Бичлэгийн тоо 2,391

-Чадах чинээгээрээ нийгмийн хэв журам сахиулагчийн дүрд тоглох гэж оролдох энэ дүр зургаас социализмын үнэр нэвт ханхалж байгаа биз-

Монголд дайн болов уу гэмээр саарал өдрүүд үргэлжилж байна. Оройн 21.00 цаг болов уу, үгүй юу өмнө нь тэгтлээ их харагддаггүй байсан цагдаа нар гав бороохойгоо харжигнуулан, хоёр хоёроороо зээглэн чухам л гинжин хэлхээ үүсгэх мэт холхино. Ялангуяа ядруухан ТҮЦ, жижиг дэлгүүр, баар цэнгээний газруудын орчмоор. Хорио цээр тогтоогоод байхад цагтаа хаалгүй нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг хийх гэж буй этгээдүүдийг илрүүлэн торгож шийтгэх гэж байгаа юм. Энэ үүргээ ч ягштал хангалттай сайн биелүүлж байгаа гэдгийг шударгаар хэлэх хэрэгтэй байх. Үүнийг бичигч цаг ягштал баримталдаггүй хариуцлагагүй этгээд 21.05 минутад нэрийг нь дурдаад байх нэг их шаардлагагүй зүйлийг ТҮЦ-ээс худалдаж авах гэж цонхыг нь тогшиж байгаад төрийн цагдаад баригдан, нийгмийн хэв журмыг зөрчигч гэмт этгээд болох шахсан бөлгөө. Байшингийн буланд нуугдаж зогсч байгаад миний гэмт үйлдлийг илрүүлэн бороохойгоо савчуулан гүйж ирсэн хоёр цагдаагийн нэг, сахалны оромцог сөөвийлгөсөн жаалхүү зөөлөн сэтгэлт нэгэн байж тааран дахин ингэж нийгмийн хэв журам зөрчихгүй байхыг шахамдуу хоолойгоор анхааруулаад өршөөсөн бөлгөө. Хамтрагч нь болох залуу цаашид гэмт үйлдлээ үргэлжлүүлэн хийх этгээд биш биз гэсэн харцаар сэрэмжтэйгээр харж байсныг өгүүлэх юун. Энэ бол жижиг "гар"-уудын жишээ.

Цаашаа арай мөнгөтэй хүнсний дэлгүүр, баар ресторан, зочид буудлуудыг мундагдах том цагдаа нарын ажил бол илүү сүртэй. Бүр хэтэрхий дүртэй итгэлтэй кайфтай байгааг яана. Арга ч үгүй байх л даа, эхнэр нь хоолны мөнгө захиж, хүүхэд нь уйлаад хоцорсон, төсвийн багахан цалингаасаа илүүчилж, засгаас өгсөн үнэгүй дүрэмт хувцаснаас өөр солих хувцас гэх мэт элдэв зовлонгоо мартагнаж, нийгмийн хэв журам зөрчигсдийг өмнөө гөлөгнүүлж, кинон дээр гардаг Гестапын офицерүүд шиг чанга дуугаар хашгирч, бүр цаашилбал хоолны хэдэн төгрөг салгачих боломж гарч байгаа юм чинь зайлуул. Харин харанхуй гудамжинд дээрэмчинтэй таарах вий гэж айн хялмалзан гүйж яваа бүсгүйн дэргэд, жинхэнэ гэмт хэрэг хийж байгаа хүмүүсийн дэргэд цагдаа сүүдрээ ч харуулахгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Наад зах нь агсам согтуу залуучууд алалцаж шулалцах гэж байхад ирэх эргүүлийн цагдаа олдохгүй болоод байгаа гэсэн. Яагаад гэвэл илүү чухал ажилтай болсон учраас...

