Бичлэгийн тоо 3,329
Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эх орныхоо спорт, олимпийн хөдөлгөөнд
оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж, ОУОХ-ны ерөнхийлөгч Ж.Рогге
“Тогтвортой хөгжил ба Спорт” цомоор шагнах шийдвэр гаргажээ.
Энэхүү шагналыг ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар Төрийн ордонд гардуулан өглөө. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Манай улс нийгмийн тогтвортой байдлыг ханган, спортын хөгжилд анхаарснаар тамирчдын амжилт өсөж байгааг хамгийн сүүлд болсон “Лондон-2012” зуны олимпод Монголын баг түүхэндээ хамгийн олон буюу таван медаль хүртсэн явдал харуулсныг ОУОХ онцолж байна.
Мөн Ерөнхийлөгч та Ерөнхий сайдын алба хашиж байхдаа анх удаа спортод амжилт гаргасан тамирчдад олгох мөнгөн шагналыг бий болгож байсан. Түүнчлэн 2012 оны наймдугаар сарын 16-нд гаргасан 151 дүгээр зарлигаараа “Олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдээр олимпийн наадам болон ДАШТ-ээс медаль хүртсэн бүх үеийн тамирчдад сар тутам насан туршид нь мөнгөн тэтгэлэг олгохоор болсон нь спортын салбарын түүхэнд тодоор үлдэх шийдвэр болсон юм” хэмээн энэ үеэр өгүүлэв.
mmmmmmm