Бичлэгийн тоо 3,329

angliig hen uheld hurgev

Уншсан 3403 vote 0 2014.06.20 23:52:23
Луйс Суаресийн оруулсан 2 гоол Англичуудын хэсгээс шалгарах найдварыг "нуман тулгуурт" орууллаа. Сан Паулу хотын "Арена Коринтианс" цэнгэлдэхэд Уругвай Английг 2 : 1-ээр буулган авсан юм. Англиас Уэйн Рүүни Дэлхийн аваргын анхны гоолоо оруулсан боловч тоглолтын эцсийн үр дүнд нөлөө үзүүлж чадсангүй. 

Английн шигшээ Евро 88-аас хойш анх удаа том тэмцээний эхний 2 тоглолтонд дараалан хожигдож байна. Харин Дэлхийн аваргад тэд хэзээ ч ийм "ичгэвтэр" байдалд орж байгаагүй юм. 

Гэхдээ "Гурван Арслан"-д хэсгээс шалгарах боломж онолын хувьд байсаар байгаа. Хэрвээ  сүүлийн тойрогт тэд Коста Рикаг олон гоолоор хожиж, эсрэг талд Итали - Уругвайг хожвол тэдэнд шөвгийн 16-д үлдэх хаалга нээгдэнэ. 

Испани шүүгч Карлос Карбальо-гийн дэнсэлсэн уг тоглолтыг Уэйн Рүүни-гийн ДАШТ-ий анхны гоол чимсэн. Тэрээр энэ гоолыг 2006 оноос хойш, 759 минут, 9 тоглолтын турш хүлээсэн юм. Рүүни Английн өмсгөлтэй 40 дэх гоолоо оруулж Майкл Оуэнтэй эн зэрэгцлээ. Мөн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын 4-р байр луу орж ирсэн. 

Харин Луйс Суаресийн хувьд тусгайлан онцолж ярих хэрэгтэй. Премьер лигийн мэргэн бууч 5 сарын эхээр өвдөгний хагалгаанд орсон учир Коста Рика-гийн эсрэг талбайд гараагүй. Харин эргэж ирсэн даруйдаа өнгөрсөн улиралд 31 гоол оруулсан формоо алдаагүй гэдгээ баталж байна. 

Тэрээр энэ тоглолтын хаалга руу чиглэсэн эхний цохилтоор гоол оруулсан. Түүнд Эдинсон Кавани дамжуулалтыг өгсөн юм. 1-р үед Кавани ганцхан дамжуулалт өгсөн нь гоол болон хувирсан юм. Тэгэхээр Табаресийн залуус гүйцэтгэл маш өндөр байна гэж дүгнэж болно.

Харин Суаресийн 2 дахь гоолын хувьд клубын хамтрагч Жеррадын "тусламж" орсон. Ийнхүү Суарес Дэлхийн аваргын 7 тоглолтонд 5 гоолтой болж байна. 

Тэрээр тоглолтын дараа "Би өөрийгөө дубль хийнэ гэдгийг мэдэж байсан" хэмээн ярьсан байна

Дэлхийн аваргын түүхэнд хэсгийн эхний 2 тойрогт ялагдсан хэзээ ч цаашаа шалгарч байгаагүй. Тэгэхээр Рой Хожсоны залуус түүхийн эсрэг, түүхийг шинээр бүтээх шаардлагатай болж байна. 

 

Санал болгох бичлэг:

Санал болгох нийтлэл:

CSPORTS SPECIAL: РҮҮНИ ЯМАР БАЙРЛАЛД ТОГЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8163814/25b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2069 Сэвхтэй хүмүүст зориулсан маск 2014-06-29 3564
2068 Хоёр настай архичин хүүг албадан эмчилнэ 2014-06-29 3479
2067 Дахин нэг улс төрчийн нялх амрагийн паянг О.Баасанхүү олонд дэлгэх нь 2014-06-28 3768
2066 БНСУ 0:1 БЕЛЬГИ: СОЛОНГОСЧУУД 10 ХҮНТЭЙ БЕЛЬГИЙГ ДИЙЛСЭНГҮЙ 2014-06-28 3621
2065 Люк Шоу 31 сая фунтээр "Улаан чөтгөр" боллоо 2014-06-28 3180
2064 Хятадын шинэ газрын зураг хэрэг тарьж магадгүй [1] 2014-06-27 3930
2063 Эхнэрээ Леонардо Ди Каприотой хардан амиа хорложээ 2014-06-26 3777
2062 Аргентин 3:2 Нигери: Месси дубль хийлээ 2014-06-26 3202
2061 Өлөн үедээ идэж болохгүй хоол хүнс 2014-06-25 4007
2060 Будаа агшаагчинд хийж болох амтат бялуу 2014-06-25 4423
2059 Шинэ даашинзны шошго дээр тусламж хүссэн бичиг байжээ 2014-06-25 3774
2058 “Атар” талхны үнэ 1000 төгрөг болж нэмэгдлээ 2014-06-24 3738
2057 Орон сууцны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх уралдаан зарлана 2014-06-24 3074
2056 Үндэсний баяр наадмаар таван өдөр амрах хуулийн төслийг дэмжлээ 2014-06-24 3053
2055 Манай улс цалингын хэмжээгээрээ 72 орноос 65-д бичигджээ 2014-06-24 2937
2054 ЭЗХЯ-наас чагнах төхөөрөмж илэрчээ 2014-06-21 3025
2053 Тайландын Вант улсыг зорих иргэдийн анхааралд!!! 2014-06-21 2857
» angliig hen uheld hurgev 2014-06-20 3403
2051 nogoo uildel dree barigdjee hujaanuud 2014-06-20 4089
2050 ta iim bj chadhuu 2014-06-20 3243
배너신청
자생병원

배너신청