Оруулсан bataka


Над руу удаан битгий ширтээч
Нүд минь дальдчаад байна
Гарыг минь чанга битгий атгаач
Гал зүрхнээс хүсэл алдуурчих гээд байна
Хайрын үлгэр чихэнд минь бүү шивнээч
Харцны долгионд нулимс мэлмэрчих гээд байна
Үнсэх гэж над руу бүү дөхөөч
Үйлийн үртэй аялгуу хоолой даван эгшиглэчих гээд байна
Хайртай гэж олон битгий хэлээч
Хайлган зүрх уярчих гээд байна
Ахиад чи над руу ганц л алхвал
Аглагхан дэлхий минийх болчих гээд байна
Цаашаа эргэлгүй чи хоромхон л саатвал
Салж чадахгүй хэмээн ам алдчих гээд байна
Харин чи дуугүйхэн буцаж одвол
Хатан сэтгэлдээ хайраа гинжлээд үлдэх байна
Холыг зорин нисэхдээ чи над руу
Гараа сунган бүү даллаарай
Ганцхан чамд хайртай гэдгээ
Гэнэн зүрх мэдчих гээд байна аа
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...