Оруулсан bataka

Уйлах эрх байхгүй чамд энэхэн амьдралд
Урсах нулимсаа тогтоон цааш нь одоо залиг
Өөрийнхөө амьдралыг бодон битгий гуниглаж байгаарай
Өглөөний наран мандах болгонд өөдрөг сэтгэлээр сэрээрэй
Амьдралд хүн нэг бус олон удаа алдана
Алдаа болгоноос суралцан ухаарч яваарай
Аз жаргалыг хүсэх боловч хэтэрхий хомос
Айдаа хүний амьдрал гэж хар бараанаар дүүрэн юм
Уйлах эрх байхгүй чамд нандин дурлалд
Урвайж битгий уйлаарай бороон дунд зогсохдоо
Аадар бороог даган хайрт чинь чамаас салан одсон ч
Асгарах нулимс арчин алсын барааг хараарай
Бороо жилдээ нэг л улиралын турш шиврэн орно
Бөмбөрөх нулимс өдөр бүр урсан зүрхийг чинь хорсгоно
Хорсгоно шорвог нулимс хацар даган урсахдаа
Шанлана түүнийхээ тухай чи сэтгэлдээ дурсахдаа
Алтан нарны туяа халуун илчээ алдаад байх шиг
Амьдрал утгагүй санагдаад чи амиа хорлоно гэж бодов ч
Чамайг орхиод явсан хүний төлөө амиа зориулна гэж үү
Чүн зүрхнийхээ гүнээс алаг хорвоог орхихыг хүснэ гэж үү
Ухаараач найз минь ахин хайртайгаа чи учирна
Уйлах эрх байхгүй чамд нандин дурлалд

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...