Хятадын Аньхой мужид хоёр настай архины хамааралд орсон Чэн Чэн (Cheng Cheng) гэдэг хүүгийн хувь заяаны төлөө засаг захиргаа нь тэмцэж эхэлсэн тухай хэвлэлд бичжээ.
Архичин хүүгийн тухай яагаад олонд ил тод болсон талаар мэдээлээгүй байна. Хэвлэлээр мэдээ цацагдсаны дараа нутгийн эрх баригчид маш ихээр дургүйцэн эмч нарт түүнийг хорт зуршлаас салгах үүрэг өгчээ.
Чэн Чэн их уйланхай хүүхэд байсан учир арван сартайд нь дарс амсгасан нь түүнийг тавшруулсан байв. Ингээд эцэг эх нь түүнд архи дарсыг тогтмол амсуулах болжээ. Хоёр настайдаа Чэн Чэн шил шар айргийг хэдхэн минутын дотор ууж чаддаг болсон гэнэ. Согтууруулах ундааг жүүс зэргээр солих гээд үзсэн ч хүү захирагдсангүй.
Чэн Чэн хүүгийн дарс, шар айрганд дуртай болсон нь эхлээд гэр бүлийн өхөөрдөл болсон байжээ. Хүүгийн авга эгч Цай Тэн (Cai Teng) ярихдаа тэрээр архи дарс нэхэн маш их сахилгүйтан орилж хашгирдаг байсан гэлээ. Гэр бүлийнхэн нь түүнээс архийг нуух болсон ч тэрээр баяр наадмаар өөрийн хувийг авдаг байжээ. Энэ явдал ил тод нийтэд хүрсний улмаас эцэг эх нь хүүхэддээ архи өгөхийг болно гэв.
Эмч нар тэр хүүг үзэж шинжилж байна. Нялхаараа архинд орсон нь түүний дотоод эрхтний хөгжилд муггаар нөлөөлсөн байж магадгүй юм. Чэнийн эцэг, эхэд ямар шийтэгэл ирэх нь тодорхойгүй.
Иймэрхүү тохиолдол Индонезид 2010 онд гарч хоёр настай хүүг тамхи татах муу зуршлаас салгах эмчилгээнд оруулжээ.
Эх сурвалж: News.mn