Нусаа тат! уучлаарай нийсэн нь дээр

Тээр жилийн хүйтнийг яана
Тэр өдрийн жаврыг яана
Тэгэхэд би аавтайгаа явж байсан юм.

Хаашаа явж байснаа одоо санахгүй байна
Хамар л лав хөлдөх гээд санаж байна
Хүйтэнд нус их гардагыг тэгэхэд мэдсэн юм.

Шур шур гээд л нусаа би татаад
Шяр шяр гээд л цас чяхруулан алхаад
Шар дэлгүүрийн ойролцоо очтол

Нусаа битгий тат! устай хамар хөлдөнө
Нусаа битгий тат! нустай толгой өвдөнө
Нусаа ний! хамар хөлдөхгүй, толгой өвдөхгүй.
Аавын үг алт шиг сургаал

Энэ жилийн хүйтнийг яана
Энэ өдрийн жавартайг яана
Энэ удаа би охинтойгоо явж байна.

Шур шур гээд л дотно чимээ
Шяр шяр гээд л чяхрах чимээ
Шар дэлгүүрийн ойролцоо явна.

Нусаа битгий тат! устай хамар хөлдөнө
Нусаа битгий тат! нустай толгой өвдөнө
Нусаа ний! охин минь, үр минь.

Арван жил гурав нугарч ээ
Аавын хүү аав болж ээ
Алт шиг сургаал шүү энэ.

Нусаа битгий тат! уучлаарай нийчих!
Нээрээ сайхан болж байгаа биз дээ.
Намайг хэлсэн гэж бүү бодоорой.
Үе үеийн аав нар хэлж байгаа юм шүү.

Uy uyiin  NUSGAI, NUSAN PULMYT, NUSAN BYRKH, NUSAKA nart zoriulav.
 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn