Иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг “атар” талхны үнэ өнөөдрөөс эхлэн 1000 төгрөг болон нэмэгджээ. Өмнө нь атар талх 850 төгрөг, өргөө талх 650 төгрөгөөр худалдаалдаг байсан бол өнөөдрөөс эхлэн атар талх 1000, өргөө талх 800 төгрөгөөр худалдаалагдахаар болжээ. Мөн алтантүрүү зүссэн талх нь 1000 төгрөг болж нэмэгдсэн байна.