Залуу нас чамайг хайрлахгүй ээ, би

Чи чөтгөртэй нөхцөгч атлаа

Бурхны дүртэй

Чи хүлээсэнд хүмүүжигч атлаа

Эрх чөлөөтэй

Чамд юу ч байхгүй ч

Чамд бүх зүйл бий юм шиг аашилдаг

Тэгээд түүнийгээ алдахаас санаа зовдоггүй...

Ийм л хайхрамжгүй болохоор би чамайг хэнд ч өгөхөд бэлэн

Миний залуу насыг авцгаа “та минь”

Залуу нас чамайг хайрлахгүй ээ, би