Бичлэгийн тоо 3,329
 Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит 51 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн тус улсын Пловдив хотноо явагдаж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 74, 96, эмэгтэйчүүдийн 55, 72 кг-ийн барилдаан болоход спортын мастер Б.Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/ хүрэл, гавьяат тамирчин О.Бурмаа /”Хилчин” спорт хороо/ алтан медаль хүртлээ.

О.Бурмаа Туркийн бөх Г.Дюруканыг 0:3, 2:1, 1:0, Бразилийн А.Феррейраг 0:1, 2:0, 1:0, Туркийн А.Ясейминийг 3:0, 2:0-ээр өвдөг шороодуулж, аваргалсан юм. Бурмаа гавьяатын хувьд энэ тэмцээнээс хоёр дахь алтан медалиа авч байна. Үүнээс гадна манай бөх 2007-2009 онд үзүүрлэж байсан билээ. Б.Анхбаярын тухайд энэ жил анх удаа улсын аварга болж, олон улсын тэмцээнд явах эрхтэй болсон. 74 кг-д барилдсан тэрбээр эхлээд нутгийн бөх П.Өнөрбатыг 1:4, 1:0, 3:1-ээр, хоёрдугаар тойрогт Туркийн М.Гюрбизийг 2:1, 7:1-ээр ялаад АНУ-ын Н.Мараблед 0:6, 5:1, 0:1-ээр харамсалтай хожигдсон байна.

Харин дагах барилдаанд Польшийн Р.Томасыг 3:0, 1:0, Францын А.Албуевийг 1:3, 1:0, 1:0, Болгарын М.Киревийг 1:0, 4:3-аар хожиж, хүрэл медальд хүрчээ. Энэ жинд барилдсан Х.Мөнхжаргал нэгдүгээр тойрогт Туркийн бөх Б.Демирчанд 0:1, 0:3-аар хожигдоод дагах барилдаанд Румыний А.Мартизийг 1:1, 0:1, 1:0-ээр буулгаж авсан ч дараагийн барилдаандаа дийлджээ

Тэмцээний сүүлчийн өдөр 60, 84, 120, эмэгтэй 48, 67 кг-ийн жингийн барилдаан болж 60 кг-ийн жинд ОУХМ Энхсайханы Ням-Очир /”Хилчин” спорт хороо/ хүрэл, 120 кг-ийн жинд спортын мастер Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/ мөнгөн медаль авлаа. 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Энхсайханы Ням-Очир  болгарын бөх Владимир Дубовтой таарч 0:1, 0:3 оноогоор ялагдаж дагах барилдаанд болгарын бөх Леон Суховыг 6:0, 5:0, мөн болгарын бөх Стефан Ивановыг 0:1, 4:1, 4:1 онооны харьцаагаар хожиж хүрэл медальд хүрчээ.

Мөн 60 кг-ийн жинд барилдсан Батсайханы Нэмэхбаяр нэгдүгээр тойрогт оросын бөх Вячеслав Ефремовийг 1:0, 1:0 оноогоор ялсан ч дараагийн тойрогт болгарын бөх Стефан Ивановт 0:4, 0:2 онооны харьцаагаар өвдөг шорооджээ. 84 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Мягмарын Мэндсайхан /Харгант-Цамхаг” клуб/ болгарын бөх Милан Благоевтай таарч 5:0, 1:0 онооны харьцаагаар хожсон ч туркийн бөх Кейн Гавэнд 1:0, 0:1, 0:1 онооны харьцаагаар дийлджээ.

120 кг-ийн жинд спортын мастер Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/ нэгдүгээр тойрогт молдавын бөх Александр Романовыг 1:0, 1:3, 3:0, хоёрдугаар тойрогт болгарын бөх Драгомир Стойчевийг 2:0, 1:0 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт болгарын бөх Димитар Кучевт 0:2, 0:4 онооны харьцаагаар хожигдож мөнгөн медаль дээр буужээ.  

