Бичлэгийн тоо 3,329
 Олон улсын допингийн эсрэг төв 2015 оноос эхлэн допингийн төрөлд багтсан хориотой эм бэлдмэл хэрэглэсэн тамирчдын тэмцээн уралдаанд оролцох эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан тухай дэлхий даяар мэдээлэл цацагдав. Азийн цээжинд, хоёр том гүрний дунд суугаа монголчууд, тэр дундаа үндэсний бөхийнхөнд энэ мэдээг түрүүлж хүргэхээр яаравчиллаа. Урьд нь Олон улсын допингийн эсрэг төвөөс допинг хэрэглэсэн тамирчны тэмцээн уралдаанд оролцох эрхийг хоёр жилээр хасах журмыг баримталж ирсэн. Тэгвэл допингийн эсрэг тэмцэл улам ширүүсч, шийтгэлийн хугацааг нэг дахин нэмэгдүүлжээ. Энэ нь дэлхий даяар шударга өрсөлдөөн, тамирчдын эрүүл мэндийг чухалчлах болсныг илтгэж байгаа хэрэг.

Манайх шиг үндэсний бөхчүүдээсээ жилдээ наадмаараа ганц удаа допингийн шинжилгээ авдаг улсад энэ шийдвэр хэрхэн тусах бол. Манай алдарт бөхчүүдээс допингтой нэр холбогдож, бүр шийтгэл хүлээж явсан нь хэд хэд бий. 1972 оны Мюнхений олимпийн татамиас Б.Буядаа мөнгөн медаль хүртсэн ч төд удалгүй медалиа хураалгахад хүрсэн нь бидний мэдэх хамгийн анхны тохиолдол байлаа. Үүнээс хойш социализмын үед монгол тамирчид олон улсын тавцанд допингтой нэр холбогдсонгүй. Харин ардчиллын салхи шуурч, нийгэм эрс өөрчлөгдсөн 1990-ээд оноос хойш бөхийн төрлүүдийг допингийн салхи жиндээж эхэлсэн билээ. О.Пүрэвбаатар, Д.Сумъяабазар нар допинг хэрэглэсэн нь тогтоогдож, чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулж байлаа. Тэгтэл удалгүй үндэсний бөх допингт “мэрүүлж” эхлэв.

Анх даян аварга А.Сүхбатаас допинг илэрсэн юм. Түүний дээжээс нандролон хэмээх бодис илэрсэн тухай МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, МҮБХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн, улсын арслан П.Дагвасүрэн, Допингийн эсрэг Үндэсний төвийн Насанбат нар хэвлэлийн бага хурал зарлан, “жижиг” аваргын нэрийг түмний чихэнд дуулгасан. Ид барилдаж, олноо шуугиулж явсан аваргаас ийнхүү допинг илэрсэн нь тухайн үедээ үндэсний бөхөд дуулиан болж, МҮБХ оны шилдэг найман бөхөө хүртэл тодруулахад хүнд болсон юм. Учир нь А.Сүхбат чансааг тэргүүлчих гээд байсан хэрэг л дээ. Үүний дараагаар улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын начин Ц.Лхагвасүрэн, улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ц.Сумьяабэйс, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Г.Алтангэрэл, улсын начин Ч.Цогбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нарын нэрс допингтой холбогдоод өөр өөрийн хэмжээнд асуудал үүсгэн, дуулиан тарьж, эцэстээ ямар нэгэн байдлаар өндөрлөөд байна.

