Бичлэгийн тоо 2,391
Бvсгvйчvvд:Халхын сайхан эрчvvд минь хаана явна та нар?

Єлгийг нь хэн зэхэж, vнэг хэн хайчлах вэ?

... “ Гадаа нэг л ер бусын намуухан, ганц нэгээр дуслах бороон чимээ гэрийн дээвэр дэлдэж, би цор ганцаар уйтгарлан хэвтэнэ. Хэнийгээ ч хvлээх билээ дээ. Хажуу хашаанд Саран хоёр хvvхэдтэйгээ ярилцаж суугаа л байх. Гэхдээ л єєдсийн чинээ тэр амьтад “ Аав “гэж ямар хvн байдгийг мэдрэх ч vгvй єслєє. Ингээд бодоход хаа сайгvй хєлхєлдєж, ааг бяраараа гайхуулж явдаг эрчvvд хайчив? Миний уйтгарлаад байгаагийн учир нь юунд байна? Хэдийгээр бие минь амрахыг хvсэвч сэтгэл минь, тархи толгой минь єчvvхэн ч амсхийхгvй элдэв бодол эргэлдэнэ. Ажлын газрынхаа хvмvvсийн тухай бодлоо. Есєн хvvхэн, манаач, сангийн слесарь , мужаан гэсэн гуравхан эр.Тэгээд бас тэр эрчvvд хэдэн настай гэж бодно? 35-45 настай. Бvгд л гэрлэсэн бас нэг нь салсан.Гэтэл манай хvvхнvvд 21-38 насныхан. Ажлын ачаалал дэндvv их. Гэр ажил, ажил гэр гэсэн маршруттай. Хагас сайн єдєр vдээс ємнє унтаж vдээс хойш хувцас хунараа угаана. Бvтэн сайнд бvтэн унтаж амрах сонирхолтой ер нь тэгээд хаачих ч билээ. Хааяа нэг найзуудтайгаа уулздаг ч хэдэн охид ирээдvйн амьдрал заяаны ханийхаа талаар зєгнєн ярилцаж Чимгээгийн мэргэлэхийг сонирхон сонсож бас заримдаа vнэн байх ч болов уу гэж горьдон заяаны ханиар заагдсан гуравдахь хvнийг тоолон хараад инээлдэнэ. Заримдаа махлаг эгч, заримдаа хєгшин ах заяаны ханиар минь тодорно.
   Би одоо 30 настай. Амьдралын ханиа олоо ч vгvй яваа, хvн шиг амьдрах юмсан гэсэн хvсэл шингээсэн эгэл нэгэн бvсгvй. Сайхан ч биш бас муухай ч биш. Гэхдээ би гэрэл цацруулан инээд алдаж, бороотой гудамжаар хєтлєлцєн гvйхийг, “оройтож ирлээ” гэж аав, ээждээ загнуулсан ч сэтгэлдээ нууцхан хайр гэрэлтvvлсээр ичингvйрэн зогсохыг хvснэ. Ажлын маань охид ч бас л найзгvй. Саяхан Ганаа бааранд нэгэн дажгvй залуутай танилцаад арай гайгvй дотносож байтал Солонгосоос тэр залуугийн нэр, ажлын санал ирээд явах болов оо хєєрхий. Жил сараар нь хvлээлгэдэг тэр хариу хяслантай юм шиг ямар ч хурдан ирэв дээ. Ингээд ”борлогдох” найдвар тєрvvлж байсан ганц найз минь арын эгнээ рvv алхаад ”марш”.
   Хамт ажилладаг хvvхнvvдийн гурав нь єрх толгойлсон эх. 1-3 хvvхэдтэй. Яах болж байна аа? Хvний хорвоог бид бас баярлаж, хєєрч, хайрлаж бас хайрлуулж туулмаар байна. Ер нь энэ бvхнийг зохицуулдаг тєрийн бодлого гэж байна уу .