Тэгвэл саяхнаас манай энхийн харуул цагдаа болон мэргэжлийн хяналтынхан онцгой байдлын хугацаанд дэлгүүр, баар хаагдангуут зальт этгээдүүд зочид буудал, амралтын газруудад архидан согтуурч байгааг илрүүлжээ. Ингээд энэ балмад үйлдлийг зогсоохоор телевизийн камер, сэтгүүлчдийг дагуулан шөнийн гэнэтийн шалгалтад, мордож, түүнийг нь телевизүүд ой гутам нэвтрүүлэг болгон цацаж байна. Мэргэжлийн хяналтынхан нь буудлын зохион байгуулагч бүсгүйчүүдийг "Дүн бүртгэлээ үзүүл, угаалга ариутгалын бодис чинь хаана байна, та яахаараа амны хаалт зүүгээгүй байдаг билээ?" гэж загнаж зандран чухам л төрийн их зайрангийн дүрийг үзүүлж байна аа. Цагдаагийнхан нь бүр ичмээр, хүмүүс мөнгөө төлөөд орчихсон байгаа зочид буудлын өрөөнүүдийн хаалгыг гуд татан орж, хөнжлөөс нь хуу татан сэрээж, насанд хүрсэн эсэхийг нь, эхнэр нөхөр биш бол энэ өрөөнд юу хийж байгааг нь зандчин асууж, камерын өмнө гөлөлзүүлж гарна. Нэг цагдаа нь "Зиа энд аяга хагарсан байна шүү. Яасан муудалцсан уу, та нар. Дөрвүүл тавуул нэг өрөөнд... ширээн дээр ийм олон шил... Архидах гэж л орж ирсэн байна ш дээ, та нар" гэж чичилнэ.

Ингэхэд ер нь ханиад томуу тархахаас сэргийлэх гээд байгаа билүү, архидалттай тэмцэх гээд байгаа билүү, бүр учир нь олдохоо больчихож. Буудлын өрөөнд архи уухаар томуугийн вирус идэвхждэг ч юм билүү, ёстой бүү мэд. Мөнгөө төлөөд 24 цагаар худалдаад авчихсан буудлын өрөөнд архи уухыг хэн хориглосон юм бэ гэж асуувал 21.00 цаг өнгөрчихөөд байхад ТҮЦ-ний хажуугаар эргэлдсэн нийгмийн хэв журмыг зөрчигч дээрээ, садар самуунтан гэж бүр ад үзэгдэх байх л даа.

Юу хийх ёстой гэдгээ мэдэхээ байчихсан, мэргэжлийн хяналтынхан цагдаагийнхантай хамтраад мэдээлэл дамжуулах анхдугаар үүрэг болоод хүний эрхийн наад захын хэм хэмжээ, хүнийг хүндлэх сэтгэлийн үнэр ч байхгүй нэг хэсгийнхэн шөнийн сурвалжлага гэж ийм алиа юм үзүүлж, түүнээс болж нэг бүсгүй амиа хорлох шахсаныг баяр баясгалантайгаар дамжуулж л байсан, өмнө нь. Харин эдүгээ тэд хамтраад цагтаа хаалгаа хаагаагүй дэлгүүр баар, хорионы цагтай уралдаад захиалж авсан шар айргаа нэг амьсгаагаараа залгилж чадаагүй адгийн шаарууд, буудалд орж архидан согтуурах садар явдалтнуудтай хийх тэмцлээ улам бүр "хурцалж", шөнийн сурвалжлага гээчээ "үйлдвэрлэж" өгч байна. Онцгой байдлын энэ үед иймэрхүү тэнэг мулгуу явдалтнууд бүр хээгээ барж, галзуурлын байдалд орсныг эндээс харж болно. Мэргэжлийн хяналтынхан шаардлагатай бол хяналт шалгалтаа хийнэ л биз. Шаардлагатай болсоод ч байх юмгүй, байнга хийж байх ёстой ажил нь ч байх. Сэгэн дээр цуглан гуаглах хэрээ шиг хэвлэлийнхнийг дагуулан, сүржигнэж, дайны хажуугаар дажин болгох шаардлага бол огт байхгүй. Төрийн албанынхан хааяа нэг ажлаа хийхээрээ олонд сүр болгон зарлаж, шоуддагийн нэг жишээ. Мэдэгдэж байхгүй бол бүр огт ажил хийдэггүй гээд баалаад байх юм чинь.

