Бичлэгийн тоо 2,391

Дэлхийн уур амьсгал өнөөдрийнх шиг ийм дулаан байсан нь хэдэн мянган жилийн өмнө. Бөмбөрцгийг бүхэлд нь нөмөрсөн дулаарал өнгөрсөн 30 жилд маш эрчимтэй явагджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр гэхэд цаг агаарын дулаарлаас болж амьтны аймгийн 10-50 хувь нь устах аюулд хүрээд байна. Түүнчлэн дулаарлаас болж удаан хугацаагаар үргэлжлэх болсон аагим халуун Эфиони, Джибути, Солали, Кени зэрэг улсын 11 сая хүнийг өлсөж үхэх аюулд хүргээд байгаа юм.

Өнөөдөр манай орны газар нутгийн гуравны хоёр нь цөлжиж, хуурайшиж байгаа нь тогтоогдсон. Харин цөлжилттэй тэмцэх гол арга бол мод бут тарьж, ойжуулах. Гэвч энэ талаар олон жил яриад үр-дүнд хүрсэнгүй. Жаахан ойгоо огтолж, хяргаж, хөрөөдсөөр дуусгахдаа тулсан. Хэн бүхний нүдэнд илт олон жишээнээс ганцыг дурдъя. Байгаль орчны сайд "Барилгад залуу мод ашиглахгүй байх" тухай тушаал гаргаад олон сар өнгөрч байна. Хэрэгждэггүй хууль, биелдэггүй олон тушаал, шийдвэрийн нэг энэ болов. Ядаж барилгын компаниудын захирлуудад байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл дутаж байна.

Хориглосоор байтал зулзаган нарийн модыг хэдэн зуугаар нь тулгуур болгон ашигласан барилгын компанийн нэрсийг хүснэгтээс хараарай. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар төмөр болон бусад зориулалтын тулгуур материалыг барилгын компаниудын ердөө 30 хувь нь БНСУ, БНХАУ-аас оруулж ирж ашиглаж байгааг тогтоов. Хотын төвд томоос том харш босгож буй хэдэн компанийн барилгачидтай өчигдөр уулзлаа. Тэдний тайлбар бараг л адилхан, үгсэн тохирсон мэт. "Солонгос, Хятадаас тулгуур материал оруулж ирэхэд зардал өндөр. Гэхдээ манай тулгуур мод хуучин. Ийм хориг тавиагүй үед ашиглаж байсан компаниас түрээсэлсэн болохоор ямар ч асуудал байхгүй" хэмээн ярьцгааж байв. Үнэндээ хуучин, хатсан мод амархан хугардаг, тулгуур болгож олон дахин ашиглах боломжгүй гэдгийг бүгд мэдэж баймаар.

НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Цэцэгдэлгэр:

-Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн байцаагч нар хамтран өнгөрсөн долоо хоногт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар Ойн тухай хууль тогтоомж, Байгаль орчны сайдын тушаал, журам зааврыг зөрчих байдал газар авсныг тогтоолоо. Шалгалтын явцад "Шинэ мөрөөдөл", "Миритон", "Өгөөмөр хотхон", "Богда холдинг" зэрэг аж ахуйн нэгж зөрчил дутагдлаа арилгасан. Харин улсын байцаагчийн удаа дараа өгсөн албан шаардлагыг биелүүлдэггүй барилгын компаниудын цахилгаан, усыг таслах, цаашлаад үйл ажиллагааг нь түр зогсоох зэрэг арга хэмжээ авч эхлээд байна гэв.

Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийн 30-40 хувь нь ойн тухай хуулийн зөрчил байдаг гэсэн судалгаа бий. Хууль бусаар бэлтгэдэг модны хэмжээ жилд 1-1.5 сая орчим шоо метрт хүрч байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам жилд бэлтгэх модны хэмжээг дээд тал нь 650 мянган шоо метрээр тогтоодог. Эндээс харахад хуулийн дагуу болон хууль бусаар бэлтгэдэг модны тоо асар зөрөөтэй байгаа биз. Уг нь мэргэжлийн хяналтыг сайжруулж, хууль бус мод бэлтгэлийг дор хаяж 50 хувиар бууруулахад улсын төсөвт 1.5 тэрбум төгрөгийн орлого орох боломжтой хэмээн тооцжээ.

