Бичлэгийн тоо 3,329
Компьютерийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ, БНХАУ, БНСУ тэргүүтэй арван орон дэлхийн нийт компьютерийн гуравны хоёрыг үйлдвэрлэдэг гэж “Wikipedia” цахим хуудаст бичжээ. Харин 40 хүрэхгүй орон дотооддоо компьютер хийдэг юм байна. Тэдгээрийн нэг нь Монгол Улс. Ийм гайхалтай мэдээг интернэтээр олж үзээд “Могул” брэнд компьютерийн үйлдвэрийг зорьж явна. 1944 онд бүтээсэн “Харвард Марк 1” нэртэй 765 мянган эд анги бүхий дэлхийн анхны компьютер 4.5 тонн жинтэй, 17 метр урт байсан гэнэ билээ. Энэ нь “Могул” компьютерийн үйлдвэрийн байрнаас ч урт байж дээ гэсэн бодол өвөртлөн үүдээр нь явж орлоо.

“Foxconn”-ы илгээмж

Сүржин том үйлдвэр угтах тухайд би анхнаасаа л бодоогүй юм. Учир нь өнөө цагт үйлдвэрлэлийн салбар хөгжиж, нүсэр томоос зайлсхийж буй. Жишээ нь, “Apple”, “Dell” зэрэг компьютер үйлдвэрлэгчид техник хэрэгслүүдээ өөр өөр компанид захиалан хийлгэж, яг өөрсдийн үйлдвэрт бол угсрах үйл ажиллагаа л явуулдаг юм. “Могул” брэндийн үйлдвэрлэл ч үүнээс хоцроогүй. Тайванийн “Foxconn” компанид компьютерийн эд анги, тоног төх өөрөмжийг захиалан хийлгэдэг юм байна. “Foxconn” бол мундаг том газар.

Бидний мэдэхээр “iPad”, “iPhone”, “Playstation”-ий төхөөрөмжүүдийг энд үйлдвэрлэдэг. “Могул” компьютерийн үйлдвэрийн агуулахад “Foxconn”-оос “илгээмж” ирсэн байв. Бөөрөн тус газар нь “Mogul” хэмээн бичсэн процессорын хавтаснаас эхлүүлээд эх хавтан, гар, хулгана тэргүүтэн бүгд эдний захиалгын дагуу хийгдсэн аж. Үйлдвэрлэлийн эхний дамжлага лабораториос эхэлнэ.

Эд анги захиалсантай нь таарч байна уу, эвдрэл гэмтэл бий эсэхийг энд нягтална. Хэрэв боллоо гэж үзвэл дараачийн дамжлага руу илгээнэ. Яг л шинэ хүн хүлээн авч байгаа мэтээр компьютерийн эд анги бүрт дахин давтагдашг үй, тусгай серийн дугаар хийнэ. Үүнийг “p-track” нэртэй автомат төхөөр өмж гүйцэтгэн, тохируулна. Эд ангиуд бүртгүүлчихлээ. Одоо хаачих вэ?

Хяналт, шалгалт, бас дахин хяналт

Компьютерийн эд ангиудыг нэгтгэн боох хэсэгт очно. “Могул” таван төрлийн компьютер үйлдвэрлэдэг бөгөөд эдгээрийн орц нь тус бүрдээ өөр. Бид “Mogul Workmate” загварын компьютерийн үйлдвэрлэлийн явцтай танилцлаа. Энэ нь эх хавтан, DVD болон карт уншуулагч, сэнс, холбогч утас зэргээс бүтнэ. Эд ангиудыг нэгтгэн боох хэсгийн мэргэжилтэн эдгээрийг зориулалтын дагуу холбож, дараачийн дамжлага руу илгээнэ.

Тэр ердөө нэг минут гаруйн дотор 10 боолт боож амжив. Үйлдвэрийн ажилчид том чихэвчтэй, мөн гараас нэг утас холбоотой байсан нь сонирхол татаж байлаа. Учрыг асуутал чихэвч нь дуу үйлдвэрлэлийн явц дахь дуу чимээнээс хамгаалдаг гэнэ. Харин мөнөөх утас нь цахилгаанжилтыг сааруулдаг байна.

Үйлдвэрийн ажилчид үргэлж л төмөр болон цахилгаантай харьцдаг учраас тогонд цохиулахаас сэргийлэх учиртай эд аж. Эд ангиуд хоорондоо утсаар холбогдсон байгаа. Дараачийн дамжлагын ажилтан эдгээрийг эмхлэх үүрэг хүлээнэ. Процессорын доторх сэнсэнд ямар нэг утас тээглэх ёсгүй шүү дээ. Шалгаж дууслаа. Энэ зуур процессороо тэврээд гүйгээд байхгүй, автомат дамжлагаар эргэж буйг онцлох нь зүйтэй болов уу. Дахиад л хяналт. Эд анги бүрийг нэгтгэн боох, холбох үед процессорын дотор сул боолт үлдсэн эсэх, мөн боолтууд нь ховилдоо бүрэн орсон байна уу гэдгийг шалгана. Шалгалтад тэнцсэн компьютер үйлдвэрлэлийн хамгийн гол хэсэг рүү очих эрхтэй болно. Энэ хэсэг хамгийн сонирхолтой нь.

