Оруулсан bataka




Орчлон ертөнцийг улам яруухан дуулнам би
Орсон борооны ус цэцгийн шилбэн дээр тунаж үлдэхийн цагт
Орчлон ертөнцийг улам ялдамханаар хайрланам би
Орой намрын бороонд цэцгийн шилбэ жиндэхийн цагт
Орчлон ертөнцөд улам ихээр хоргодном би
Одоо биш ч маргааш үүл хөллөн бороо зүсэрнэ гэхээс
Орчлон ертөнцөд улам ихээр шунан дурланам би
Орох борооны түрүүчээр шүлгээ бичнэ гэхээс
Ижийдээ очоогүй хаврын салхины үзүүр жавартай
Энд удаан суувал цас ханзарахыг мартах нь ээ
Эрх хонгор сэтгэл ижийдээ зүүгдэхгүй удахлаар
Ивэлж байгаа ертөнцөөс сүү залгилж сэрээд байна

Нутгийн тоос үнэртүүлж айлчин гийчин буугаад
Нуугьсан зөөлөн яриагаар орон хотыг сонирхоно
Ижий чинь явууллаа гэж идээ сүү задлаад
Энэ тэрийг түгээх нь улам ихээр уяруулна
Маргааш нутаг явлаа ижийдээ очлоо гэхээр
Маргад цагаан саран дагаж хөөрөөд өрөвдөлтэй
Мартаж санасан өдрүүд гэмээ цайруулах гэсэн юм шиг
Манцуйны үнэртэй салхиар даллаж дуудаад уяралтай
Эрдэнийн үрэл шиг замбуулинд амиа хуваасан ижий минь
Ивээлээ ивэлгэн хөхүүлж сүү болгон залгилуулсан юм
Ийм дулаахан өвөрт нь хөлөө дүрж суугаад
Ийм яруухан үгээр шүлэг бичих л уяралтай
Өрөл мөндөр замбуулинг улам яруухан дуулнам би
Өвсний үзүүр бөхөлзөөд молрын салхи үнэртэхийг нь ээ
Өдөр өдрийнх нь амгаланг улам ялдамхнаар угтнам би
Өөрийг минь хүн болгосон ижий аав хоёрыг ээ.
Сарны өлмийд мөргөж улам яруухан дуулнам би
Салхин зүг дэргэх морьд тургилах чимээгий нь ээ
Нарны өлмийд мөргөж улам яруухан дуулнам би
Намайг хүн болгосон өрөл замбуулинг яанам бэ
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...