Энгийн л нэгэн цэцгийг

Энгэртээ бүсгүйчүүд тэвэрдэггүй

Эрхэмсэг яг л над шиг гэж Гоодалийг сонгодог

Дурийн л нэгэн будгаар

Дурласан уруулаа хээлдэггүй

Янагхан яг л над шиг гэж ягаан өнгөөр  туяаруулдаг

Зүгээр л нэгэн  хайрыг

Зүрхэндээ бүсгүйчүүд хадгалдаггүй

Урвахгүй яг л над шиг гэж ухаан алдан итгэдэг

Цэцэг бүхэн сайхан гэж

Цээжиндээ бүсгүйчүүд тэвэрдэггүй

Гоёмсог яг л над шиг гэж Гоодалийг сонгодог .



profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар