...

Хорин хэдтэй бvсгvйчvvлд шvлэг зориулахын учир
Хорвоогийн сайхан єдрvvд хоног хоногоор єнгєрсєєр байна
<

 

 

 

 

Бие сэтгэл хоёр чинь цагийн тоосонд дарагдсан хойно
Битгий харамсаасай гэхдээн vзэг цаас барж сууна
Харц булаам залуу гараас чинь нэгэнт хєтєлсєн бол
Хаашаа ч дагуулсан яадаг юм бэ, юу ч битгий асуу
Гэрэл цацарсан нvдээрээ vлдээч гэж гуйхад нь
Гэр лvvгээ яараад яах нь вэ, тэнд чинь дурлал байхгvй
Халуун нvцгэн биеэрээ нойрмог цэцэгсийг сэрээж
Хацрынхаа энгэсгийг арилтал бороон дунд vнсэлц
Бурханаас зээлдэж авсан vзэсгэлэн гоо бvхнээ
Буцааж єгєхєєс л хойш харамлаад юугаа хийх вэ
Магадгvй vvнээс хойш хавар ахиад ирэхгvй
Маргааш vхнэ гэж бод дурлаж чи амжихгvй
Хайрын энэ орчлонгийн нам гvмийг эвдэн байж
Хавартай хамт ирсэн дурлалыг битгий буцаагаарай
Хорин хэдтэй бvсгvйчvvлд шvлэг зориулсаны учир
Хорвоогийн сайхан мєчvvд хором хормоор холдсоор байна
Чиний тєлєє хэлсэн vг бvхний минь хариуд
Чийг даасан уруулынхаа vнсэлтээр намайг шагнаарай