Бичлэгийн тоо 3,329
Үндэсний баяр наадмаар таван өдөр амрах хуулийн төслийг дэмжлээ

 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей БНТУ-ын Үндэсний Их Хурлын даргын албан ёсны айлчлалын арга хэмжээнд оролцож байгаа тул тус Байнгын хорооны өнөөдрийн /2014.06.24/ хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж даргалан хуралдуулав.

 

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад олонхын дэмжлэг аваагүй ч чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжигдсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

 

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

 

Дараа нь Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох 7 дугаар саны 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “14, 15” гэж нэмж, баярын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгажээ.

 

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Тухайлахад Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах асуудлаар байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулах гэж байгаа учраас энэ хуулийн төслийг буцааж бүхлээр нь харж өөрчлөн зохицуулах хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Хөдөлмөрийн хуульд байгаа амралтын хоногийн тоог багасгах, нийтээр тэмдэглэх баярын өдөр нь амралтын өдөр таарсан нөхцөлд шилжүүлж тооцдог байх үүднээс хуулийн төслийг цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Дэмбэрэл нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.

 

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны уялдааг хэрхэн хангаж байгаатай танилцсан ажлын хэсгийн танилцуулгыг сонсохоор төлөвлөсөн байсан ч ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн саналаар уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулахаар болов.

 

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогтоор ахлуулан байгуулахаар тогтлоо. Мөн Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Р.Бурмаа, Р.Гончигдорж, Г.Уянга нарыг оруулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8170095/050/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2069 Сэвхтэй хүмүүст зориулсан маск 2014-06-29 3564
2068 Хоёр настай архичин хүүг албадан эмчилнэ 2014-06-29 3479
2067 Дахин нэг улс төрчийн нялх амрагийн паянг О.Баасанхүү олонд дэлгэх нь 2014-06-28 3768
2066 БНСУ 0:1 БЕЛЬГИ: СОЛОНГОСЧУУД 10 ХҮНТЭЙ БЕЛЬГИЙГ ДИЙЛСЭНГҮЙ 2014-06-28 3621
2065 Люк Шоу 31 сая фунтээр "Улаан чөтгөр" боллоо 2014-06-28 3180
2064 Хятадын шинэ газрын зураг хэрэг тарьж магадгүй [1] 2014-06-27 3930
2063 Эхнэрээ Леонардо Ди Каприотой хардан амиа хорложээ 2014-06-26 3777
2062 Аргентин 3:2 Нигери: Месси дубль хийлээ 2014-06-26 3202
2061 Өлөн үедээ идэж болохгүй хоол хүнс 2014-06-25 4007
2060 Будаа агшаагчинд хийж болох амтат бялуу 2014-06-25 4423
2059 Шинэ даашинзны шошго дээр тусламж хүссэн бичиг байжээ 2014-06-25 3774
2058 “Атар” талхны үнэ 1000 төгрөг болж нэмэгдлээ 2014-06-24 3738
2057 Орон сууцны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх уралдаан зарлана 2014-06-24 3074
» Үндэсний баяр наадмаар таван өдөр амрах хуулийн төслийг дэмжлээ 2014-06-24 3053
2055 Манай улс цалингын хэмжээгээрээ 72 орноос 65-д бичигджээ 2014-06-24 2937
2054 ЭЗХЯ-наас чагнах төхөөрөмж илэрчээ 2014-06-21 3025
2053 Тайландын Вант улсыг зорих иргэдийн анхааралд!!! 2014-06-21 2857
2052 angliig hen uheld hurgev 2014-06-20 3403
2051 nogoo uildel dree barigdjee hujaanuud 2014-06-20 4089
2050 ta iim bj chadhuu 2014-06-20 3243
배너신청
자생병원

배너신청