Оруулсан bataka

Чамайг хэн гэдэг вэ
Чи юунд дуртай вэ
Чи яагаад инээв
Чи юунд уйтгарлав
Чи яагаад уйлав

Хөгшрөлийн тухай чи юу гэж боддог вэ
Энэ чигээрээ амьдарсаар байгаад
Эмгэн болно гэж боддог уу
Чамайг юугаар хийсэн бэ
Барьж үзэж болох уу
Болохгүй юу
Чамайг хэн анх зохиосон бэ
Чиний ээж хэн бэ
Эсвэл чи ээжгүй юу
Аавтай юу …
Хүн болж төрсөндөө харамсдаг уу
Энд ирсэндээ харамсдаг уу
Эндээс явна гэж боддог уу
Нисэж үзэхсэн гэж төсөөлж байсан уу
Эсвэл өндрөөс айдаг уу
Яагаад ийм гоё нүдтэй вэ
Яагаад ийм үстэй вэ
Яагаад чи ийм юм бэ
Яагаад чи ийм өндөрт байна вэ
Яагаад чи юу ч хэлэхгүй байна вэ
Яагаад чи огт чимээгүй байна вэ
Хэн нэгэн чамд бэлэг өгч байсан уу
Хэн нэгэнд чи сэтгэлээ өгч байсан уу
Эсвэл огт юу ч хүсэхгүй байна уу
Заримдаа чи энэ амьдралаас залхдаг уу
Эсвэл үргэлж сайхан байдаг уу
Заримдаа чамд үхмээр санагддаг уу
Чи юм оёж чадах уу
Чи яг ямар хүнд дуртай вэ
Чи хууртаж үзсэн үү
Чи хагацаж үзсэн үү
Чи хүлээж үзсэн үү
Энэ бүхэн
Яг одоо чамд тохиолдох гэж байна уу …
Чи ер нь хэн бэ
Чи одоо хаачих гэж байна вэ
Гэхдээ
Чи заавал үүнд хариулах албагүй шүү дээ.
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...