Бичлэгийн тоо 3,329

 Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн Их дуулга тэмцээн явагдаж өндөрлөлөө. Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа орохуйц энэ тэмцээнд 54 орны эрэгтэй 240, эмэгтэй 147, нийт 387 тамирчин 22 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Манайхаас эрэгтэй 11, эмэгтэй зургаан тамирчин Парисын татамид зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн сайхан амжилт үзүүллээ.

Жин өгсөн 73 кг-д барилдаж буй дэлхийн аварга Х.Цагаанбаатар зургаан барилдаан дараалан ялж, Парисын Их дуулгад анх удаагаа түрүүлэв. Цагаанаа нэгийн даваанаас Австрийн П.Шарингер (торгууль), Грекийн Г.Азоидис (цэвэр), Израилийн С.Муки (цэвэр), Гүржийн З.Рехвиашвили (торгууль), Японы Ш.Оно (вазари), Бразилийн Б.Мендонка (вазари) нарыг дараалан сөхрүүлсэн юм. Манай тамирчин өмнө нь 2010 онд тус тэмцээнээс хүрэл медальтай ирсэн билээ.

Харин Их дуулга зэрэглэлийн тэмцээнээс хоёр дахь алтаа авч байна. Лондоны олимпод оролцсон ОУХМ Д.Төмөрхүлэг мөн л жин өгсөн 66 кг-д барилдаж, мөнгөн медалийн эзэн болсон. Манай тамирчин Оросын М.Пулаев, Францын К.Чукиевич нарыг иппон савж, гараагаа эхлээд Казахстаны А.Мукановыг торгуулиар буулган шилдэг дөрөвт үлдсэн. Дараа нь Японы Т.Такахог вазаригаар ялж, финалд шалгарчээ. Гэвч аваргын төлөөх барилдаанд эзэн орны бөх, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Д.Ларосед цэвэр ялагдсан байна. -100 кг-ын Б.Тэмүүлэн Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийг авчирсан. Манай тамирчин Алжирын Л.Боуякобыг вазари, Францын С.Марег юүкогоор, голланд бөх, олимп, дэлхийн медальт Х.Гролийг цэвэр савж, шигшээд үлдсэн юм.

Харамсалтай нь финалд ДАШТ-ий хүрэл медальтай Чехийн Л.Крпалект иппоноор ялагджээ. Тэмүүлэн өмнө нь түүнтэй дөрвөн удаа тулж, 2:2- ын харьцаатай болоод байв. Гэвч хайнаа хагалах барилдаанд барсангүй. Тэмүүлэн өнгөрсөн жил Парис, Москва, Токиогийн Их дуулгад зодоглож, бүгдээс нь медальтай ирсэн цувралаа ийн үргэлжлүүлэв. Тэгвэл эмэгтэй тамирчдын ганц медалийг ОУХМ М.Уранцэцэг авчирлаа. Тэрбээр Израилийн Ш.Ришони, БНСУ-ын Чой Со-Хе нарыг цэвэр савж, их шөвөгт үлдээд дэлхийн хошой аварга Японы Х.Асамид ялагдлаа. Гэхдээ хүрлийн төлөөх барилдаанд бразил бөх, Лондоны олимпийн аварга С.Менезесийг цэвэр савсан юм. Уранцэцэг өнгөрсөн жил Парисын Их дуулгаас мөн хүрэл медаль авч байсан билээ.

Манай бусад бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон Ц.Наранжаргал медалийн төлөө барилдаад тавдугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт боллоо. Тэр эхлээд Францын М.Тоер, Тунисын Х.Милед нарыг ялж, гараагаа сайхан эхлээд их шөвөгт Голландын бөх, залуучуудын дэлхийн аварга К.Поллингд цэвэр ялагдчихав. Дараа нь медалийн төлөөх барилдаанд Германы Л.Варгаст иппоноор дийлдсэн юм. Түүнчлэн Б.Сугаржаргал хоёр ялж, хоёр хожигдоод долдугаар байр эзэлсэн байна. Ийнхүү нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан монголчууд багийн дүнгээр Франц, Японы ард, гуравт бичигдлээ.

МЕДАЛЬ АВСАН ОРНУУД

Улс                        Алт    Мөнгө    Хүрэл   Нийт

1.Франц                  5           1              2             8

2.Япон                     4           2             10          16

3.МОНГОЛ             1           2              1             4

4.Голланд               1           1              2             4

5.Гүрж                     1           1              1             3

6.Узбекистан          1            -             1             2

7.Чех                        1             -             -             1

8.БНСУ                     -            2            4             6

9.Куба                        -            2            1            3

10.Бразил                  -            1            1           2

11.Канад                    -            1            1           2

12.Косово                 -             1            -            1

13.Румын                  -              -            2           2

14.ОХУ                      -              -           1          1

15.Герман                 -              -           1         1
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7034876/ec8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1549 Т.НАЙДАН: ТҮВШИНБАЯР ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХГҮЙ Л ГЭДЭГ ХҮН ДЭЭ 2013-02-21 9658
1548 ХАРҮМАФҮЖИ ГАДААД СЭТГҮҮЛЧИДТЭЙ ЯРИЛЦЛАА 2013-02-21 11032
1547 Цагаанаа, Цоомоо хоёрын “юм юмтай” жиргээ [1] 2013-02-20 11078
1546 Өмнөд Суданы сургууль Ерөнхийлөгчийн нэрэмжит боллоо 2013-02-20 11082
1545 МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО БУС ХАРЬД БАЯЛАГ БҮТЭЭСЭЭР БАЙХ УУ [1] 2013-02-19 9629
1544 Эрүүл мэндийн технологийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ [2] 2013-02-19 11169
1543 МОНГОЛ ТОГООЧ НАР МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ [1] 2013-02-19 10105
1542 Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа 2013-02-19 11722
1541 О.БУРМАА ДАН КОЛОВООС ТАВ ДАХЬ МЕДАЛИА АВАВ [1] 2013-02-18 11128
1540 ДОПИНГОД ДОЛИГОНОСОН ХУУЛЬ [2] 2013-02-18 10440
1539 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12061
1538 Дотоодын цэргийн алба хаагчид зургаан хүний амийг аварлаа [2] 2013-02-15 9843
1537 Ерөнхийлөгч энхийг сахиулах ажиллагаатай анх удаа танилцана [1] 2013-02-15 11402
1536 Аймгийн ТӨВҮҮДИЙГ ЖИШИГ ХОТ БОЛГОНО [1] 2013-02-15 11626
1535 Д.БОЛДБААТАРЫН МОТОЦИКЛЬ ЭВДЭРСНИЙ, Н.ЛХАМААГИЙН ЗАМААС ГАРСНЫ ШАЛТГААН ЮУ ВЭ? [1] 2013-02-14 10619
1534 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12103
» ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11849
1532 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14698
1531 Төрийн тэргүүний тухай ном зүйн хоёр боть мэндэллээ 2013-02-14 12628
1530 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12468
배너신청
자생병원

배너신청