Бичлэгийн тоо 5,522
Цас орсон үдэш гадагшаа гараарай амраг минь
Цамцнийхаа захийг босгоод яаралгүйхэн алхаарай
Хир толбо ч үгүй хээ хуар ч үгүй
Хивнэг цагаан гудамжаар алхаарай
Дэлхийн энэ л эгэлхэн гоёлийг
Дэлгэсэн сэтгэлтэй минь адилтгаж бодоорой
Бороо шивэрсэн үдэш цонхоороо хараарай амраг минь
Болжмор хорогдсон модний мөчир дор суугаад л
Бодолд дарагдан байгаа бүсгүйн зүг ажаарай
Асгарах борооний тансагхан үнэрийг
Амрагийн сэтгэлтэй минь адилтгаж бодоорой
