Бичлэгийн тоо 3,329
ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репиний нэрэмжит Улсын уран зураг, уран баримал, уран барилгын академийн залуу багш Б.Отгонтүвдэнтэй энэ сарын 26-ны 20.00 цагт чаатлалаа. Залуу зураач энэ жил уран бүтээлийн арвин ургац хураан авч, үр шимийг нь олон нийтэд, тэр бүү хэл, хил дамнуулан танилцуулж байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн сард БНХАУ-д, энэ сард ОХУ болон Монгол Улсад үзэсгэлэнгээ гаргаж, бүтээлээ танилцуулж байгаа юм. Түүний “Сэтгэгдэл” нэртэй үзэсгэлэн маргааш “976” галерейд нээлтээ хийнэ.

-Сайн байна уу. БНХАУ-д гарсан Таны үзэсгэлэн хэзээ өндөрлөх вэ. ОХУ-д энэ сарын 23-нд шинэ үзэсгэлэн нээсэн гэв үү?

-Өнгөрсөн сарын 28-нд Шанхайн “СанктПетербург” галерейд миний 50 гаруй бүтээлийг дэлгэсэн үзэсгэлэн нээгдсэн. Ихэвчлэн байгалийн дүрслэл, үйл явдал харуулсан зураг орсон юм. Мөн энэ сарын 23-нд ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд нэг үзэсгэлэн нээсэн. Би энд ажил ихтэй байгаа учраас БНХАУ болон Монголд нээж байгаа үзэсгэлэндээ өөрөө оролцож амжааг үй. Харин ОХУ-д гарсан үзэсгэлэнгийнхээ нээлтэд оролцчихоод өчигдөр Санкт-Петербургт ирлээ.

-Өнгөрсөн зун “Цагаан дариум” галерейд анхны үзэсгэлэнгээ нээхээр Монголд ирж байсан. Түүнээс гадна монгол хүн И.Е.Репиний академид багшилж байгаа гэсэн мэдээгээр биднийг баярлуулаад буцсан шүү дээ.

-Одоогоор би туслах багш учраас нэг, хоёрдугаар курсын оюутнуудад хичээл заадаг. Энэ академид ажиллах эхний гурван жилдээ бүтээлийн урланд байж 1-2 үзэсгэлэн гаргаж, багш нартаа тайлан тавих учиртай. Мөн энэ жил манай урланд зургадугаар курсээ төгсөгч оюутнуудын дипломын шүүмжлэгч багшаар намайг томилсон.

-Энэ академид суралцах бас багшлах боломж хүн бүрт олдохгүй шүү дээ. Гэтэл та шууд гуравдугаар курсээс нь суралцаж эхэлсэн байх юм.

-Аз таарсан хэрэг.

-Гэхдээ Таныг ингэж онцлох шалтгаан байсан байж таарна.

-ОХУ-ын аль ч хотод дүрслэх урлагийн мэргэжлээр төгссөн хүмүүс И.Е.Репиний академид шалгалт өгч, нэгдүгээр дамжаанаас нь сурдаг. Харин манай сургуулийн захирал болон тэнхмийн эрхлэгч нар миний бүтээлийг үзээд намайг гуравдугаар дамжаанаас суралцуулахаар шийдсэн.

-Багаасаа бурхан зурдаг байсан гэж ярьсан байсан. Бас нэр чинь ч содон юм. Танай гэр бүлд зураач хүн байсан уу?

-Манай дунд ах Түвдэн Дүрслэх урлагийн сургуульд сурдаг, бас сайн зурдаг байсан ч амьдралын эрхээр уран бүтээлээсээ хөндийрсөн. Мөн миний өвөө их сайхан зурдаг лам хүн байсан гэсэн.

-ОХУ-ын дүрслэх урлагийн салбар Монголынхоос ямар ялгаатай вэ?

-Бодит уран зураг голлодог. Түүнээс биш үзэсгэлэн гаргах, бүтээлээ зах зээлд нийлүүлэх гээд бусад талаараа ижилхэн.

-Хэзээ эх орондоо ирж ажиллах вэ?

-Ойрын хэдэн жилдээ эндээ байх болов уу. Цаашид Монголдоо очиж, Дүрслэх урлагийн сургуулиа энэ академитай холбож оюутан солилцуулах, зураач нарын үзэсгэлэнг ОХУ-д зохион байгуулах гэх мэтээр гүүр болж ажиллахыг хүсэж байна.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6810134/44c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1429 Монголд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 40 хүн байна 2012-12-03 9044
1428 Ц.Бавуудорж:Бидний алаг мах, алтан ясанд тэнгэрээс заяасан МОНГОЛ гэсэн өгөгдөл байдаг 2012-11-30 9891
1427 “Болор цом”- ын бүртгэл ирэх сарын 3-нд эхэлнэ 2012-11-30 10682
1426 Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бонд арилжээ 2012-11-30 9668
1425 Дээд шүүх цагдаагийн дарга нарыг буруутай гэж үзэв 2012-11-29 9962
1424 Японы мэргэжлийн тулааны урлагийн загалмайлсан эцэг АСАШЁОРЮҮГ тулаанд дахин дуудна 2012-11-29 9073
1423 “Монгол динозавр” үзэсгэлэн Японд нээгдлээ 2012-11-29 10422
1422 "Монголын хип хоп" олон улсын кино наадамд оролцжээ 2012-11-28 10197
» Б.Отгонтүвдэн гурван улсад үзэсгэлэнгээ гаргалаа 2012-11-28 11037
1420 Нарны зайн дэлгэцийг Японд нийлүүлж эхэллээ 2012-11-28 10352
1419 Монголын дөрвөн тахь Токио хотын "Тама" амьтны хүрээлэнд амьдарна 2012-11-27 10805
1418 ОЮУНБОЛД ОЮУНЫ ОЛИМПИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН РЕКОРД ТОГТООЛОО 2012-11-27 10257
1417 Ц.Бавуудорж: Авьяас мэдрэмжээ монгол оюун санааны дархлааг сахин хамгаалахад зориулна 2012-11-27 11589
1416 Ерөнхий сайд Зүүн өмнөд Азийн Төв банкуудын ерөнхийлөгч нарын 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо [1] 2012-11-22 8416
1415 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ОУОХ-НЫ ШАГНАЛ ХҮРТЭВ [1] 2012-11-22 8631
1414 Холливудын найруулагч Монголоос эмэгтэй жүжигчин шалгаруулж байна [2] 2012-11-22 8369
1413 В.Сайтиевийн тэмцээнээс М.Даваабаньд мөнгөн медаль хүртэв 2012-11-20 10046
1412 Б.Баярын кино ОХУ-ын 162 жилийн түүхтэй театрт нээлтээ хийнэ 2012-11-20 10197
1411 Бизнес эрхлэх боломжоороо Монгол 64 дүгээр байр эзэллээ 2012-11-20 9996
1410 Бид хоцроогүйн баталгаа [1] 2012-11-19 8882
배너신청
자생병원

배너신청