Бичлэгийн тоо 3,329

Нүүдэлчин монголчууд орчин цагт гадаадад шилжин суурьшигч монголчууд болов. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа эх орондоо ирсэн нь олон ч тэдэнтэй зөрөөд гадагш явах сонирхолтой залуусын тоо буурахгүй байна. Монгол Улсын эдийн засаг өсөж байгаа ч энэ нь жирийн ир гэдийн амьжиргаанд нөлөөлөхүйц мэдрэгдтэл өдий бололтой. Тиймээс ахиу цалин хөлс хар сан залуус гадаадад л бол ямар ч ажил ха маагүй хийхээр харийг зорих нүх сүв хайсаар байгаа билээ. Гадаадад байгаа мон голчууд манай улсын нийт хүн амын дө рөв орчим хувийг эзэлдэг гэсэн тооцоог Үндэсний статистикийн хороо ноос гаргажээ. Тэд Монгол Улсын эдийн за сагт тодорхой хувь нэмэр оруулдаг. Гэхдээ харьд амьдардаг монголчуудын нөмөр нөө лөг жил ирэх тусам багасаж байгааг ста тистикийн зарим үзүүлэлт гэрчилнэ. 2010 онд хийсэн Хүн ам, орон сууцны тооллогоор манай улс анх удаа гадаадад байгаа иргэдээ тоолсон.

Гадаад орнуудад суугаа манай Элчин сайдын яамдын мэдээлэл, хувь хүний нууцлалыг хангаад интернэтээр, гадаадад байгаа иргэдийн Монгол дахь ар гэрийнхнээс нь судалгаа авах зэргээр харьд байгаа монголчуудаа тооллогод хамруулахад 107 мянга гэсэн тоо гарчээ. Гадаад харилцааны яамны 2010 оны мэдээгээр Казахстан улсад 40.2 мянга, БНСУ-д 30.8 мянга, АНУ-д 27.3 мянга, БНХАУ болон Японд тус бүр 5000 монгол иргэн амьдардаг гэсэн тоо байна. Гадаад харилцааны яам болон тооллого хийсэн Үндэсний статистикийн хорооныхон боломжийн хэрээр судалсан ч тодорхой тоо гаргах боломжгүй гэсэн. Учир нь хилийн чанадад хууль бусаар амьдардаг монголчууд олон.

Гадаадад амьдарч буй монголчуудын тухайд Монгол Улсын иргэн, монгол хүн гэсэн хоёр ойлголт бий. Эхнийх нь Монголын харьяалалтай, Монгол Улсаар хамгаалуулах эрхтэй хүмүүс. Хоёр дахь нь харьяаллаас гарсан монгол хүн. Германы иргэн, буудлагын тамирчин Д.Мөнхбаяр, Японы иргэн, сүмоч Н.Цэвэгням нар энэ ангилалд багтана. Монгол Улсын иргэн мөн атлаа Монголын хамгаалалд багтдаггүй иргэд гадаадад хэдэн мянгаараа бий. Тэд бол хилийн чанадад хууль бусаар амьдарч буй монголчууд. Ардчилсан улсын иргэд учир монголчууд дэлхийн өнцөг булан бүрт очиж, ажиллаж амьдарч байна. “Гадаадад хууль бусаар амьдарч байлаа ч тухайн улс дахь Элчин сайдын яамандаа бүртгүүлэх учиртай. Үүнийг манайхан хэ рэг жүүлдэггүйгээс болж улс орноороо эрх ашгаа хамгаалуулах боломжоо алдаж байна. Албан ёсоор бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй иргэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд Элчин сайдын яамнаасаа дэмжлэг авах эрхгүй болдог” гэж Үндэсний статистикийн хорооны Шинжилгээ, судалгааны албаны дарга, доктор А.Амарбал ярилаа. Гадаадад хэрэг төвөгт холбогдсон монголчуудын тухай сүүлийн үед олонтаа сонсогдох болов.

