Амьдралыг таниагүй залуу насны минь
Алдаа оноо хоёрын дэнсэн дээр
Ариухан хайраас минь ургасан цэцэг
Алтанзул охин минь дээ
Одот тэнгэрийн алтан гадас
Орчлонгийн зүгийг заадаг шиг
Орлуулж боломгүй сэтгэлийн гэгээ
Охин минь миний зүгийг заадаг
Гэгээрч амжаагүй залуу насны минь
Гэрэл сүүдрийн тусгал болсон
Гэнэхэн хайраас минь ургасан цэцэг
Гэгээн зул охин минь дээ
Зүүдэт хорвоогийн гоёлын өмсгөл
Зүсрэх бороонд сэргэдэг шиг
Зүггүй жаахан охиноо хараад
Зүрх сэтгэл минь сэргэдэг билээ

 

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар