Бурхан байдаг гэдэгт би итгэдэг
Буй биеийг нь таниж хараагүй болхоор
Будда юмуу христ юмуу би мэдэхгүй
Завилж суугаад амирлангуй байдаг уу
Загалмайнд цовдлуулаад тарчилж байдаг уу би мэдэхгүй
Хэрэгтэй үед надад дандаа тусалдаг ч
Хэзээч тэр өөрийнхөө тухай ярьж өгөөгүй
Буруу бүхний өмнө үг эрэн адгахдаа
Бурхан минь гэж би өөрийн эрхгүй л хэлдэг
Бусдаас илүү баярлаад хөөрч догдолж байхдаа
Бурхан минь гэж уулга алдан дууддаг
Мэлмий тунгалаг нүдтэй гэж би түүнийг боддог
Миний чиний замийг гэрэлтүүлж өгдөгт итгэдэг
Гараас минь хөтөлж яваа гэж би боддог
Газарт унахдаа татаж босгоно гэж итгэдэг
Худал үнэн хоёрыг шүүдэг гэж би боддог
Хувь тавиланг минь зурсан гэдэгт итгэдэг
Чанх дээрээс минь харж байгаа гэж би боддог
Чамд надад хайртай гэдэгт итгэдэг Баярмаа
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар