Хэдий болтол хэрмэл солонгос эр монгол охидоор тоглох юм бэ!!!
Уншсан 1507 vote 0 2008.11.19 18:21:03Монгол бүсгүй итали эртэй нийлээд эх орондоо нутаг нэгт охидоо садар самуунд уруу татаж явна гэж нэг хэсэг дуулдаж манай цагдаа, хууль хяналтынхны хараанд өртөж байсан нь саяхных. Энэ бол “Марко поло”-гийн гэж нэрлэгдсэн хэрэг байлаа. Мөн Эрээн болон Бээжин, цаашлаад Сингапур, Малайзаас аваад Өрнөдөд хүртэлд монгол охидыг маань худалдаж байна гэдэг. Yүний үнэнийг хилийн чанад дахь улаан мөнгө, цоохор өнгөний хүлгээс зугтан эх орноо зүтгэн ирсэн олон арван бүсгүй баталж өгсөн. Тэдний цаана хэчнээн охид маань амьдын тамд байгааг эс мэднэ.
Хацар гоо монгол бүсгүйчүүдийг маань хайрын хорвоог амсахаас өмнө харийнхан ийнхүү садрын замд татан оруулж эхлэв. Хятад, япон, герман. Одоо солонгос эрчүүд үүн дээр нэмэгдэж байна. Бүр эх оронд маань шүү.
Тэдний нэг “ноён” Пак Сок Бунг. Бид саяхан энэ эрийн талаар сэрэмжлүүлж байсан. Гэхдээ садар самууных нь талаар биш залилан, луйврынх нь талаар. Хулхидуулж, хууртаж дуусдаггүй монголчуудыг тэрээр анх “Хааны зам Вако” хэмээх баригдаггүй, мөрөөдлийн орон сууцаар хуурсан нь хэдэн жилийн өмнөх хэрэг.
Энэ хэрэг шүүх дээр гацчихаад удаж байх хооронд “Вако”-гийн эзэн болох дээрх солонгос нөхөр зүгээр сууж чадсангүй. Монгол охидыг маань садар самуунд уруу татдаг ажилтай болжээ. Тэрээр шүүхийн шийдвэр гартал Монголоос явж болохгүй гэсэн шалтагтай. Yнэндээ түүнд эхний үед эх орондоо түр хугацаагаар ч болтугай очих нүүр бөгөөд мөнгө байсангүй. Тэгээд яадаг вэ гэхээр сурсан ажил залилангаа үргэлжлүүлэх болжээ. “Монголд би удаж байгаа. Олон солонгос найзтай. Их хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадах учир хамтран ажиллая” гэсэн түүний урхинд монголчууд дахин орж эхэлжээ. Яагаад гэхээр “Вако”-гийн эзэн гэдгийг нь мэддэггүй байснаас тэр гэнэ. Тэрээр монголчуудаар зогссонгүй, Монголд суугаа нутаг нэгт солонгосуудаа ч залилж эхэлж. Тэд нь голдуу манайд шинээр ирсэн болон шинэ бизнес эрхлэж байгаа нөхдүүд. Мөн л түүнийг “Вако”-гийн эзэн гэдгийг нь мэддэггүй байснаас хохирчээ. Манайд ажиллаж байсан БНСУ-ын бүхэл бүтэн уул уурхайн өрөмдлөгийн нэгэн компанийг дампууруулж дөнгөжээ.
Одоогоор Пакад хууртсан монгол, солонгосуудын хохирол 180 мянган ам.доллар буюу 200 сая орчим төгрөгт хүрээд байна. Энэ бол дөнгөж мэдэгдэж байгаа нь. Залийн аргаар олсон мөнгөө мань эр монгол охидыг худалдан авахад зарцуулж эхэлжээ. Тэрээр Солонгостоо 18-тай охинтой хэрнээ энд өөрийнх нь хүүхэд шиг монгол охидыг бузарлаж явна. Хэргээ хүлээж байгаа харийн нөхөр өдөр хоногийг өнгөрөөж цайрчээ гэхэд амьдралд дөнгөж хөлөө олох гэж ядаж байгаа 18-20-той охидыг маань сайхан, тансаг амьдралаар хууран садар самуунд дагуулж байгааг сонсоод яаж ч зүгээр суумгүй. Цагдаа, хууль хяналтынхны сонорт дуулгаж, харийнханд төрүүлсэн охидоо бузарлуулж байгаа эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэн хүргэх гэж ийнхүү мэдээлж байна.
Пак Сок Бунг нь эхлээд монгол охидыг 2000 доллар өгье, хамтран амьдаръя хэмээн урхиддаг байна. Тэгээд хэдэн сар ноолж бузарлаж байгаад 500 мянган төгрөг өгөөд хөөж явуулдаг. Мөдхөн, хэдхэн өдрийн дараа бас нэг монгол охин дагуулчихсан явдаг аж. Тэрээр орон байр, гар утсаа үргэлж сольдог. Хамгийн сүүлд “Голомт” хотхоны шинэ байранд 21-тэй нэг бүсгүйтэй амьдарч байжээ. Явдаг, ордог газрууд нь “Сонжин гранд”, “Ханасама”, “Женикс”, “Queen” зэрэг зочид буудал, караоке, ресторан. Ихэнхийг нь манайд оршин суугаа солонгосууд ажиллуулдаг, эсвэл тэдний үргэлж үйлчлүүлдэг газрууд.
Сүүлд ирсэн мэдээллээр эдгээр газар монгол охидыг худалдан зуучлахад ч оролцдог байж магадгүй байна. Yүнээс үзэхэд Монголд Пак Сок Бунг мэтийн зарим солонгос эр монгол охидыг маань худалддаг багахан шиг сүлжээ дэлгэрүүлээд байгааг үгүйсгэхээргүй байна. Тэд урин дулаан цагт хүний нүднээс далд гэж Баруунхараа болон Зүүнхараад амралтын газар орогнож, монгол охидоор наадсаар яваа мэдээтэй.
Мэргэжил нь хуурч, залилах болж “олсон” мөнгөөрөө өсвөр насны монгол охидыг маань сурч, ажиллах амьдралаас хугаслан яваа энэ нөхрийг манай хууль, хяналтынхан анхааралдаа аваасай. Уг нь манай шүүхийн хараа, хяналтад байгаа хүн шүү дээ.
Бидэнд ирсэн мэдээллээр Пак Сок Бунгийн Солонгост байгаа төрсөн охин нь саяхан нэрээ сольжээ. Тэрээр эцгийнхээ Монгол дахь паянг дуулж мэддэг байж. Тэгээд аав минь засарч эх орондоо ирнэ гэж хүлээж сууж. Эцэст нь горьдлого тасарч, эцгээсээ ичсэн тэрээр нэрээ солиход хүрсэн бололтой. Пак Сок Бунг нь эхнэрээсээ салсан нэгэн гэнэ.
Б.Болд
zuuniimedee.mn
Za vnen hudalaag ni medehgvi yum tegehdee iimerhvv yum bolood bgan todorhoi bgaa iim medeelel irlee tiim medeelel irlee geed vzegch mayagaar haraad suuj harin boljiinuu vgvi yu huuli sahiulah baiguulga ni hergjvvldeggvimaa gehed nogoo baharhal boloh geed bga bvlgemvvd yu hiij yvna....mongolchuud uurtai omogtoi hvmvvs shdee zarim ved uur omogoo gargahad zvgeer shd...