Бичлэгийн тоо 3,329
Дэлхийн тогооч нарын холбоо, Турк улсын тогооч нарын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын тогооч нарын XI уралдаан энэ 2 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Стамбул хотноо болж өнгөрөв. Энэ уралдаанд манай улсаас Монгол улсын мастер тогооч Д. Буяндэлгэр, Р. Батбаатар, Н. Бүүвэйбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож багийн тэмцээнээс мөнгөн медаль, загасаар хийх хоолны төрөлд 2 хүрэл медаль хүртэв.
Энэ удаагийн уралдаанд дэлхийн 20 гаруй орны тогооч нар мэргэжлийн ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд манай тогооч нар өмнөх хоёр удаагийн уралдаанаас нэг мөнгө, 14 хүрэл медаль хүртэж байсан юм.
-Монгол тогооч нар олон улсын төвшинд өрсөлдөх чадвартайгаа нэгэнт харууллаа. Бид өнгөрсөн жилээс эхлэн монгол туургатан тогооч нарын дунд олон улсын чанартай уралдаан зохиож эхэлсэн бөгөөд энэ жил “Улаанбаатарын цом” нэртэйгээр нэлээд өргөн хүрээнд зохион явуулахаар бэлтгэж байна гэж Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч , доктор, профессор Ж. Октябрь ярилаа.
mmmmmmmm