Оруулсан bataka


Үдшийн бүрийд эмгэн толгод үүрэглэн бүртийнэ. Алсад анивалзах цэгээн оддын тоос манаран өвсний толгойд мөнгөрөн бууна. Хорьдын саран цонхийн мэлтийх нь гунигт автсан бүсгүйн царай мэт. Энэхэн үед олон цэцэгсийн үзэсгэлэнт сүнс ахуйф биеэс нь дайжиж эрхисийн хүйтэн махбодыг ивээн гэрэлтүүлж гялбаа татуулна.Өнгө ялдам цэцгэс гоо сайхны сүнс, сүлдгүй болсондоогазрын хэвлийд ичингүйрэн нуугднам.


Үгүй ээ, цэцгэс унтаж байгаа юм. Сүнс нь хэзээ ч үл унтах агаад шөнийн илбээнд нойрмоглохгүйн тулд холхи тэнгэрийн чандад гарч байгаа нь тэр юм. Чухамдаа энэ одод ахуй байгалийн цэгээхэн чулуудын сүүдэр ч юм билүү хэн мэднэ.
Үгүй ээ, үзэсгэлэн гоо гээч хүссэн бүхэнд оногдох хялбар явдал бус аугаа байгалийн суут туурвил гэнэм. Тиймээс энэ одод чулуудын сүүдэр бус, чулуудаас ойсон гэрлийн цацраа ч байж мэдэх юм.



Эр, эм цэцэгсийн хүрээлэн амгалан нойрондоо автаж буй ахуйдаа ямархан зүүдийг хүүрнэж байгаа бол оо. Унтаж буй үед нь гэгээн сүнс нь тэднийг хөх тэнгэрийн гүнээс үнэнчээр манан ертөнцийн тухай бодлогширч байгаа бус уу? Магадгүй хүмүн бидний сүнс, сүлд аниргүй шөнөөр үл мэдэх нууцын орон луу салхи хөлөглөн одож хэдийнээ насан элээгчидтэй уулздаг ч юм бил үү хэн мэднэ.



Цэцэгсийн сүнс сул шаргал туяа татуулсаар нисэн ирэх тэр мөчид нар манддаг байх аа?
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...