Улсын арслан Х.Мөнх-Эрдэнэ, улсын харцага Г.Элбэг нар барилдааныхаа дараагаар допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсан тул хэрэглэсэнд тооцогдож байсан удаатай. Г.Элбэг харцага өөрөөс нь энэ тухай асуусан сэтгүүлчид “Хэрэгтэй гэвэл цолыг минь ч хураасан болно. Тэр допингийг чинь хэрэглэчихсэн бол Д.Сумъяабазарыг давах байсан юм” гэж хэлсэн удаатай. Үнэндээ тэгэхэд харцага долоогийн даваанд хоёр удаа Д.Сумъяабазарт унасандаа уцаарлаж, шинжилгээ өгөөгүй юм. Мөнх-Эрдэнэ арслан ч мөн л иймэрхүү байдлаар нэр холбогдсон. Энэ мэт эвдрэлцээнээс хамааралтай зарим нэг асуудал үүсч байсныг бөхөө олон жилийн турш үзэж, мэдэрч ирсэн хүмүүс андахгүй биз. Дээр нэр дурьдагдсан, хэрэглэсэн гэж зарлагдсан бөхчүүдээс зарим нь үнэхээр олон сарын турш бэртэлтэй байсныг бөх сонирхогчид андахгүй. Тэгэхээр эхлээд тамирчдаа эмчлэх, тэдэнд допингийн талаар мэдлэг сайтар өгсний дараагаар шийтгэлээ ярих нь зөв юм шиг. Бөхчүүдээс допинг илрэх тусам үндэсний бөхийн нэр хүнд унадаг. Харин энэ асуудлыг шийдэж чадалгүй удах тусам МҮБХ-ны нэр хүнд унадаг. Энэ мэтээр сүүлийн 12 жилийн хугацаанд 13 бөхөөс допинг илэрсэн. Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарын барилдах эрхийг хоёр жилээр хассан.

Харин саяхан Б.Сугаржаргалын барилдах эрхийг зургаан сараар хасч, арслан Х.Мөнхбаатарын чимгийг хураах шийдвэр гаргах аястай байгаа тухай мэдээлэл цацагдлаа. Дээр дурьдагдсан тохиолдлуудаас өмнө допинг хэрэглэсэн бөхчүүд барилдах эрхээ хасуулж байсан нь үгүй юм. Цол хураасан тохиолдол нэг ч үгүй. Сонирхолтой нь 2007 оны долдугаар сарын 16-нд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн зарим заалтад өөрчлөлт оруулахад хориг тавьж байжээ. Хуульд бөхчүүд болоод харваач, хурдан морьдод сэргээшийн шинжилгээ хийхгүй байхаар шинэчлэх гэж байсан юм билээ. Үүнийг Ерөнхийлөгч хориглосон байдаг. Харин ноднин зун шинжилгээний хариу гарсны дараа допинг хэрэглэсэн бөх, харваачдаас цол, чимгийг хурааж авдаг зохимжгүй байдал байгааг өөрчлөн допингийн шинжилгээний хариуг үндэслэн цол, чимгийг олгодог байхаар хуулийн төсөлд тусгах гэсэн ч бүтээгүй юм.

Одоогоор Үндэсний их баяр наадмын тухай хуульд доорхи заалтууд допингийн шийтгэлд хэрэглэгдэж буй юм.

“14.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

14.1.1. тухайн баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;

14.1.2. тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

14.1.3. баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах.

14.2. Энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 14.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна.

14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна” гэж хуульд заажээ. Мөн шинжилгээ өгөөгүй тохиолдолд допинг хэрэглэсэнд тооцох тухай заалт бий. Хэрвээ та анзаарсан бол “

14.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” гэж байгаа. Доорхи шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэдэг нь нэг бол барилдах эрхийг хасах, үгүй бол цол юмуу чимгийг хураана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шийтгэлийг давхардуулахгүй байхаар хуульд заасан.