Шидэт үг

“Могул” компьютерийн процессор бэлэн боллоо. Гэхдээ зөвхөн харагдах хэлбэрийн хувьд шүү. Одоо үүнийг амь оруулах ёстой. Холбоотой төмрүүдийг амилуулахын тулд “шидэт үгс” буюу үйлдлийн системийг суулгах хэрэгтэй. Нэг дор 40 процессорыг амь оруулах хүчин чадалтай хэсэгт бид ирэв. Автомат дамжуулагч нүд ирмэхийн зуурт бүгдэд нь үйлдлийн систем суурилуулж амжив. Үүний дараа хамгийн чухал дамжлага үлдлээ.

Дахиад л шалгалт. Компьютер он удаан жил хэрэглэгдэх эд учраас хяналт, шалгалтыг дамжлага бүрт хийж буйг та анзаарсан байх. Одоо технологич нь яг л энгийн хэрэглэгч мэтээр шалгалт явуулна. Дуу тоглуулагч нь ажиллаж байна уу, дүрсэнд ямар нэг асуудал байгаа юм биш биз, флэш уншихад саад бий юү гэх зэргээр тун ч гярхай байдлаар шалгаж үзнэ. Боллоо. Монгол хүний гараар бүтсэн “Могул” брэндийн компьютер хэрэглэгчийн гарт хүрэхэд ямар ч асуудалгүй болов. Эднийх бүтээгдэхүүндээ гурван жилийн баталгаа өгдөг юм билээ.

Хөгжлийн хурд

Эднийх өдөрт 100-120 компьютер үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн. Чанар нь ямар вэ гэж үү? “Dell”-ээс дутахгүй гээд л ойлгочих. Учир нь эд анги, үйлдлийн систем цөмийг нь дэлхийн шилдэг компанид захиалгаар үйлдвэрлэсэн. Хэрэв та анзаарвал “Могул” компьютерийн эх биен дээр “Microsoft”-ийн серийн дугаар бий. Энэ нь “Windows 7” үйлдлийн системийг “Могул” брэнд албан ёсоор авсан гэдгийг гэрчилж байгаа юм. Компьютерийн үйлдвэрлэл өдрөөр биш цагаар хувьсаж, өөрчлөгдөж байна.

Илүү авсаархан, илүү их хүчин чадалтай таблет гэх төхөөрөмж уг зах зээлд хувьсгал хийж байна. Нэгэнт л дэлхийн жишгээр үйлдвэрлэлээ явуулж буй “Могул” үйлдвэрийнхэн өөрсдийн нэрийн таблет, ухаалаг гар утас үйлдвэрлэхээр судалгаа явуулж эхэлсэн гэлээ. Ердөө 20 жилийн өмнө бидний ихэнх нь компьютер гэж юу вэ гэдгийг мэдэхгүй л явж байв. Монголчууд өөрсдөө компьютер үйлдвэрлэх тухай хэний ч санаанд орохгүй байсан даа. Хөгжлийн хурд гэж энэ ажээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6780881/dea/trackback

Global dentel clinic

2012.11.22 14:28:41
*.152.7.169

mmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1429 Монголд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 40 хүн байна 2012-12-03 9044
1428 Ц.Бавуудорж:Бидний алаг мах, алтан ясанд тэнгэрээс заяасан МОНГОЛ гэсэн өгөгдөл байдаг 2012-11-30 9891
1427 “Болор цом”- ын бүртгэл ирэх сарын 3-нд эхэлнэ 2012-11-30 10682
1426 Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бонд арилжээ 2012-11-30 9668
1425 Дээд шүүх цагдаагийн дарга нарыг буруутай гэж үзэв 2012-11-29 9962
1424 Японы мэргэжлийн тулааны урлагийн загалмайлсан эцэг АСАШЁОРЮҮГ тулаанд дахин дуудна 2012-11-29 9073
1423 “Монгол динозавр” үзэсгэлэн Японд нээгдлээ 2012-11-29 10422
1422 "Монголын хип хоп" олон улсын кино наадамд оролцжээ 2012-11-28 10197
1421 Б.Отгонтүвдэн гурван улсад үзэсгэлэнгээ гаргалаа 2012-11-28 11037
1420 Нарны зайн дэлгэцийг Японд нийлүүлж эхэллээ 2012-11-28 10352
1419 Монголын дөрвөн тахь Токио хотын "Тама" амьтны хүрээлэнд амьдарна 2012-11-27 10805
1418 ОЮУНБОЛД ОЮУНЫ ОЛИМПИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН РЕКОРД ТОГТООЛОО 2012-11-27 10257
1417 Ц.Бавуудорж: Авьяас мэдрэмжээ монгол оюун санааны дархлааг сахин хамгаалахад зориулна 2012-11-27 11589
1416 Ерөнхий сайд Зүүн өмнөд Азийн Төв банкуудын ерөнхийлөгч нарын 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо [1] 2012-11-22 8416
1415 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ОУОХ-НЫ ШАГНАЛ ХҮРТЭВ [1] 2012-11-22 8631
1414 Холливудын найруулагч Монголоос эмэгтэй жүжигчин шалгаруулж байна [2] 2012-11-22 8369
1413 В.Сайтиевийн тэмцээнээс М.Даваабаньд мөнгөн медаль хүртэв 2012-11-20 10046
1412 Б.Баярын кино ОХУ-ын 162 жилийн түүхтэй театрт нээлтээ хийнэ 2012-11-20 10197
1411 Бизнес эрхлэх боломжоороо Монгол 64 дүгээр байр эзэллээ 2012-11-20 9996
» Бид хоцроогүйн баталгаа [1] 2012-11-19 8882
배너신청
자생병원

배너신청