Тэмцээний дүн

Эрэгтэй

55 кг: 1. Гуонг Ил Янг /БНАСАУ/ 2. Андрей Дуков /Румын/ 3. Михаил Иванов /ОХУ/ 3. Адриан Хаждук /Польш/

60 кг:  1. Владимир Дубов /Болгар/  2. Рён Хак Хван /БНАСАУ 3. Энхсайханы Ням-Очир /”Хилчин” спорт хороо/ 3. Иван Гуяда /Румын/

66 кг: 1. Кошкун Сервет /Турк/ 2. Мойсе Луниц /Румын/ 3. Антон Иванов /ОХУ/ 3. Мустафа Кайя /Турк/

74 кг:1. Ник Марабле /АНУ/ 2. Батухан Демирчан /Турк/ 3. Батчулууны Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/ 3. Леонид Базан /Болгар/

84 кг: 1. Жонатан Рейдер /АНУ/ 2. Намик Коркмаз /Турк/ 3. Маркенвиз Радослав /Польш/ 3. Масеж Балавендер /Польш/

96 кг: 1. Вунн Михалак /АНУ/ 2. Жакоб Вагнер /АНУ/ 3. Мулту Миорен /Турк/ 3. Волгар Георге Средков /Болгар/

120 кг:1. Димитар Кучев /Болгар/ 2. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/ 3. Гуяра Хамдиев /Болгар/ 3. Драгомир Стойчев /Болгар/

Эмэгтэй

48 кг: 1. Надежда Фёдорова /ОХУ/  2. Десислава Канчева /Болгар/  3. Сумуя Сезар /Турк/ 3. Ванеса Холодинская /Беларусь/

51 кг: 1. Патимат Багомедова /Азербайжан/  2. Бурку Кебик /Турк/  3. Эстера Добре /Румын/ 3. Ирина Курочкина /Болгар/

55 кг:  1. Ярина Дубовска /Азербайжан/  2. Мария Эшани /Молдав/ 3. Виолета Семёнова /Болгар/ 3. Ана Мария Павал /Румын/

59 кг:   1. Ирина Нетреба /Азербайжан/ 2. Мими Христова /Болгар/ 3. Сильва Жойсе /Бразил/ 3. Алёна Колесникова /Азербайжан/

63 кг:  1. Тосун Бусе /Турк/  2. Елена Басева /Болгар/  3. Лайс Оливера /Бразил/  3. Анна Беляева /Азербайжан/

67 кг:1. Лилия Бартновская /ОХУ/  2. Бурсу Орская /Турк/ 3. София Гергиева /Болгар/ 3. Анре Симон /Румын/

72 кг:  1. Очирбатын Бурмаа /”Хилчин” спорт хороо/ 2. Адар Ясеймин /Турк/  3. Алёна Феррейра /Бразил/ 3. Виктория Бобева /Болгар/
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7046618/259/trackback

Global dentel clinic

2013.02.19 11:48:54
*.209.198.210

mmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1549 Т.НАЙДАН: ТҮВШИНБАЯР ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХГҮЙ Л ГЭДЭГ ХҮН ДЭЭ 2013-02-21 9658
1548 ХАРҮМАФҮЖИ ГАДААД СЭТГҮҮЛЧИДТЭЙ ЯРИЛЦЛАА 2013-02-21 11032
1547 Цагаанаа, Цоомоо хоёрын “юм юмтай” жиргээ [1] 2013-02-20 11078
1546 Өмнөд Суданы сургууль Ерөнхийлөгчийн нэрэмжит боллоо 2013-02-20 11082
1545 МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО БУС ХАРЬД БАЯЛАГ БҮТЭЭСЭЭР БАЙХ УУ [1] 2013-02-19 9629
1544 Эрүүл мэндийн технологийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ [2] 2013-02-19 11169
1543 МОНГОЛ ТОГООЧ НАР МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ [1] 2013-02-19 10105
1542 Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа 2013-02-19 11722
» О.БУРМАА ДАН КОЛОВООС ТАВ ДАХЬ МЕДАЛИА АВАВ [1] 2013-02-18 11128
1540 ДОПИНГОД ДОЛИГОНОСОН ХУУЛЬ [2] 2013-02-18 10440
1539 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12061
1538 Дотоодын цэргийн алба хаагчид зургаан хүний амийг аварлаа [2] 2013-02-15 9843
1537 Ерөнхийлөгч энхийг сахиулах ажиллагаатай анх удаа танилцана [1] 2013-02-15 11402
1536 Аймгийн ТӨВҮҮДИЙГ ЖИШИГ ХОТ БОЛГОНО [1] 2013-02-15 11626
1535 Д.БОЛДБААТАРЫН МОТОЦИКЛЬ ЭВДЭРСНИЙ, Н.ЛХАМААГИЙН ЗАМААС ГАРСНЫ ШАЛТГААН ЮУ ВЭ? [1] 2013-02-14 10619
1534 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12103
1533 ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11849
1532 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14698
1531 Төрийн тэргүүний тухай ном зүйн хоёр боть мэндэллээ 2013-02-14 12628
1530 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12468
배너신청
자생병원

배너신청