Бичлэгийн тоо 3,329

Орон сууцны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх уралдаан зарлана

  

qwНийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Уралдааны болзол батлах тухай” асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, “Ухаалаг-Улаанбаатар” хөтөлбөр, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулах зорилгоор нийслэлийн хороодын Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлахаар төлөвлөжээ. Энэ уралдаан нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн түүхт ойг угтаж хийж буй ажлын нэг юм.Уралдаанд нийслэлийн 152 хороо оролцох бөгөөд хорооны Эрүүл аюулгүй байдлын индексийг сайжруулах, Амьдрах орчны зураглалыг баяжуулах, Орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажилд иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах,  уг саналд өрх бүрийг хамруулсан эсэх, Хорооны хэмжээнд олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байдал зэргийг харгалзан үзнэ. Мөн тухайн Хорооны Засаг даргын дүүргээс хороонд шилжүүлсэн төрийн үйлчилгээний нэр төрөл, хамрагдсан иргэний тоо, хүн ам, өрхийн мэдээллийн санг бүрэн бүрдүүлсэн ажлыг уралдаанд дүгнэнэ.Нийслэлээс Бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор өөрсдийнх нь оролцоотойгоор олгох энэ хөтөлбөрт хорооны иргэдийг хэрхэн хамруулсан нь тус хорооны Засаг даргын ажил дүгнэх нэг үзүүлэлт болно.

Нийслэлийн удирдлагууд Иргэн-Хороо-Дүүрэг-Нийслэл гэсэн шатлалтайгаар ажиллах зарчмыг баримталж байгаа. Тиймээс төрийн үйлчилгээний анхан шатны байгууллага болох хорооны үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй хүрч, хамтын ажиллагааг сайжруулахад энэ уралдаан чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун онцоллоо.

Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд 2-р шатанд  40 хорооны Засаг даргыг шалгаруулж, хорооны үйл ажиллагаатай танилцах юм. Онооны дарааллаар жагсааж шилдэг 20 хороог шалгаруулна. Шалгарсан 20 хорооны Засаг даргад 60 хүртэл м2 орон сууц худалдан авахад зориулж төлбөрийн 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх эрх олгохоор төлөвлөсөн байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Орон сууцны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх эрх нь бодитой урамшуулал болж чадна. Харин зөвхөн хорооны Засаг даргыг дэмжих бус төрийн албан хаагчдыг дэмжихэд анхаарах хэрэгтэй” гэсэн саналыг гаргасан юм. Үүний дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг дэмжих зорилтот хөтөлбөр, уралдааны удирдамж гаргахаар боллоо. Харин хорооны Засаг дарга нарын дунд зохион байгуулах уралдааны болзлыг дэмжиж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ. Уралдаан 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8170101/f2f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2069 Сэвхтэй хүмүүст зориулсан маск 2014-06-29 3564
2068 Хоёр настай архичин хүүг албадан эмчилнэ 2014-06-29 3479
2067 Дахин нэг улс төрчийн нялх амрагийн паянг О.Баасанхүү олонд дэлгэх нь 2014-06-28 3768
2066 БНСУ 0:1 БЕЛЬГИ: СОЛОНГОСЧУУД 10 ХҮНТЭЙ БЕЛЬГИЙГ ДИЙЛСЭНГҮЙ 2014-06-28 3621
2065 Люк Шоу 31 сая фунтээр "Улаан чөтгөр" боллоо 2014-06-28 3180
2064 Хятадын шинэ газрын зураг хэрэг тарьж магадгүй [1] 2014-06-27 3930
2063 Эхнэрээ Леонардо Ди Каприотой хардан амиа хорложээ 2014-06-26 3777
2062 Аргентин 3:2 Нигери: Месси дубль хийлээ 2014-06-26 3202
2061 Өлөн үедээ идэж болохгүй хоол хүнс 2014-06-25 4007
2060 Будаа агшаагчинд хийж болох амтат бялуу 2014-06-25 4423
2059 Шинэ даашинзны шошго дээр тусламж хүссэн бичиг байжээ 2014-06-25 3774
2058 “Атар” талхны үнэ 1000 төгрөг болж нэмэгдлээ 2014-06-24 3738
» Орон сууцны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх уралдаан зарлана 2014-06-24 3074
2056 Үндэсний баяр наадмаар таван өдөр амрах хуулийн төслийг дэмжлээ 2014-06-24 3053
2055 Манай улс цалингын хэмжээгээрээ 72 орноос 65-д бичигджээ 2014-06-24 2937
2054 ЭЗХЯ-наас чагнах төхөөрөмж илэрчээ 2014-06-21 3025
2053 Тайландын Вант улсыг зорих иргэдийн анхааралд!!! 2014-06-21 2857
2052 angliig hen uheld hurgev 2014-06-20 3403
2051 nogoo uildel dree barigdjee hujaanuud 2014-06-20 4089
2050 ta iim bj chadhuu 2014-06-20 3243
배너신청
자생병원

배너신청