Болор цомын босгоор ороогүй
Богино мөртийн тэмцээнд түрүүлээгүй
Энгийн нэгэн шүлэгч
Надад бичих сонирхол л байвал болдог
Намайг энэ л хурцалдаг
Үгээр зэвсэглэсэн онгод надад байдаг
Үнэндээ энэ л шүлэг босгох суурь нь байдаг
Өөрийгөө яруу найрагч гэхгүй э
Өөрөө өөртэйгөө өрсөлдөж яваа энгийн шүлэгч

Шүүмжлэлийг би хүлээн авна аа
Харин би доромжлолыг би тэвчихгүй
Хадаг барисан багшгүй ч
Харж явдаг түмэн багштай хүн би


Энгийн нэгэн шүлэгч
Бусдын бүтээлийг шүүмжлэх бодол надад байхгүй
Өөртөө таалагдаж байж л
Өрөөлт таалагдана гэж боддог
Шүлгийг би шүтэж бичдэг
Бичихдээ би амьдралаас бичдэг

Би гэж
Нэг ийм л шүлэгч
Бичсэн хэдэн шүлгээ өмөөрөх
Ганц эзэн нь