Утаа униартай ч санаж байна
Улаанбаатарынхаа гудамжийг
Уушиг тэнийтэл амьсгалдаг
Хөдөөх нутгаан санаж байна
Хөгшин Европынхноос дутахгүй гоёсон
Ганган дэгжин хүүхнүүдээ санаж байна
Хөлсөө гоожуулан халуун цай оочлох
Хөгшдөөн би санаж байна
Энхрий жааахан хэлгий xvvgee санаж байна
Энгэрт нь эрхлэн наалдах ханиан би санаж байна
Эд хогшил, гэр орноо санаж байна
Эцэст нь би эх орон гэгдэх Монголоо санаж байна