Бичлэгийн тоо 3,329
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Цогдоржийн Бавуудорж,

Математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд, хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Тугалхүүгийн Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар, Очбадрахын Чулуунбаатар нарт Төрийн соёрхол хүртээлээ.

Ерөнхийлөгч Төрийн соёрхол хүртэгсдэд баяр хүргэж “Өнөөдөр Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдөр. Юуны өмнө энэ өдрийн мэндийг нийт иргэддээ хүргэе. Монголын түүх бол агуу, түүнийг бүтээдэг ард түмэн бас агуу агаад уужим сэтгэлтэй, хэмжээлшгүй оюун ухаантай хүмүүс юм. Төрийн соёрхлыг улс тунхагласны ойгоор гарамгай бүтээлд олгодог уламжлалтай. Төрийн соёрхол хүртэж буй Ц.Бавуудорж монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан гайхамшигтай бүтээлээр дорнын ард түмэн ийм агуу уянгалаг, гүн гүнзгий яруу сэтгэхүйтэй шүү гэдгийг харуулж чадсан” гэсэн юм.

-Танд баяр хүргэе. Төрийн шагнал гардаж авсан мөчийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Юуны өмнө шинэ залуу үеийнхний оюун санааны үйлсийг мэдэрч, хүндэтгэж байгаа монгол төрдөө баярлаж байгаагаа хэлье. Өнөөдрийн шагналыг миний туурвисан “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай гүнж” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” туульсын найраглалд олголоо. Энэ бүтээлүүдийг маань монгол оюун санааны сан хөмрөгт бүртгэж дансалж авсан үйл явдал боллоо гэж бодож байна.

-Төрийн шагнал авна гэдгээ хэзээ мэдэв?

-Өглөө дууллаа, гэнэтийн мэдээ байсан. Би Монголынхоо хөх тэнгэрээс хайрласан энэ жаахан авьяас мэдрэмжийг монгол оюун санааны дархлааг сахин хамгаалах тусын тулд зориулна гэсэн залбирлаар бүтээлээ туурвисаар өдий хүрсэн. Энэ залбирал цаашид ч миний уран бүтээлийн чиг шугам байх болно.

-Та энэ хүндтэй шагналыг авсан баяраа хамгийн түрүүнд хэнтэй хуваалцах вэ?

-МЗЭ-ийн байраар эхлээд орж, зохиолч найзуудтайгаа уулзана даа. Дараа нь Монголын радио явна, манай ажлынхан хүлээж байгаа. Энэ бол зөвхөн миний биш, Монголын утга зохиол, нийгэмд томоохон давалгаа болж гарч ирсэн 1990-ээд оныхонд маань хамаатай хүндэтгэл юм. Бидний үеийнхнийг өнөөгийн нийгэм, утга соёлд томоохон үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч байгаад нь төр, засагтаа баярлалаа.

-Одоо та ямар уран бүтээл хийж байна вэ?

-Анхны шүлгээ бичсэнээс хойш 30, анхны номоо хэвлүүлснээс хойш 22 жил өнгөрчээ. Энэ хооронд 11 ном хэвлүүлсэн. Одоо Буддын шашны томоохон бүтээл дээр сууж байна.


Т.Жанлав: Миний шавь нарт их ирээдүй бий

-Танд баяр хүргэе. Таны сэтгэгдлийг уншигчдадаа дамжуулах гэсэн юм?

-Баярлалаа. Манай дөрвөн хүнтэй багийн Тооцон бодох математик, номчлолын онолын чиглэлээр туурвисан цогц бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Энэ шагналыг өөрөө биш шавь нартайгаа авч байгаадаа баяртай байна.

-Төрийн шагнал авч байгаа бүтээлүүд олон жилийн ажлын тань үр дүн байх?

-Тийм ээ, олон жилийн бүтээлийн үр дүн. Би МУИС-д 42 жил 42 жил ажиллаж байна. Надтай хамт шагнал авсан шавь нарын маань хамгийн залуу нь 33, 37 настай. Миний шавь нарт их ирээдүй бий дээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6806171/b60/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1429 Монголд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 40 хүн байна 2012-12-03 9044
1428 Ц.Бавуудорж:Бидний алаг мах, алтан ясанд тэнгэрээс заяасан МОНГОЛ гэсэн өгөгдөл байдаг 2012-11-30 9891
1427 “Болор цом”- ын бүртгэл ирэх сарын 3-нд эхэлнэ 2012-11-30 10682
1426 Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бонд арилжээ 2012-11-30 9668
1425 Дээд шүүх цагдаагийн дарга нарыг буруутай гэж үзэв 2012-11-29 9962
1424 Японы мэргэжлийн тулааны урлагийн загалмайлсан эцэг АСАШЁОРЮҮГ тулаанд дахин дуудна 2012-11-29 9073
1423 “Монгол динозавр” үзэсгэлэн Японд нээгдлээ 2012-11-29 10422
1422 "Монголын хип хоп" олон улсын кино наадамд оролцжээ 2012-11-28 10197
1421 Б.Отгонтүвдэн гурван улсад үзэсгэлэнгээ гаргалаа 2012-11-28 11037
1420 Нарны зайн дэлгэцийг Японд нийлүүлж эхэллээ 2012-11-28 10352
1419 Монголын дөрвөн тахь Токио хотын "Тама" амьтны хүрээлэнд амьдарна 2012-11-27 10805
1418 ОЮУНБОЛД ОЮУНЫ ОЛИМПИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН РЕКОРД ТОГТООЛОО 2012-11-27 10257
» Ц.Бавуудорж: Авьяас мэдрэмжээ монгол оюун санааны дархлааг сахин хамгаалахад зориулна 2012-11-27 11589
1416 Ерөнхий сайд Зүүн өмнөд Азийн Төв банкуудын ерөнхийлөгч нарын 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо [1] 2012-11-22 8416
1415 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ОУОХ-НЫ ШАГНАЛ ХҮРТЭВ [1] 2012-11-22 8631
1414 Холливудын найруулагч Монголоос эмэгтэй жүжигчин шалгаруулж байна [2] 2012-11-22 8369
1413 В.Сайтиевийн тэмцээнээс М.Даваабаньд мөнгөн медаль хүртэв 2012-11-20 10046
1412 Б.Баярын кино ОХУ-ын 162 жилийн түүхтэй театрт нээлтээ хийнэ 2012-11-20 10197
1411 Бизнес эрхлэх боломжоороо Монгол 64 дүгээр байр эзэллээ 2012-11-20 9996
1410 Бид хоцроогүйн баталгаа [1] 2012-11-19 8882
배너신청
자생병원

배너신청