0 нас
Ядаргаатай юм бэ? Бvгд бvчиж аваад л мэлрээд мэлрээд л... Єлгийтэй хvvхэд хараагvй юм уу хаашаа юм бэ? Ядаж байхад хачин тэнэг тоглоом дээр єлгєчихєєр толгой эргээд байх юм.
Ашгvй тэндээс ээж ирж явах шиг байна. Мєємєє хєхvvлдэг болохоор єєдєєс нь бас инээхгvй бол болохгvй ээ.... Хєєе энэ аав гуай хvн ч аятайхан баалгахгvй тэврээд таслуулаад хаячих юм даа...
5 нас
Ямар єєдгvй юм бэ? Яахаараа тэд нарт тэндээ кранттай, бид нар крантгvй байдаг байна. Єнєєдєр Думаа бид хоёр муу Балдан, Бат хоёр шиг босоогоороо чишин морь харж сурсан. Юун азаар би Балдантай суугаагvй юм бол... Тэр тэнэг єнєєдєр багшийн палааж руу сvvтэй шар будаагаар бєєлжчихсєн.
10 нас
Энэ муусан хєвгvvд ямар тэнэг юм бэ? Яах гэж ийм гажиг юмнуудыг сургуульд авдаг байна аа. Бат долоо хоногийн турш цvнхээрээ толгой руу цохиод хєєгєєд байгаа юм даа. Янз нь надад дурлачихсан юм байх. Гэтэл би Балданд хайртай байдаг... Би хайрын захиа бичээд шидсэн чинь тэр тэнэг Думааг бичлээ гэж бодоод хариуд нь самбарын алчуур Думаа руу шидээд байгаа юм даа. Янз нь тvvнд дурлачихсан бололтой. Думаа єєдгvй миний хамгийн сайн найз байж хайртай хєвгvvнийг нь минь булаагаад авчихлаа...
13 нас
Одоо яан аа? Би баларсаан. Манай ангийн бvх охидын сарын юм нь ирчихсэн байхад минийх л ганцаараа ирэхгvй байх юм. Би тахир дутуу юм болов уу... Бас энэ муу хєх байна. Єдєр болгон хэмжиж, ээжийн тосыг нууцаар тvрхээ, байцаа идэж, адуу шиг унгуулаад байхад л томорч єгєхгvй байх юм. Єчигдєр Думаа жинхнээсээ vнсэлцэж vзсэн гэсэн. Аягvй гоё ч гэлээ ам шvлс болоод бас, пиво vнэртээд байдаг юм билээ гэсэн. Дараа нь надад зааж єгнє гэсэн. Миний сарын юм хэзээ ирэх юм бол доо?
16 нас
Би тийм царай муутай юм байхдаа. Охидуудын дийлэнх нь банди нартай унтаад vзчихсэн байхад би л ганцаараа тэнэг юм шиг охин хэвээрээ явж байх юм. Єчигдєр Балдангийн гэр яг болох гэж байсан нь сарын юм ирчихсэн. Яахаараа дандаа ингэж хvссэн vед хясдаг байна аа?....
20 нас
Хvvе ээ, чи одоо хэн бэ? Хэн гэнээ .. Тєєгєє гэнээ. Яанаа єчигдєр хоёулаа нєгєє юу яачихсан тээ? Хєєе та, чи над дээрээ буучих л даа, хамаг бие чилчихлээ. Давсаг яг хагарах нь ээ. Пєєх таны... чинийх ямар их vстэй юм бэ?...Яанаа юу ч санадаггvй ээ... Хєєе чи надтай суух уу? Хаа хаа янзыг чинь vзсэн юм битгий ай. Ёо яг vхэх нь ээ. Маргаашнаас эхлээд архи уухгvй, тамх татахгvй, зєвхєн таньдаг эрчvvдтэйгээ унтдаг журамт бvсгvй болохгvй бол балрах нь ээ....
25 нас
Єєдгvй амьтан чинь бvтэн гурван жил явж байж сууя гэхгvй л байгаа юм даа. За яахав, над шиг галзуу секс хийдэг, амттай бантан хийдэг єєр хvvхэн олж авахыг чинь харна даа гайгvй. Тэг ингэ гэсэн бvхнийг нь л хийж байна даг. Зэвvvн амьтан над шиг хvvхнийг мурьдаггvй л байхгvй юу. Гайгvй ээ чамаас нэг салахгvй байхаа мэдье ээ....
30 нас
Хайран сайхан залуу насаа энэ тэнэг юмтай сууж хоосон алдах ч гэж дээ. Суугаад таван жил болоогvй байхад гvзээнийхээ цаанаас хєлєє харахгvй, халзан толгойтой гахай болчихож байгаа юм даа. Ёстой нэээрээ. Бас тэгээд намайг мэхлээд энд тэндэхийг хvvхэн энэ тэр гээд гvйгээд байгааг чинь мэдэхгvй гэж бодоо юу... Тэгэж ярих юм бол надад ч гэсэн нас бол нас, зvс бол зvс байна ... Харж л байгаарай арав дvv сайхан залуутай учир ургуулчихаад чамайгаа маллаад явж байхаа мэднээ ... Хєєе алив хєнжил єгєєч ээ... Ямар аймаар хурхирдаг юм бэ? Маргааш ажил ихтэй байхад єєдтэйхэн амруулчихгvй...
45 нас
Би яагаад ингэж таргалаад байна аа. Синдид явдаг юм билvv? Єчигдєр анх удаа ажлынхаа нєхрєє араар нь тавьж vзлээ. Ажлаараа амралтанд явсан чинь хажуугийн хэлстийн Бат гэж нэг балай юм шєнє яах ийхийг зуургvй дараад авдаг байгаа. Яанаа ямар балай юм бэ? Манай энэ хар юм мэдчих вий дээ? За байж манайхан чинь хэзээ ахиад ажлаараа амралтанд явна гэлээ....
60 нас
Хєгшин хонины насгvйгээ мэдэхгvй байж бас залуу юмтай сууна энэ тэр гээд байна гэнээ чи? Чи надаас хаа холдох вэ дээ? Над шиг эмийг чинь зєєж, тvгжрэхээр чинь клизм тавиад, унтахын чинь ємнє халзан толгойг чинь самнаж єгдєг залуухан хvvхэн гэж, тэнэг биш л юм бол байхгvй л байж таараа. За тэр яасан ороод ирэв vv євгєєн. Яасан хайр дурлал дуусчихсан уу? Яамай даа, чиний насан дээр чинь хайр дурлал биш эрvvл мэндээ л гэдэг сэн дээ. За алив ийшээ суу. Даралтыг чинь хэмжихээс дээ...
80 нас
Ядаргаатай юм бэ? Бvгд бvчиж аваад л мэлрээд мэлрээд л... 80 хvрсэн эмгэн хараагvй юм уу хаашаа юм бэ? Yгvй энэ ач нарыг дээ надаар vгvй мєн их тоглоом хийх юм даа. Эцэг эхэд нь хэлж байгаад арьсыг нь хуулуулах юм шvv.... Хvvхдvvд ч гэж дээ худлаа асар ч тойголж байгаа мєртлєє бушуухан єнхрєєд єгєхгvй яасан уддаг юм бэ л гэж бодож байгааг нь би мэдэж л байна. Гайгvй дээ ахиад 20 жил шавар хаахаа мэдьеэ....