Юутай ч зулзаган мод ашиглаж байгаа компаниудад арга хэмжээ авч эхэллээ. Харин хэр үр дүнтэй ажил болсон нь нийслэлчүүдэд тун удахгүй тодорхой харагдана. Хамгийн гол нь, барилгын компаниуд өнөөдөр олох ашгаа бодолгүй ой модыг хайрлах ухамсараа дээшлүүлэх хэрэгтэй байна.

Байгууллагын нэр

Хаяг

Тулгуурт ашигласан материал

Баянзүрх дүүрэг

1

Эвт өргөө ХХК

Соёолж комганийн дэргэд ЗЦГ-ын зүүн талд

100 хувь мод

2

Сайн констракшн ХХК

V хороо. Кино үйлдвэрийн хойд талд

100 хувь мод

3

Богдон холдинг ХХК

V хороо. Кино үйлдвэрийн зүүн хойд талд

100 хувь мод

4

Тэгш трейдХХК

XVIII хороо

100 хувь мод

5

О энд ВN ХХК

VI хороо

100 хувь мод

6

Меритон ХХК

VI хороо

100 хувь мод

7

Сандай ХХК

XIV хороо

100 хувь мод

8

Хэрээ суыбэр ХХК

IV хороо

100 хувь мод

9

МNCJ ХХК

V хороо

100 хувь мод

10

Эрэл барилга ХХК

VI хороо

100 хувь мод

11

Жигүур гранд ХХК

XVIII хороо

100 хувь мод

12

Их үйлсийн эрэлд

баянмонгол хороолол Замын цагдаагийн замын урд

100 хувь мод

13

Зиг-Заг ХХК

Худалдааны төв, Замын цагдаагийн зүүн талд

100 хувь мод

Баянгол дүүрэг

1

Пума констракшн ХХК

 

100 хувь мод

2

мвс ххк

XVII хороо

100 хувь мод

3

Хасу констракшн ХХК

XVII хороо

100 хувь мод

4

Молор констракшн ХХК

 

100 хувь мод

5

Зун бао XX К

 

100 хувь мод

Хан-Уул дүүрэг

1

Чуулгант ХХК

1 хороо, Шинэ мөрөөдөл

100 хувь мод

2

Хар Дизайн ХХК

1 хороо, Шинэ мөрөөдөл

100 хувь мод

3

Айно-Өлзий ХХК

Гэгээн өглөө

100 хувь мод

4

ЧММ ХХК

1хороо

100 хувь мод

5

Вилмор ХХК

1хороо

100 хувь мод

Чингэлтэй дүүрэг

1

Таян хаан XX К

V хороо

100 хувь мод

2

Аварга тосон ХХК

1хороо

100 хувь мод

3

Авзага трейд XX К

II хороо

100 хувь мод

4

Хар Дизайн ХХК

VI хороо. Баянбурдийн ард

100 хувь мод

Сүхбаатар дүүрэг

1

Тэргүүн чансаа ХХК

XVIII хороо

100 хувь мод

2

Цэст констракшн XX К

III хороо

100 хувь мод

Эдгээр аж ахуй нэгжээс гадна 17 компани зулзаган мод ашиглажээ. Гэхдээ 100 хувь биш болохоор нэрсийг нь нийтлэлгүй түр хойшлууллаа.

