95.jpg

1. Цагдаа нар алагдсан хүн олжээ. Хэргийн газраас нэгэн дугуйны мөр гарч явсан байсныг цагдаа нар дагаж явсаар ойролцоох байшинд хүрч очлоо. Тэр байшингийн тагтан дээр 2 эрэгтэй, 1 эмэгтэй байв. Байшингийн ойр хавьд машин байхгүй ба тагтан дээрх 3 хүн 3лаа машин унаж чаддагүй байв. Гэвч цагдаа нар 1 эмэгтэйг нь баривчилжээ. Яагаад?

2. Нэгэн эр 1849 онд Калифорнд алт ухахаар очигсдод майхан зарж ашиг олох санаатай явжээ. Гэвч цаг агаар сайхан байсан ба алт ухагчид гадаа унтаж байсан учир нэг ч майхан зарж чадсангүй. Гэхдээ л мань эр ашигтай ажиллаж чадсан төдийгүй түүний нэр өнөөг хүртэл алдартай болсон. Энэ эр яаж баяжиж, бас алдаршсан бэ?

3. Денис далайд, Харри эх газар дээр нас барав. Хүмүүс Харриг нас барсанд сэтгэл хангалуун байсан ба Денисийг үхсэнд бүүүр ч баяртай байв. Яагаад юм бол?

4. Нэг залуу ажилд орохоор нэгэн оффис руу явав. Дуу чимээ, ажил ихтэй оффист ирэхэд ресепшн түүнд анкет өгөөд нэрээ дуудтал хүлээ гэж хэлэв. Залуу анкетийг бөглөж өгөөд өөрөөс нь түрүүлж ирсэн 4 нөхдийн хамт хүлээв. Хэдхэн минутын дараа тэр босч оффисийн дотогш орж шууд ажилд оров. Түрүүлж ирсэн бусад нөхдүүд маш ууртай байлаа. Менежер тэдэнд яагаад уг залууг ажилд авсныг тайлбарлав. Ямар учиртай байсан бол?

profile