“Дараах үндсэн дасгалууд нь Хятадын Даосын арга дээр суурилуулан зохиосон арга юм. Эхлээд энэ нь та бүхэнд бөөн яршигтай ажил мэт санагдаж болзошгүй. Сексийн үеэр тоо тоолоод сууж байна гэж байшгүй хэрэг гэх байх л даа. Гэхдээ энэ аргуудыг эзэмшвэл секс тань илүү олон талтай болж эрчүүд ч сексийн чадавхиа өтөл болтлоо хадгалж чадна
шүү дээ….” гэж профессор Ричард Меллори өгүүлсэн байна. АНУ-ийн Аризона мужийн их эмнэлгийн эрдэмтэн судлаачид эртний Хятадын Даосын сексийн сургаалыг судалж байгаад хүний бие дээр туршилт хийсний үндсэн дээр нэгэн сонирхолтой нээлт хийсэн тухай мэдээлсэн. Судалгааны багынхны гаргасан үндсэн үйлдэл байрлалыг танилцуулж байна.
Хамгийн түрүүн хүний сурах ёстой зүйл бол сексийн үед зөв амьсгалах явдал байдаг байна. Хүн орондоо хуучирсан уурын тэрэг шиг байх ёсгүй. Амьсгал гүнзгий нэгэн хэмнэлтэй байх ёстой. Ялангуяа яг сексийн үед нэг түлхэлт нэг амьсгаагаар хийгдэх ёстой гэнэ. Зөвхөн ингэж зөв амьсгалж буй тохиолдолд л эрт дур тавих, үрийн шингэнээ эрт гадагшлуулахаас сэргийлж чадна.
Урт гурав, богино дөрөв…
Сексийн үед бэлэг эрхтнээ үтрээнд оруулаад түлхэлтээ тодорхой дараалалтайгаар хийх хэрэгтэй. Эхлээд гурван хүчтэй, гүн түлхэлт хийгээд түр амсхийсэн маягтайгаар дөрвөн өнгөц, зөөлөн түлхэлт хийнэ. Болж өгвөл тоогоо алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэж тоогоо бодож байх нь нэг талаар танд дур тавилтын тухай мартагнуулж, сатааруулж өгдөг тул дур тавилтыг удаашруулахад зохих нэмэртэй гэсэн үг юм.
Тойргоор хөдөлгөх нь…
Хоёр юм уу гурван удаагийн ийм цогц түлхэлтийн дараа бэлэг эрхтнээ үтрээнээс гаргалгүйгээр тойрог маягийн хөдөлгөөн хийнэ. Ингэхэд хөөрч ирсэн мэдрэлийн цэгүүд өөр цэгт хүрэлцэн дахин байрлаж, ингэснээр дур тавилт удааширдаг байна.
Дээгүүр атгалт
Хэрвээ эрэгтэй нь үүнээс цааш тэсэхгүй нь гэж үзвэл эмэгтэй нь залуугийнхаа бэлэг эрхтний яг толгойн доогуур чангахан атгах хэрэгтэй. Ингэвэл бэлэг эрхтнийг цусаар хангаж байдаг үндсэн судас дарагдаж дур тавилтыг тасалдуулна. Хэд хэдэн удаа ингэж атгасны дараа хурьцлаа үргэлжлүүлж болно.
Доогуур атгалт
Дээр өгүүлсэн арга нь дур тавилтыг саатуулахын тулд хурьцлаа зогсооход хүрдэг аргууд юм. Харин доогуур атгалт хэмээх арга нь хурьцлын ажлыг зогсолгүйгээр дур тавихаас сэргийлж болдог арга юм. Үүний тулд эрэгтэй нь чөлөөтэй байгаа гарынхаа гурван хуруугаар яг хуухнагныхаа ойрхон бэлэг эрхтнийхээ доод талд нь хүчтэйвтэр дарж өгнө. Энэ тохиолдолд үрийн урсалт зогсож гадагшлахгүй тогтдог байна.
End solongosiin irgentei ger bul bolj bgaa hunii bichig barimt,mgld bataluulj ugnu.01097409854