Ганцаардлын нулимс унагасны хэрэггүй ээ
Гарыг чинь атган хэзээ ч тавихгүй гэдгээ амлъя
Гомдож сэтгэлээ шархлуулсны хэрэггүй ээ
Ганцхан чамайгаа л боддог гэдгээ амлъя
Сартай шөнө нойроо хулжаан хоносны хэрэггүй ээ
Сайхан чамайгаа шөнө болгон зүүдэлдэг гэдгээ амлъя
Өөр хэн нэгэнтэй намайгаа хардасны хэрэггүй ээ
Өхөөрдөм чамдаа л үнэнч гэдгээ амлъя
Эргэж олдохгүй үерхэлдээ эргэлзэсний хэрэггүй ээ
Энэ хорвоод зөвхөн чиний төлөө төрсөн гэдгээ амлъя
Харцаа бууруулан надаас ичсэний хэрэггүй ээ
Халуухан зурх минь чамайг л гэж цохилдог гэдгээ амлъя
Алдаа оноо гаргалаа гэж харамсасны хэрэггүй ээ
Анхны үнсэлт минь зөвхөн чинийх байсан гэдгээ амлъя
Зүгээргүй хэлсэн бусдын үгийг сонсосны хэрэггүй ээ
Зөвхөн чамдаа л хайртай гэдгээ амлъя...
saihan shuleg bna shuu