Хэнэг ч vгvй сайн гэж хэлчихээд
Хэрэгтэй ч юмуу, хэрэггvй ч юмуу
Хайрын vгстэй захиа єгчихєєд

Хэн хvний хуурамч vгэнд итгээд
Гэмгvй мэт нvvрээ буруулсан
Гэнэт сэтгэлээ ойлгосон мэт...

Гэвч чи єєрєєсєє бусдыг бодож vзэв vv
Гэнэн охины сэтгэл рvv єнгийж нэг харав уу

Анхны сэтгэл хєдлєл
Уяран догдолж чичэрч буй бие минь
Єєр єєрийгєє зvсэж алах мэт
Єрєвчхєн гэнэн анхны минь сэтгэлийг
Єрєвдєх чинээ ч vгvй эвдэж хаяснаа
Чи одоо ч мэдээгvй гэж vv

Гэвч чиний хийсэн бvхэн худал байж
Гэндэн итгэж явсан миний зvрх шархалсан байж

Хэрэв vнэн vгээ єчсєн бєгєєд
Хэн хvний охиныг ойлгодог байсан агаад
Амьдрал мэдэхгvй хэн нэгний зvрх
Анхны удаа буюу сvvлийн удаа
Ингэж хvнд шархлахгvй байсан биз

Хэдий чиний хийж буй vйлдэл,
Хэлж буй vг худал байсан ч
Насан туршид маань чиний орон зай
Миний зvрхэнд дэндvv том сорив болон vлдэж