Холливудын найруулагч Монголоос эмэгтэй жүжигчин шалгаруулж байна
Уншсан 8369 vote 0 2012.11.22 16:34:40
-Жан Жак Аннауд Монголд ямар ажлаар ирсэн юм бол. Танай “Creative art” групптэй хамтран уран бүтээл хийж байгаа юм уу?
-Манайхантай хамтран ажиллаж байгаа гэж болохгүй байх. Жан Жак Аннауд Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” романаас сэдэвлэн ийм нэртэй киног өвөрмонголчуудтай хамтран хийж байгаа юм билээ. Тэр киноны гол дүрд тохирох эмэгтэй жүжигчнийг шалгаруулахаар ирсэн. Шалгаруулалтын ажил нь манай “Creative art”-ын байранд яг одоо болж байна.
-Холливудын найруулагч жүжигчнийг хэрхэн шалгаруулж байгааг сурвалжилж болох уу?
-Продюсер нь шалгаруулалтын үеэр багийн гишүүдээс өөр хүн оруулахыг хориглосон учраас боломжгүй, уучлаарай.
-Манайхаас хэдэн жүжигчин шалгаруулалтад орж байна вэ. Дан мэргэжлийн жүжигчид үү?
-20 гаруй эмэгтэйгээс дийлэнх нь жүжигчид байсан. Найруулагч одоогийн байдлаар гурван эмэгтэйг сонгоод байна. Тэдний дундаас нэгийг нь үлдээх байх. Гэхдээ үлдсэн нэг хүн тэр кинонд гарцаагүй тоглоно гэсэн үг биш. Хятадад мөн дүрийн шалгаруулалт явуулсан юм билээ. Сонгогдсон бүсгүйчүүдийг дахин шалгаруулалтад оруулж, найруулагч шийдвэрээ гаргана гэсэн.
-Хэн хэн тунаж үлдсэн юм бол?
-Жүжигчин Р.Анхням, “Хадаг” кинонд тоглосон Б.Цэцэгээ, тэгээд нэг загвар өмсөгч бүсгүй байна.
-“Creative art” энэ киноны зураг авалтын ажилд оролцох боломж байгаа болов уу?
-Зураг авалтын ажил нь ирэх жилийн дөрөвдүгээр сард болно. Тэр үеэр нь би очих байх.
-Баярлалаа, ажлын амжилт хүсье.
mmmmmm