Тухайлбал, Америкт хууль бусаар амьдарч байсан монгол залуу хэрэгт холбогдоод баригджээ. Манайхан гадаад хэлний мэдлэг дулимаг. Тиймээс Америкийн нэг мужийн Цагдаагийн газрынхан “Монгол хэлтэй орчуулагч ажилд авна” гэж зарласан тухай дууллаа. Хууль бусаар амьдарч байгаа монголчууд өөрийн улсын консулд бүртгүүлээгүйгээс эрх ашгаа хамгаалуулж чадаагүй жишээ үй түмээрээ. Монгол Улс хөгжлийн гараанд ирлээ, улс орноо хөгжүүлэхэд хүн хүч, чадварлаг боловсон хүчин хэрэгтэй байна. Тиймээс гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, нарийн ур чадвар шаардахааргүй ажил хийсэн ч хөдөлмөрлөж сурсан, үр шимийг нь хүртсэн залуусаа эх орондоо ирэхийг төр, засгийн тэргүүнүүд урин дуудаж байгаа. Манай урд хөршийн иргэд хилийн чанадад олон мянгаараа ажилладаг. Тэд гадаадад ажиллаж, амьдралаа дээшлүүлэхийн хажуугаар технологи хулгайлах давхар үүрэг хүлээдэг талаар ярьдаг юм билээ. Хятад улс гадаадад ажиллах иргэдтэйгээ гэрээ байгуулж, мөнгө өгөөд хамаатан садныг нь барьцаалаад явуулдаг байж. Иргэд нь өндөр хөгжилтэй оронд сурсан мэдсэнээрээ улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулдаг, ажил хийж гэр бүлийнхнээ барьцаанаас гаргадаг байж. Шавар тагзнаас өөр нүдэнд торох юмгүй байсан хуучин хотуудаа Европын өндөр хөгжилтэй орчин үеийн хотуудын жишгээр өөрчилж бүтээн босгосон. Манай нэгэн томоохон компанийн захирал Японоос ирсэн бизнесийн түншээ Зайсан толгойд гаргаж, Улаанбаатар хотоо харуулжээ. Түнш нь “Энэ хотод хийх ажил асар их байна” гэж дуу алдсан гэнэ. Хийдгээ хийчихсэн, амьдрах таатай нөхцөлөө бүрдүүлчихсэн улсын иргэнд ажил их байна гэдэг мөнгө олох боломж болж харагдсан хэрэг. Тэр боломжийг олж харж, ашиглах хүмүүс нь бид.

Монголчуудад л гадагшаа явах боломж гарсан юм биш л дээ. Даяаршсан дэлхий ертөнцөд шилжих хөдөлгөөн улам бүр нэмэгдсээр байх бөгөөд энэ нь ардчилсан нийгмийн нэг томоохон үзэгдэл болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрчээ. Өнөөдөр гадаадад үр хүүхдээ илгээгээгүй монгол айл өрхүүд олоход амаргүй. Автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Японы “Toyota”, мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Apple”-д ажилладаг, өндөр хөгжилтэй орнуудад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж яваа, Харвард, Колумбын их сургуульд сурдаг залуус олон. Тэд бол бидний бахархал. Гэхдээ гадаадад амьдарч буй монголчуудын дийлэнх нь нарийн мэргэжил, ур чадвар шаардахгүй, нэр хүнд муутай ажил хийж, тухайн улсдаа хамгийн бага боловч Монголынхтой харьцуулахад өндөр цалин авч байна. Тэр дундаа гадаадад ажил хийж, амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн монголчууд БНСУ-д хар ажилд морь нохой мэт зүтгэдэг. Солонгост мэргэшсэн ажилчдын эрэлт өсөж, дотоодын ажилчид нь ур чадвар бага шаардсан ажил эрхлэх хүсэлгүй болсон, нөгөөтэйгүүр хүн амын өсөлт буурч, насжилт, хөгшрөлт эрчимтэй явагдаж байгаа зэрэг ажиллах хүчний болоод хүн ам зүйн асуудал тулгарсан нь тус улсад монголчууд олноороо ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. “БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрийн холбоо 1997 оноос эхлэн Монголоос ажиллах хүч авч эхэлсэн. Тэднийг жижиг, дунд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт ажиллуулдаг. Нэгэнт мэргэжилгүй ажилчдын хэрэгцээг хангах зорилготой учраас тэнд хөдөлм өрийн үнэлэмж харьцангуй бага. Тэдний илгээж буй мөнгөн шилжүүлгийн хэмжээ 2000-аад оны дунд үе хүртэл хамгийн өндөр буюу ДНБ-ий 10 хувьтай тэнцэж байсан бол түүнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй буурсаар байна” гэж МУИСийн Эдийн зас гийн сургуулийн Хүн амын сур галт судалгааны тө вийн судлаач, багш, профессор А.Солонго 2011 онд тус улсад очиж хийгээд, шинэ оны өмнөхөн танилцуулсан судалгааны хаа дүнгээс со нир хуулав. Тэрбээр Ахисан түвшний судалгааны Солонгосын сангийн тэтгэлгээр Олон улсын эрдэмтэн солилцооны хөтөлбөрт хамрагдан, БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын нийгэм, эдийн засгийн нөлөөг судалжээ. Хөгжиж буй улс орнууд гадаадад байгаа шилжигчдээс хүлээн авсан гуйвуулга, гадаад валютын солилцооноос үр ашиг хүртэж амьдардаг. Тэд өндөр ур чадвартай мэргэжилтэн, техникийн ажилтнуудаа гадаадад ажиллуулдгаас үүдэлтэйгээр үнэт баялаг болох хүний нөөцөө алдаж байгааг Дэлхийн банкны шинжээч онцлон тэмдэглэжээ.

Энэ дүгнэлт монголчууд бидэнд зохисон гэлтэй. Монголчууд 1990 оноос гадаадад явж эхэлснээс хүний нөөцөөрөө дамжуулан харийн улс орнуудын хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн нь 1990-ээд оны дунд үеэс эхтэй. Бид үр хүүхдээ 0-18 нас хүртэл нь өсгөн хүмүүжүүлдэг. Үүгээр зогсохгүй дээд сургууль дүүргэтэл нь харж хандаж, эдийн засгийн хэрэгцээг нь хангаж байдаг. Энэ нь эцэг, эхчүүдийн үүрэг боловч нөгөө талаас Монгол Улсын хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалт. Тэр хүүхэд насанд хүрээд ажиллах, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хугацаа нь 18-22 наснаас тэтгэврийн нас хүртэл үргэлжилнэ. Гэтэл монгол залуус улсдаа хөдөлмөрлөж хөрөнгө оруулалт хийх ид насандаа гаднын орнуудад баялаг бүтээж, бусдын төлөө ажиллаж байна. Залуучууд ийн гадагшаа тэмүүлэх болсон шалтгаан нь Монголд ажил олдлоо ч цалин бага байдагтай холбоотой. Дундаж цалинтай жирийн албан хаагчийн хувьд айл гэрийн амьдралын баталгаа болох орон сууц авна гэдэг бүтэшгүй мөрөөдөл. Залуучуудыг гадаад руу хөтлөөд байгаа гол хөшүүрэг өөрийн гэсэн байр сууцтай болох мөрөөдөлтэй нь хамаатай. Монгол охид, хөвгүүд хүний нутагт эрүүл мэндийн шаардлага хангахгүй, хүнд нөхцөлд, олон цагаар ажиллаж байна.

Эцэст нь эрүүл мэндээрээ хохирч, эцэж цуцахаа мэдэхгүй ажиллаж олсон хэдэн төгрөгөө эмчилгээнд зарцуулж, тухайн улсдаа буцаагаад өгч буй нь харамсалтай. Тэгэхээр Монголд нэг ч доллар орохгүй. Амьдралынхаа хамгийн эрч хүчтэй, хийж бүтээх хугацааг гадаадад өнгөрөөсөн хүн нас ахиж, тураг ядраад ирэхийн цагт эх орондоо ясаа тавих гэж ирдэг. Тэр хүн улс орондоо ямар баялаг бүтээв. Хатуухан хэлэхэд манай улс шарил буцааж авч байна. Монгол Улсын газар нутаг хэн нэгний яс тавьдаг оршуулгын газар гэж үү.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7050572/9b0/trackback

sunshine_1

2013.02.20 18:07:56
*.161.16.20

eniig bichsen diplomiin gold zoriulay

Файл оруулах
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1549 Т.НАЙДАН: ТҮВШИНБАЯР ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХГҮЙ Л ГЭДЭГ ХҮН ДЭЭ 2013-02-21 9649
1548 ХАРҮМАФҮЖИ ГАДААД СЭТГҮҮЛЧИДТЭЙ ЯРИЛЦЛАА 2013-02-21 11029
1547 Цагаанаа, Цоомоо хоёрын “юм юмтай” жиргээ [1] 2013-02-20 11076
1546 Өмнөд Суданы сургууль Ерөнхийлөгчийн нэрэмжит боллоо 2013-02-20 11080
» МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО БУС ХАРЬД БАЯЛАГ БҮТЭЭСЭЭР БАЙХ УУ [1] 2013-02-19 9626
1544 Эрүүл мэндийн технологийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ [2] 2013-02-19 11168
1543 МОНГОЛ ТОГООЧ НАР МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ [1] 2013-02-19 10103
1542 Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа 2013-02-19 11720
1541 О.БУРМАА ДАН КОЛОВООС ТАВ ДАХЬ МЕДАЛИА АВАВ [1] 2013-02-18 11126
1540 ДОПИНГОД ДОЛИГОНОСОН ХУУЛЬ [2] 2013-02-18 10438
1539 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12059
1538 Дотоодын цэргийн алба хаагчид зургаан хүний амийг аварлаа [2] 2013-02-15 9841
1537 Ерөнхийлөгч энхийг сахиулах ажиллагаатай анх удаа танилцана [1] 2013-02-15 11398
1536 Аймгийн ТӨВҮҮДИЙГ ЖИШИГ ХОТ БОЛГОНО [1] 2013-02-15 11624
1535 Д.БОЛДБААТАРЫН МОТОЦИКЛЬ ЭВДЭРСНИЙ, Н.ЛХАМААГИЙН ЗАМААС ГАРСНЫ ШАЛТГААН ЮУ ВЭ? [1] 2013-02-14 10617
1534 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12102
1533 ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11847
1532 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14694
1531 Төрийн тэргүүний тухай ном зүйн хоёр боть мэндэллээ 2013-02-14 12626
1530 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12466
배너신청
자생병원

배너신청