    Редакцийн хаягаар нэг ийм захидал иржээ. Vнэндээ ч хотын гудамж, албан газар, vйлчилгээний байгууллагын хаана ч очсон єнгє алагласан цэцэгс шиг сайхан охид бvсгvйчvvд.Харин халхын сайхан эрчvvд минь хаана явна вэ? Харьд одсон залуусын хэдэн хувийг нь эрчvvд эзлэж байна. Та гадаадад ажиллахаар сонгосон залуусын нэрсийг анзаарч сайн хараарай. Ихэнх нь идэр насны, єєрєєр хэлбэл “нєхєн vржихvйн” насны залуус. Бидний Монголчууд хорвоо ертєнц дээр хэдvvлээ билээ дээ? Хаана хаанаа бодмоор, тєр засгийн зvгээс бvр сэтгэл гаргаж зохицуулмаар тулгамдсан гэж хэлж болох энэ асуудлыг шийдэх ямар гарц байна? Эрчvvд ганц єрєє байрны мєнгє олох гэж харь газар зvтгэж явахад энд бас юу болж байна?
  Сvvлийн vед Монгол бvсгvйчvvд гадаадын иргэдтэй гэр бvл болох сонирхол ихтэй болоод байгаа. Энэ талаар Хvйсийн тэгш эрхийн тєвєєс єнгєрсєн сард гадаадын иргэдтэй гэр бvл болсон эмэгтэйчvvдийн талаар судалгаа хийжээ. Судалгаанд БНСУ-ын иргэнтэй гэр бvл болсон 30 бvсгvйг хамруулсан бєгєєд тэд амьдардаг газрынхаа нэрийг мэддэггvй , гэр бvлийн хvчирхийлэлд байнга єртдєг нь судалгаанаас харагдсан байна. Судалгаанд дурдсан баримтаас vзвэл, солонгос иргэдтэй гэр бvл болсон эмэгтэйчvvдийн дундаж нас 25, эрэгтэйчvvдийнх нь нас 45 байжээ. Єєрєєр хэлбэл, нєхєр нь бvсгvйчvvдээс 20 насаар ах гэсэн vг. Мєн эмэгтэйчvvдийн олонх нь дээд боловсролтой гэсэн бол энэ 30 нєхрийн нэг нь ч дээд боловсрол эзэмшээгvй, хар ажилчин эсвэл тахир дутуу хvмvvс байсан байна. Энэ бvхэн юунаас болов? Эмэгтэйчvvд vvнийг зуучлалаар гэр бvл болсонтой холбон тайлбарлаж байна. Хэдийгээр харь газар хvний нутагт ирээд хоёроос гурван жил болж байгаа ч хаана ямар тосгонд амьдардагаа мэддэггvй, Монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ хааяа л холбоо барьдаг гэж тэд хариулсан аж. Олон хvн сайнтай, муутай байдаг шиг” сайн солонгос” бас байлгvй л яахав. Гэвч энэ гучин хvргэний дотор л лав алга. ”Эмсийнх нь хормой суларвал тєрийн цус булингартна“ гэсэн утгатай vгийг их эзэн Чингис хэлсэн санагдана. 
    Энэ даяаршиж буй ертєнцєд энэ бvхэн хэдийгээр ”хvний эрх“ мэт санагдавч Монгол Монголоороо vлдэх vv? Уусан алга болох уу гэдэг асуудал хариултаа хvлээсээр ...
    Бидний гадаадынхныг шvтдэг vзэл хэзээ арилах вэ? Солонгос л бол баян, гадаад хvнтэй суусан л бол баян тансаг амьдарна гэж гэнэхэн сэтгэж байгаа. Нєгєє талаас эх оронд маань ажлын байр , залуусын хувьд орох орон гэрийн асуудал мєнхийн сэдэв болсоор тэд гарц хайж байна. Хаана байна? Тэр гарц. Хамтдаа хэлэлцье. “Сиймхий ч гэсэн гэр минь, Сэгсгэр ч гэсэн ээж минь” гэдэг биш бил vv? Асуудал хэдий тєвєгтэй ч гарах гарц заавал байгаа.

