Авч ч болдоггүй, гээж ч болдоггүй зүйл нэг байдагдаа

Тэр нь чи юм бол уу гэтэл авмаар санагдлаа

Аваад өмсөх гэхээр зохихгүй

Авахаа болиюу гэтэл аятайхан харагддаг хувцас нэг байдагдаа

Тэр нь чи юм болуу гэтэл өмсмөөр санагдлаа

Аваад нөмрөөд үзсэн билүү, арчлаад янзлаад тааруулсан билүү

Амраг сэтгэл нь уярдийм болуу?

Алагхан зүрх нь булгилдийм болуу?

 

Аав ээжийн алаг үр байсан шүү чи

Амьдрал чамайг нухалж дээ

Гэвч чи бүү нугараарай

Гэнэн хонгор сэтгэлээ гээж бүү алдаарай

Гэрэлт ирээдүй бий гэдэгт итгээрэй

 

Зүрхээ чагнаад үз хонгор минь

Булгилж байна уу?

Сэтгэлээ мэдрээд хэл амраг минь

Сэмэрч байна уу?

 

Худал үг бүү хэл хонгор минь

Хуурамч зан бүү гарга хайрт минь

Архидалт, араар тавилт, худал хуурмагийг

Ахин амсах ёстой гэж үү

Аав, ээжийн охин ганц үр шүү би

 

Чамд би анхнаасаа л хэлсэн

Худал хуурмагийг тэвчихгүйгээ

Гэвч гэм биш зан бол

Би засч чадахгүй,

Замаараа явдаа хонгор минь