Оруулсан bataka



¹ 1
Залуу явсны тань мөр
Эцгийн минь сэтгэлд бий
Даанч эцэг минь энд алга
Диваажинд бурхантай хөөрөлдөж суугаа.
Тэгэвч та бүү гунихар
Тэнд эцэг минь
Төгсөшгүй хайрын эзэн бурханд


Таны тухай ярьж байгаа
Тэгэхлээр таны залуу нас
Тэнгэрийн оронд зугаалж яваа.


¹ 2   Хуучин гэрэлт зургууд...
                 
Хуучирсан гэрэлт зургууддаа ээж минь их хайртай
Хорвоог хувирган өөрчилж, өөрчилөхдөө
Хуучин зүйлсээc юу ч үлдээдэггүй
Хэрцгий цаг хугацааны алхаад гарсан мөр төдий зурагнаас
Хэлэлгүй оргосон залуу насныхаа төрхийг
Хорвоог эрт орхисон ханийхаа дүрийг
Хаяад явсан халуун дотно хүмүүсийнхээ царайг  олж хардаг биз.
Харамслыг нь би мэдэрдэг.
Харин тэр зургуудад үнэхээр дургүй. Тэр зургуудаас
Хайрт ээжийнхээ хэрхэн хөгширч буйг
Холдон одсон, одохдоо гунигт дурсамж л үлдээсэн залуу насныхаа араас
Зүрх зүсэм уйтгартай инээмсгэлсээр
Зугуухан алхаж буйг олж хардаг.
 
Өдөржин зураг ширтэх ээжийгээ би ойлгодог
Өөр нэг өдөр хүү минь харин...
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...