Бичлэгийн тоо 3,329

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи энэ сарын 18-нд Токио хотын Япон дахь гадаад сэтгүүлчдийн клуб (The Foreign Correspondents' Club of Japan)-т зочлон, гадаад сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Япон сэтгүүлчдийн барагтай бол асуудаггүй хурц, сонирхолтой олон янзын асуултанд Харүмафүжи торох юмгүй хариулж байсан нь олны талархлыг ихэд хүлээжээ. Ингээд цаг хагас орчим үргэлжилсэн ярилцлагаас түүвэрлэн хүргэе.

Америкийн сэтгүүлч: Ёкозүна цолтой анх барилдсан тэмцээндээ есхөн ялсан таныг хэвлэл мэдээллээр шүүмжлэн “Аварга цол авах хүн биш байж” гэх зэргээр хэлж байсан. Тэр үед юу бодож байв?

-Өөрийгөө дайчлан барилдаад ес ялсан болохоор энэ маягаараа дахиад бүх чадлаа дайчлан барилдаад байхад амжилт заавал ирнэ гэж бодож байлаа.

Герман сэтгүүлч: Хөлбөмбөгт эсрэг багийнхаа тоглогчид, тактикийг судалдаг. Сүмод барилдах өрсөлдөгчөө хэр судалдаг вэ?

-Сүмод толгой эсвэл цээжээрээ мөргөлдөн золгохоос өөр арга байдаггүй. Тийм болохоор өрсөлдөгчийнхөө золгон босдог арга, тактикийг нь судалдаг.

Бразил сэтгүүлч: Өдөрт хэдэн калорийн илчлэгтэй хоол иддэг вэ?

-Дуртай хоолоо ямар ч хориггүй, хүссэн хэмжээгээрээ иддэг.

Герман сэтгүүлч: Одоогийн залуус сүмо бөхчүүдийг сайхан гэж бодож байгаа болов уу? Өмссөн хувцас, амьдралын хэв маяг гээд залуучуудад таалагддаггүй гэж бодох юм.

-Эрт одоо аль ч цагт сүмо бөхчүүдийн нандигнан хадгалж, дагаж мөрдөж явдаг зүйл бол сүмо бөхийн ёс заншил. Цаашдаа ч тийм байх болно.

Англи сэтгүүлч: Японд гадаадын иргэд, цагаачдын асуудал хурцаар тавигддаг. Гадаадаас ирсэн та ёкозүна цол хүртээд өөрийгөө Японы нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн гэж бодож байна уу?

-Гадаад орноос ирсэн ч гэсэн хүлээн авч, ирээдүй, мөрөөдөл олгосон Сүмогийн холбоонд үнэн сэтгэлээсээ баярлаж явдаг.

Хятад сэтгүүлч: Зодог тайлсан Асашёорюүд хэт хатуу шийтгэл оноосон гэж бодож байна уу?

-Хэрэг хийсэн болохоор хариуцлагаа хүлээх нь мэдээжийн зүйл шүү дээ.

Франц сэтгүүлч: Япончууд ёкозүна болж чадахгүй байгаагийн учир юунд байна?

-Үхэхээс буцахгүй тэмцэж, зүтгэж байгаад озэки болж чадна. Харин ёкозүна болно гэдэг хувь заяа гэж боддог. Гэхдээ энэ бол зөвхөн миний хувийн бодол шүү.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7056952/2b9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1549 Т.НАЙДАН: ТҮВШИНБАЯР ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХГҮЙ Л ГЭДЭГ ХҮН ДЭЭ 2013-02-21 9649
» ХАРҮМАФҮЖИ ГАДААД СЭТГҮҮЛЧИДТЭЙ ЯРИЛЦЛАА 2013-02-21 11029
1547 Цагаанаа, Цоомоо хоёрын “юм юмтай” жиргээ [1] 2013-02-20 11076
1546 Өмнөд Суданы сургууль Ерөнхийлөгчийн нэрэмжит боллоо 2013-02-20 11080
1545 МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО БУС ХАРЬД БАЯЛАГ БҮТЭЭСЭЭР БАЙХ УУ [1] 2013-02-19 9626
1544 Эрүүл мэндийн технологийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ [2] 2013-02-19 11168
1543 МОНГОЛ ТОГООЧ НАР МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ [1] 2013-02-19 10103
1542 Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа 2013-02-19 11720
1541 О.БУРМАА ДАН КОЛОВООС ТАВ ДАХЬ МЕДАЛИА АВАВ [1] 2013-02-18 11126
1540 ДОПИНГОД ДОЛИГОНОСОН ХУУЛЬ [2] 2013-02-18 10438
1539 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12059
1538 Дотоодын цэргийн алба хаагчид зургаан хүний амийг аварлаа [2] 2013-02-15 9841
1537 Ерөнхийлөгч энхийг сахиулах ажиллагаатай анх удаа танилцана [1] 2013-02-15 11398
1536 Аймгийн ТӨВҮҮДИЙГ ЖИШИГ ХОТ БОЛГОНО [1] 2013-02-15 11624
1535 Д.БОЛДБААТАРЫН МОТОЦИКЛЬ ЭВДЭРСНИЙ, Н.ЛХАМААГИЙН ЗАМААС ГАРСНЫ ШАЛТГААН ЮУ ВЭ? [1] 2013-02-14 10617
1534 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12102
1533 ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11847
1532 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14694
1531 Төрийн тэргүүний тухай ном зүйн хоёр боть мэндэллээ 2013-02-14 12626
1530 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12466
배너신청
자생병원

배너신청