  Ургах нартай уралдан хvv тєрж байна. Тєрдєє єрх нэмж, эцэг эхдээ бvл  нэмэн, эх орондоо эзэн суухаар, цовоо цолгин дуугаа орчлонд хадаан хvv тєрж байна. Хєх толбот Монгол хvv тєрж байна. Єєдєсхєн энэ эрхэм хvний єлгийг хэн зэхэж, vнэг хэн хайчлах вэ? Халхын сайхан эрчvvд минь хаана явна та нар?
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/899357/8f4/trackback

profile

나이키

2008.11.19 22:45:02
*.197.131.148


Эх орон чинь чамайг санан дуудаж байна

Алсыг зорьсон олон үрсээ
Аавын сэтгэлээр эх орон чинь дуудаж байна
Харьд одсон олон үрсээ
Хайрлан санасан эх орон чинь дуудаж байна

Хайрлах сэтгэлээ гээсэн нэгэн
Халуун хэвлийг нь ухан зовоолоо гэж

Ухаарах сэтгэл үгүй нэгэн нь
Ус мөрнөө ширгээн тоглолоо гэж

Буцах шувуудад нулимс тээлгэн
Булаг шанд чинь сайртан хоцорч

Хүй дарсан чулуу чинь хагарч
Хүү чамайгаа  эрхгүй санаж байна гэж

Цэцэг дэлгэрдэг зуны саруудад  
Цэнгийн нүүдэл хорогдохоо болчихлоо гэж

Тайван налгар намрын сараас  
Таанын үнэн ханхалхаа болчихлоо гэж

Цасан цан татуулсан өвөл  
Цагаан зээрийн нүүдэлгүй болчихлоо гэж

Цэнхэр яргуй урьсан хавар
Цээ өвөөлж ирэхээ болчихлоо гэж

Гунигийн дуу сэтгэлээс урсаад
Гагцхүү чамд хүрээсэй гэж уянгалж байна

Сэтгэл буруутан нутгаар чинь дүүрээд
Итгэл олон хоймор өөд ахиж

Тоглож өссөн чулууг чинь хөндөж
Тоонот гэрт чинь эзэн суухгээд байна гэж

Эх орон чинь чамайг дуудан уйлж байна
Эцгийн аашаар зандран дуудаж байна

Тоонот гэртээ эзэн бай гэж
Тал нутагтаа хаан нь бай гэж
Намтар түүхээ өөрөө бич гэж
Нутаг усаа хайрлан хамгаал гэж 
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24457
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27980
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115738
321 Интернет ашиглан vнэгvй мессеж бичих [1] ....Badr Hari..... 2008-11-28 2806
320 gadaad irgeded zoryulsan joloonii kurs [1] elduur 2008-11-28 1090
319 Жилд 800 монгол бүсгүй Солонгосын бэр болдог altan_tooroi 2008-11-27 1190
318 бүсгүйчүүд олноороо ганц бие altan_tooroi 2008-11-27 1104
317 Mongoliin hogjild minii oruulah huvi nemer-Angli helnii hyamd surgalt [2] Zayagiin 2008-11-26 1688
316 Хямд шүд хийнэ [1] battursodnom 2008-11-26 763
315 Д.Сvндий: Барилгын салбарт хямрал болно mr_ono 2008-11-25 1102
314 gadaadiin irgeded zoryulsan yne tolborgyi joloonii kurs [1] elduur 2008-11-25 1012
313 Монголын сэргэн мандах цаг айсуй [1] 나이키 2008-11-25 1300
312 hooe [1] midem 2008-11-25 801
311 meddeg neg ni hariu ogooch [1] tsoonog 2008-11-25 776
