Бичлэгийн тоо 3,329
Монгол үндэсний хувцасны өнгө төрх, загвар хийцийг тодорхойлж буй “Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувдыг “Хообий” буландаа урилаа. Монгол хувцсыг дэлхийд сурталчилахад багагүй хувь нэмэр оруулж байгаа энэ байгууллага Б.Сувд захирлын хообийноос үүдэлтэй. Тэрбээр ОХУ-д хувцас загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшсэн бөгөөд үндэснийхээ хувцсыг судалж, цуглуулах хообийтой.

-Загвар зохион бүтээгч мэргэжилтэй хүний сонирхлыг монгол үндэсний хувцасны өвөрмөц, чамин тансаг байдал татсанаар цаашид хообийгоо болгоход тань нөлөөлсөн үү?

-Мэргэжил маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хувцас загварт дурлаж, судлах тусам улам сонирхол татсан. Анхандаа би олон үндэстний хүүхэлдэй цуглуулдаг байлаа. Арав гаруй жил хүүхэлдэй цуглуулсан хүний хувьд олон үндэстний хувцасны түүхээс харахад Азийн зарим орны хувцас Монголынхтой адил төстэй байсан. Европын орнуудын торгон цэргийн хувцасны нийтлэг хийц манай XIII-XIV зууны үеийн цэрэг хувцастай адилхан байгааг ажиглаад өөрийн эрхгүй монгол дээл хувцсыг лавшруулан судалж, эдүгээг хүртэлх хөгжил, хувьслыг нь харуулсан цуглуулгатай болох зорилго тавьсан. Зорилгоо биелүүлэхийн тулд “Монгол костюмс” ХХКиа байгуулсан. Дэлхийн хувцасны түүхийг судлахад монгол хувцасны талаар бараг дурдаагүй нь их харамсалтай санагдсан. Тиймээс миний хэтийн зорилго бол монгол дээлийг дэлхийн хувцасны түүхэнд оруулж, олон улсад таниулах.

-Одоо цуглуулга тань хэр баяжсан бэ?

-Үндэснийхээ хувцсыг 2000-аад оноос эхлэн цуглуулсан. Цуглуулга хийж эхлэх үед эртний эдлэл одоог бодвол олдоцтой байж. Арав гаруй жилийн хугацаанд нэлээд цуглуулгатай болжээ. Цуглуулгад маань Хүннүгийн үеийнхээс эхлээд Ардын хувьсгалын он жилүүд хүртэлх 130 гаруй дээл хувцас бий. Эдгээрийг тухайн цаг үеийн дээлийг судлан дуурайлгаж урласан. Зөвхөн дээл гэлтгүй малгай, гутал, гоёл чимэглэл гээд бусад дагалдах хэрэгслийг цуглуулдаг. Мөн түүхэн фото зураг болон уран зургууд ч бий. Энэ бүгд цогцоороо байж монгол хувцасны баялаг түүхийг бий болгоно. Судалгааныхаа материалыг ашиглан “Монгол костюмс” ном гаргасан.

-Энэ төрлийн цуглуулгыг баяжуулахад зардал их гарна биз?

-Эртний эдлэл мэдээж өндөр үнэтэй. Түүнээс гадна судалгааны үндсэн дээр эртний эдлэлтэй дүйцэх ур хийцтэй бүтээлүүд дахин урлахад зардал өндөр гарна. Гэхдээ хообий маань болохоор зардлаа танаж байгаад цуглуулгаа баяжуулдаг.

-Цуглуулгаа олон нийтэд дэлгэнэ биз дээ?

-Цуглуулгаа монгол хувцасны түүхэн хөгжлийг харуулсан музей болгон өргөжүүлэхийг хүсдэг. Гэхдээ өнөөдөр хувийн музей байгуулах эрх зүйн орчин манай улсад алга. Өөрөөр хэлбэл, хувиараа цуглуулга хийдэг хүн музей байгуулах эрхгүй гэсэн үг. Тиймээс үндэсний хувцасны танхим гэсэн нэр тавьсан. Цуглуулгыг маань сонирхдог хүн цөөнгүй байдаг болохоор эдгээр нь хэзээ нэгэн цагт түүхийн маш үнэ цэнэтэй зүйл болно гэдэгт итгэдэг.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7034868/977/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1549 Т.НАЙДАН: ТҮВШИНБАЯР ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХГҮЙ Л ГЭДЭГ ХҮН ДЭЭ 2013-02-21 9658
1548 ХАРҮМАФҮЖИ ГАДААД СЭТГҮҮЛЧИДТЭЙ ЯРИЛЦЛАА 2013-02-21 11032
1547 Цагаанаа, Цоомоо хоёрын “юм юмтай” жиргээ [1] 2013-02-20 11078
1546 Өмнөд Суданы сургууль Ерөнхийлөгчийн нэрэмжит боллоо 2013-02-20 11082
1545 МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО БУС ХАРЬД БАЯЛАГ БҮТЭЭСЭЭР БАЙХ УУ [1] 2013-02-19 9629
1544 Эрүүл мэндийн технологийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ [2] 2013-02-19 11169
1543 МОНГОЛ ТОГООЧ НАР МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ [1] 2013-02-19 10105
1542 Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа 2013-02-19 11722
1541 О.БУРМАА ДАН КОЛОВООС ТАВ ДАХЬ МЕДАЛИА АВАВ [1] 2013-02-18 11128
1540 ДОПИНГОД ДОЛИГОНОСОН ХУУЛЬ [2] 2013-02-18 10440
1539 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12061
1538 Дотоодын цэргийн алба хаагчид зургаан хүний амийг аварлаа [2] 2013-02-15 9843
1537 Ерөнхийлөгч энхийг сахиулах ажиллагаатай анх удаа танилцана [1] 2013-02-15 11402
1536 Аймгийн ТӨВҮҮДИЙГ ЖИШИГ ХОТ БОЛГОНО [1] 2013-02-15 11626
1535 Д.БОЛДБААТАРЫН МОТОЦИКЛЬ ЭВДЭРСНИЙ, Н.ЛХАМААГИЙН ЗАМААС ГАРСНЫ ШАЛТГААН ЮУ ВЭ? [1] 2013-02-14 10619
1534 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12103
1533 ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11849
» Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14698
1531 Төрийн тэргүүний тухай ном зүйн хоёр боть мэндэллээ 2013-02-14 12628
1530 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12468
배너신청
자생병원

배너신청