Ганцаардлын нулимс унагасны хэрэггүй ээ
Гарыг чин атган хэзээ ч тавихгүй гэдгээ амлы
Гомдож сэтгэлээ шархлуулсны хэрэггүй ээ
Ганцхан чамайгаа л боддог гэдгээ амлы
Сартай шөнө нойроо хулжаан хоносны хэрэггүй ээ
Сайхан чамайгаа шөнө болгон зүүдэлдэг гэдгээ амлы
Өөр хэн нэгэнтэй намайгаа хардасны хэрэггүй ээ
Өхөөрдөм чамдаа л үнэнч гэдгээ амлы
Эргэж олдохгүй үерхэлдээ эргэлзэсний хэрэггүй ээ
Энэ хорвоод зөвхөн чиний төлөө төрсөн гэдгээ амлы
Харцаа бууруулан надаас ичсэний хэрэггүй ээ
Халуухан зурх мини чамайг л гэж цохилдог гэдгээ амлий
Алдаа оноо гаргалаа гэж харамсасний хэрэггүй ээ
Анхний үнсэлт минь зөвхөн чинийх байсан гэдгээ амлы
Зүгээргүй хэлсэн бусдийн үгийг сонсосны хэрэггүй ээ
Зөвхөн чамдаа л хайртай гэдгээ амлы...