310 Тарни [1] 나이키 2008-11-25 1211
309 MGL-chuud mini sonor seremjtei bolgoomjtoi baitsgaay [1] bujinhen08 2008-11-25 1129
308 САЙН ЯВНА ГЭДЭГ САНААНЫХ УУ? [2] Мичидмаа 2008-11-24 1730
307 Орших уу, эс орших уу [1] 나이키 2008-11-24 952
306 Монгол Улс тунхагласны 84-н жилийн ойн баяарыг тохиолдуулан зохион байгуулсан Монгол үндэсний Бөxийн барилдаан амжилттай сайхан боллоо. :::БӨХ::: 2008-11-24 1235
305 Есөн-Эрдэнэ E(2) 2008-11-21 857
304 f ucking Chinese, ни хау гээд өнгөрвөл “Би хятад бишээ”...... Munkh-munkh 2008-11-20 1315
303 anhaar [1] jimothy 2008-11-20 1032
302 Цогц дасгал [1] _Би , чи_ 2008-11-20 1109
301 Та амьдралд хайртай юу? [3] Hotel California 2008-11-20 1235
300 Хэдий болтол хэрмэл солонгос эр монгол охидоор тоглох юм бэ!!! [5] 나이키 2008-11-19 1507
299 Sagsan bumbugin temtseen [2] dudik 2008-11-19 792
298 МАХН-д 1500 төгрөгөө өгөөд нөхрөө суллуулж авмаар байна” /видео/ 나이키 2008-11-18 1325
» Бvсгvйчvvд:Халхын сайхан эрчvvд минь хаана явна та нар...Copy!!! [1] Хийморь 2008-11-18 1229
296 Bysalgal [1] vege 2008-11-17 902
295 zaaj uguuch [1] janibek 2008-11-17 925
294 С.Баяр “Таван толгой”-г Орос, Солонгосын хэнд нь өгөх вэ? Munkh-munkh 2008-11-16 1214
293 ӨӨРИЙН ДОТНЫ АНД БУРИАД МОНГОЛЧУУДДАА Munkh-munkh 2008-11-16 1208
292 IDEA бичиж байна / SONGUULIIN TALAAR SHUU/ [1] Munkh-munkh 2008-11-16 1570
291 Мэндчилгээ дэвшүүлээрэй [3] Zulaida 2008-11-16 1626
290 Золиос болсон залуухан эмэгтэйн тэмдэглэл… [1] Munkh-munkh 2008-11-15 1620
289 -Хєєе [2] __Baa__ 2008-11-12 1689
288 amitadiig hairlya~~ ted ch gesen bidentei adil uhlees aidag... [2] vege 2008-11-09 1698
287 Хөөрхий бидний бүсгүйчүүд харь нөхрийг сонгов оо… [4] jooyo 2008-11-08 2172
286 orchuulga xiine [2] tstuul 2008-11-07 1073
285 БНСУ-ын Хууль Зүйн Яамны вэб хуудаснаа [1] bmbm 2008-11-06 1842
284 ХУВАНЦАР САВ ҮЙЛДВЭРЛЭДЭГ МАШИН БАЙНА.. [1] KORSCO 2008-11-06 2314
283 Анод банкны Ерөнхий захирал н. Яанг Шин Гын / БНСУ-ын Сөүл/ Munkh-munkh 2008-11-06 1392
282 зулзаган мод ашиглаж байгаа компаниудад арга хэмжээ авч эхэллээ. Munkh-munkh 2008-11-06 2301
281 Компьютерийн гар 00-ийн суултуураас бохир [1] 나이키 2008-11-05 1269
280 Эх орон чинь дуудаж байна !!! [4] jooyo 2008-11-04 1674
279 solongosoor evrog yu gedeg yum bol [2] shine sanaa 2008-11-04 1257
278 iim yum oruuldag bolguul yasiin ene minii bodol shvv [3] Lexus- 2008-11-04 2507
277 Энэ өвөл ямар хувцас мод болох вэ? [1] Hotel California 2008-11-03 3524
배너신청
자생병원

배너신청