Ц.Цэвээн

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/866871/373/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24465
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27984
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115743
321 Интернет ашиглан vнэгvй мессеж бичих [1] ....Badr Hari..... 2008-11-28 2806
320 gadaad irgeded zoryulsan joloonii kurs [1] elduur 2008-11-28 1090
319 Жилд 800 монгол бүсгүй Солонгосын бэр болдог altan_tooroi 2008-11-27 1190
318 бүсгүйчүүд олноороо ганц бие altan_tooroi 2008-11-27 1104
317 Mongoliin hogjild minii oruulah huvi nemer-Angli helnii hyamd surgalt [2] Zayagiin 2008-11-26 1688
316 Хямд шүд хийнэ [1] battursodnom 2008-11-26 763
315 Д.Сvндий: Барилгын салбарт хямрал болно mr_ono 2008-11-25 1102
314 gadaadiin irgeded zoryulsan yne tolborgyi joloonii kurs [1] elduur 2008-11-25 1012
313 Монголын сэргэн мандах цаг айсуй [1] 나이키 2008-11-25 1300
312 hooe [1] midem 2008-11-25 801
311 meddeg neg ni hariu ogooch [1] tsoonog 2008-11-25 776
310 Тарни [1] 나이키 2008-11-25 1212
309 MGL-chuud mini sonor seremjtei bolgoomjtoi baitsgaay [1] bujinhen08 2008-11-25 1129
308 САЙН ЯВНА ГЭДЭГ САНААНЫХ УУ? [2] Мичидмаа 2008-11-24 1730
307 Орших уу, эс орших уу [1] 나이키 2008-11-24 952
306 Монгол Улс тунхагласны 84-н жилийн ойн баяарыг тохиолдуулан зохион байгуулсан Монгол үндэсний Бөxийн барилдаан амжилттай сайхан боллоо. :::БӨХ::: 2008-11-24 1235
305 Есөн-Эрдэнэ E(2) 2008-11-21 857
304 f ucking Chinese, ни хау гээд өнгөрвөл “Би хятад бишээ”...... Munkh-munkh 2008-11-20 1315
303 anhaar [1] jimothy 2008-11-20 1032
302 Цогц дасгал [1] _Би , чи_ 2008-11-20 1109
301 Та амьдралд хайртай юу? [3] Hotel California 2008-11-20 1235
300 Хэдий болтол хэрмэл солонгос эр монгол охидоор тоглох юм бэ!!! [5] 나이키 2008-11-19 1507
299 Sagsan bumbugin temtseen [2] dudik 2008-11-19 792
298 МАХН-д 1500 төгрөгөө өгөөд нөхрөө суллуулж авмаар байна” /видео/ 나이키 2008-11-18 1325
297 Бvсгvйчvvд:Халхын сайхан эрчvvд минь хаана явна та нар...Copy!!! [1] Хийморь 2008-11-18 1229
296 Bysalgal [1] vege 2008-11-17 902
295 zaaj uguuch [1] janibek 2008-11-17 925
294 С.Баяр “Таван толгой”-г Орос, Солонгосын хэнд нь өгөх вэ? Munkh-munkh 2008-11-16 1214
293 ӨӨРИЙН ДОТНЫ АНД БУРИАД МОНГОЛЧУУДДАА Munkh-munkh 2008-11-16 1209
292 IDEA бичиж байна / SONGUULIIN TALAAR SHUU/ [1] Munkh-munkh 2008-11-16 1571
291 Мэндчилгээ дэвшүүлээрэй [3] Zulaida 2008-11-16 1626
290 Золиос болсон залуухан эмэгтэйн тэмдэглэл… [1] Munkh-munkh 2008-11-15 1620
289 -Хєєе [2] __Baa__ 2008-11-12 1689
288 amitadiig hairlya~~ ted ch gesen bidentei adil uhlees aidag... [2] vege 2008-11-09 1698
287 Хөөрхий бидний бүсгүйчүүд харь нөхрийг сонгов оо… [4] jooyo 2008-11-08 2172
286 orchuulga xiine [2] tstuul 2008-11-07 1073
285 БНСУ-ын Хууль Зүйн Яамны вэб хуудаснаа [1] bmbm 2008-11-06 1843
284 ХУВАНЦАР САВ ҮЙЛДВЭРЛЭДЭГ МАШИН БАЙНА.. [1] KORSCO 2008-11-06 2314
283 Анод банкны Ерөнхий захирал н. Яанг Шин Гын / БНСУ-ын Сөүл/ Munkh-munkh 2008-11-06 1393
» зулзаган мод ашиглаж байгаа компаниудад арга хэмжээ авч эхэллээ. Munkh-munkh 2008-11-06 2301
281 Компьютерийн гар 00-ийн суултуураас бохир [1] 나이키 2008-11-05 1270
280 Эх орон чинь дуудаж байна !!! [4] jooyo 2008-11-04 1674
279 solongosoor evrog yu gedeg yum bol [2] shine sanaa 2008-11-04 1257
278 iim yum oruuldag bolguul yasiin ene minii bodol shvv [3] Lexus- 2008-11-04 2507
277 Энэ өвөл ямар хувцас мод болох вэ? [1] Hotel California 2008-11-03 3524
배너신청
자생병원

배너신청