Монголчууд бол зөвхөн мөнх Тэнгэрийн хүчин дор л сэргэн манддаг аугаа үндэстэн. Энэ ч утгаараа энэхүү ирж буй гуравдахь мянганы алтан босгон дээр мөн л мөнх Тэнгэрийн хүчин дор дахин сэргэн мандаж хүн төрлөхтнийг хошуучилж болзошгүй байна гэвэл та хүлээн зөвшөөрнө буй заа.Учир нь энэ цагт Тэнгэрээс нэгэн их хаан залран ирэх тухай айлдсан их зөнч Нострадамусын айлдварууд ийм дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм. Харин Тэнгэрээс ийнхүү элч ирнэ гэдэг бол энэ дэлхийд гагцхүү Тэнгэрийн бодлого л хэрэгжих болдогоо гэдгийг эртний хүчирхэг Хүннү болон Их Монгол улсын түүхэн замналууд бидэнд бэлхнээ нотлон харуулдаг билээ.
Тэгвэл энэ удаа хэрэгжүүлэх Тэнгэрийн бодлого мөн юу байх бол гэдэг асуулт эндээс гарч ирэх нь лавтай ч бодлогыг хэрэгжүүлэх Тэнгэрийн элч нэгэнт залраагүй байгаа тохиолдолд бодлого юу вэ гэдгээр зөвхөн өөр өөрсдийн таамаг төсөөллийг дэвшүүлж уралдуулна уу гэхээс бус түүнд одоохондоо хэн ч үнэний хариулт өгч хараахан чадахгүй болов уу. Энэ ч үүднээс бид одоо юуны түрүүнд хүн төрлөхтөнд хандаж бодлого юу вэ гэдгээр бус “Энэ дэлхийд тэнгэрийн бодлого хэрэгжих цаг тун ойрхон ирлээ, түүнийг монголчууд хэрэгжүүлэх болно” гэдгийг л энэ цаг мөчөөс эхлэн хэлж ярьж сонордуулж баймаар байна: