Ерөнхий сайд Зүүн өмнөд Азийн Төв банкуудын ерөнхийлөгч нарын 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо
Уншсан 8416 vote 0 2012.11.22 16:46:54Энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Тэрээр Дэлхийн хадгаламжийн дийлэнхийг эзэлдэг Азийн бүс нутагт санхүүгийн хөрөнгийн шилжилт, түүний тогтворгүй хөдөлгөөн аль ч утгаараа анхаарал хандуулах зайлшгүй шаардлага бүхий өндөр ач холбогдолтой асуудал байх болно. Манай бүс нутгийн эдийн засаг дэлхийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болон бэхжиж байна. Гэхдээ олон улсын санхүүгийн зах зээл бүрэн тогтворжтол бидэнд сэтгэл чилээх зүйл олон байгааг энэхүү хурлын хэлэлцүүлгээс бид харах болно гэсэн юм. Мөн Дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор 2008 оны эцэс, 2009 оны эхээр Азийн бүс нутаг руу чиглэсэн хөрөнгийн урсгал тухайн үед огцом саарсан. Гэвч манай бүс нутгийн эдийн засаг ихэнхдээ энэ сөрөг нөлөөг эерэгээр давж гарсан.
Төлбөрийн тэнцэл эерэг тогтвортой байх, тэр дундаа эдийн засгийн бүтээмж өндөр байх нь ийм боломж олгож, нөгөөтэйгүүр манай орны хувьд эдийн засгийн өгөөж өндөртэй томоохон төслүүд хэрэгжих үед хөрөнгийн урсгал богино хугацаанд хурдан томорч, түүнийг зөв ашиглах сорилт тулгарч эхлээд байна. Тийм ч учраас хөрөнгийг зохистой удирдаж, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгоход чиглүүлж чадах ур чадвар, туршлагыг үнэ цэнэ бүхий чухал хүчин зүйл гэж үзэж байгааг онцоллоо.
mmmmmmmm