Та нар гэрээ, нутгаа сэтгэл тvвдэн орхиод явж чадсан шигээ тэнд буй сайхан бvхнээ тvр огоорон буцаад ир. Энд хятад инженерvvд тєрийн сайдаас илvv цалин авч, цамаан загнаж байна. Монголчуудыг залхуу, архичин, хулгайчаар дуудан доромжилно. Нэг залууд нэжгээд бvсгvй оногдох нь хэцvv. Олдож буй ганц эр хvн нь баахан сээрдvv загнаж, балга тагш юмнаас буцдаггvй нь бvр хэцvv, Тиймдээ ч харийнханд хацар гоо охидоо хямдхан худалдаж, олсон мєнгєє хуваан идэж сууна.
Эх оронд чинь хэдийгээр хvндээ хандсан тєр, иргэнээ хамгаалах хууль байхгvй ч гэлээ чаддаг хvнд амалдаг. цалингийн хэмжээ 1000 ам.долларын аль хэдийнэ давж, хоёр, гурван мянга тийш хурдалж буйг анзаараад нэг vзээрэй. Алс тэртээ, далайн чандаас портал сайт, блогчдын булан энэ тэрхэнээр vзэл бодлоо илэрхийлсэн болж, амиа хоохойлж, элэг нэгтнvvдээ басамжилж суух цаг чинь энэ мєн vv. Зэвvv чинь хvрч мэдэх л байх. Гэлээ гээд яах вэ, vнэн нэгэнт тиймээс хойш.
Харьд хар бор нь хамаагvй ажиллаж, амьдарч буй монголчууд cap улиралд гэр рvvгээ явуулдаг хэдэн халтар тєгрєгтєє бvv цатгалд. Мєнгєєр vнэлж vл болох сэтгэл гэж бий. Тvvнийгээ хvй цєглєсєн эх орныхоо тєлєє зориул. Чаддаг, чаддагаа мэддэг гэдгээ алмайртал нь, ам нь ангайгаад хєшиж орхитол нь харуул. Тэгээд тэвэр дvvрэн мєнгє нэх. Єгтєл нь зогссон газраасаа vл хєдєл. Яахыг нь тэгээд харцгаая.
Үргэлжлэлийг нь: http://konzo.blog.banjig.net/post.php?post_id=91715
Би Монголдоо эх орондоо ирээд байж л байна. Би их юм бодоод мөрөөдөж ирээгүй. Гэхдээ л хэцүү байна шүү, миний хайрт эх орон Монгол Улсад. Намайг ажилд авахгүй байна. Би нилээн хэдэн газар ажилд орох анкет бөглөсөн. Би буруу газраа очоод байна уу даа. За тэгээд та бүхэн мины гадаадад удсан бол Монгол танил багатай болсон байдаг юм байна. Тэгэхлээр л ажил олддоггүй юм байна. Би хувиараа юм хийх гээд оролдож л байна. барилгын сантехникийн угсралт,засварын бригад байгуулаад явж л байна. Бид ажлыг бол амыг нь ангайтал хийе л гэж бодож байлаа. Гэтэл танил байхгүй учир захиалга олдохгүй байна шүү дээ. Төрийн алба гэлтгүй хувийн бизнест хүртэл танил тал, арын хаалга байх юм даа. Эсвэл жинхэн эзэд нь биш хөлсний захирлууд нь доогуур хийгээд байдаг юм болов уу.Одоо манай бригад ажилчидынхаа цалинд л таараад байна даа. Хавраас л захилга өгөөд л аймаар их мөнгө олох юм байлгүй дээ. Тэгж хэлсэн хүмүүс л байх юм.Манай хэдэн найзын барилгын компани харин гайгүй шүү. Овоо ажилтай, учир нь тэр танилуудаараа дамжуулан ажил олсон.Тэгээд бас хэдэн %-г тэдэнд өгдөг гэнэ ээ. Солонгост хаалтны мөнгө, монголд /цавчуулаад/ зуучлалын хөлс төлөөд л байх юм даа.
Би Солонгост байгаа улсыг шууд хүрээд ир гэж хэлж чадахгүй юм байна лээ. Харин нэр заагаад тэр хүрээд ирээ гэж хэлэх бол тийм найзууд Солонгост бий.
илсанд байгаа Баяраа хавар болхоор л шууд ир. Харин Мөнхболдыг бол одоо ч гэсэн шууд ирвэл ир дээ.Дүү чинь одоо хэл ус гайгүй болоо биз дээ. Чи ирж хэдэн сар амраад хавраас ажилдаа ороо.Чамайг бол Монгол чинь хүлээж байна.Аав, ээж чинь бүр ихээр хүлээж байна.За бүх залуусаа ip нар гэж би хэлэхгүй, айж байна.Хүний амьдралыг хэцүү болгочих вий гэж бодоод байна.