Иймээс хуулийн энэ боломжийг ашиглаж өнгөрсөн наадмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нарт өөр, өөр байдлаар хариуцлага тооцсон хэрэг. Мөн “баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах.” гэсэн нь хэрвээ барилдах эрхийг хасвал зөвхөн наадмаар л барилдуулахгүй гэсэн утгыг шууд илтгэж байна. Үүний дээр барилдах эрхийг хасах дээд хугацаа нь хоёр жил гэсэн үг. Тэгэхээр тэрнээс наагуур хасч болох хэрэг. Хуулиас ажвал допинг илэрсэн бөх наадмаар л барилдах эрхгүй болохоос биш жирийн нэрэмжит барилдаануудад зодоглоход төвөггүй гэж ойлгогдож байна. Тэгэхээр Б.Сугаржаргал цагаан сарын барилдаанд гарах эрхтэй шиг ойлгогдож байгаа юм.

Иймэрхүү л олон гарцтай, онгорхой цоорхой ихтэй хуулиар допингийн асуудлыг шийдэх гээд байгаа тул өдийг хүртэл энэ асуудал өндөр авч, савангийн дуурь шиг үргэлжилсээр байгаа. Гэтэл дэлхий нийт допингийн эсрэг тэмцлийг чангатгаж, шийтгэлээ ширүүн болгоод байдаг. Харин манайх хаашаа ч үсрээд гарчихаж болохоор хана туурга нь онгорхой хуулийн хэдэн заалттайгаа налайж суусаар байх ажээ. Ингэхээр оромдоглож байхаар допингийн шинжилгээ авахгүй байсан нь дээр гэсэн бодол эрхгүй орж ирэх юм. Угаасаа хана туурга нь онгорхой хуулиар допингийг яаж ч хазаарлах вэ дээ. Допингийг хазаарлах бус харин долигонож буй мэт энэ хуулиа чангалаад, хэрэгжүүлээд явах цаг болоогүй юу!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7046616/62c/trackback

Global dentel clinic

2013.02.18 17:10:39
*.209.198.210

mmmmmmmmmm

Global dentel clinic

2013.02.19 14:34:46
*.209.198.210

mmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1549 Т.НАЙДАН: ТҮВШИНБАЯР ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХГҮЙ Л ГЭДЭГ ХҮН ДЭЭ 2013-02-21 9658
1548 ХАРҮМАФҮЖИ ГАДААД СЭТГҮҮЛЧИДТЭЙ ЯРИЛЦЛАА 2013-02-21 11032
1547 Цагаанаа, Цоомоо хоёрын “юм юмтай” жиргээ [1] 2013-02-20 11078
1546 Өмнөд Суданы сургууль Ерөнхийлөгчийн нэрэмжит боллоо 2013-02-20 11082
1545 МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО БУС ХАРЬД БАЯЛАГ БҮТЭЭСЭЭР БАЙХ УУ [1] 2013-02-19 9629
1544 Эрүүл мэндийн технологийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ [2] 2013-02-19 11169
1543 МОНГОЛ ТОГООЧ НАР МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ [1] 2013-02-19 10105
1542 Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа 2013-02-19 11722
1541 О.БУРМАА ДАН КОЛОВООС ТАВ ДАХЬ МЕДАЛИА АВАВ [1] 2013-02-18 11128
» ДОПИНГОД ДОЛИГОНОСОН ХУУЛЬ [2] 2013-02-18 10440
1539 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12061
1538 Дотоодын цэргийн алба хаагчид зургаан хүний амийг аварлаа [2] 2013-02-15 9843
1537 Ерөнхийлөгч энхийг сахиулах ажиллагаатай анх удаа танилцана [1] 2013-02-15 11402
1536 Аймгийн ТӨВҮҮДИЙГ ЖИШИГ ХОТ БОЛГОНО [1] 2013-02-15 11626
1535 Д.БОЛДБААТАРЫН МОТОЦИКЛЬ ЭВДЭРСНИЙ, Н.ЛХАМААГИЙН ЗАМААС ГАРСНЫ ШАЛТГААН ЮУ ВЭ? [1] 2013-02-14 10619
1534 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12103
1533 ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11849
1532 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14698
1531 Төрийн тэргүүний тухай ном зүйн хоёр боть мэндэллээ 2013-02-14 12628
1530 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12468
배너신청
자생병원

배너신청