Цартахлын тархалтыг бууруулах гэсэн цаад, анхны санааг нь хүндэтгэн байж болох хэм хэмжээний дүрэмд захирагдаад онцгой байдлын энэ хэдэн өдрийг чимээгүйхэн өнгөрөөе гэтэл дунд шатны албатуудын тэнэглэл нь бүр тэвчихийн аргагүй болгоод байх юм. Анхны зорилгоо аль хэдийнэ мартсан тэд байж болох хэмжээгээрээ дөвчигнөж, боломжийг ашиглан, том дуугарч, торгож, зарга шүүж, атаманы дүрд тоглож, кайф авч байна. Чадах чинээгээрээ нийгмийн хэв журам сахиулагчийн дүрд тоглох гэж оролдох энэ дүр зургаас социализмын үнэр нэвт ханхалж байгаа биз.

Хуучин нийгмээсээ өвлөн авсан, төрийн нэрээр харгислаж, дарамталж, хааж боох сэтгэлийн таашаал нь сая нэг юм хангагдаж, бах нь ханаж байгаа юм биз дээ. Эдний алдарсан омгорхлын ханамжийг төрүүлэх гэж хэд хэчнээн иргэн харин "шалны алчуур" болж байгаа бол?

Коммунистууд хэдэн зуун хүний амийг хөнөөхдөө "Мод хагалахад үртэс гардаг шиг, хувьсгал хийхэд ч хүн үрэгддэг шүү дээ" гэдгийн, харин либертаричууд "Нэг ч гэсэн хүүхдийн нулимсан дээр бүтсэн бол ямар ч аугаа зүйлийг хүлээн зөвшөөрөх аргагүй" гэдгийн ялгаа нь л энэ. Ямар ч зорилго, захирамж, онцгой байдлаар халхавчилсан, хэзээ ч иргэдээ хүн гэж тоодоггүй жинхэнэ дүр төрх нь даравч далдайж, булавч бултайж буйн илрэл нь энэ юм. Нэг хүний тохь тух, эрх чөлөө, эрүүл мэнд, ашиг сонирхлыг хөндөх нь асар том асуудал гэдэг үзэл санаа яс мах, тархи бодол, амьдралынх нь хэвшилд шингэсэн нийгэмд бол мэдээж хэзээ ч томуугаас үүдсэн хөл хориог, иргэдээ зовоон тавлаж, кайф авах дайны байдлын хэмжээнд хүргэхгүй нь тодорхой.

 Адилхан л H1N1-ийн вирус айдаст автаад байгаа АНУ гэх мэт бусад оронд хүмүүсийн амьдрал хэвийн л урсч, өлгийтэй нялхас хүртэл бяцхан амны хаалт зүүж, энд тэндгүй халуун хэмжигч зоон, ариутгалыг дээд зэргээр хангахыг шаардаж байгаа бол Монголд 21.00 цагаас хойш бол хүнсний дэлгүүрээр хамраа ч цухуйлгахыг хориглож, ТҮЦ нүүдийг хүртэл журамлаж, тэртэй тэргүй амьдралтай тооцоогоо хийчихсэн шахуу тэнэмлүүдийн ам руу аарц цутгаж, вакцин авах мөнгөгүйгээ гайхаж суух...

Сэхээн амьдруулах тасагт үхэл амьдрал нь дэнжигнэж байгаа хөл хүндтэй гэргийгээ, охиноо хэрхэх бол гэж нулимстай нүдээр эмч нарыг ширтэн, эмнэлгийн хонгил, үүд хавиар хөл жийн сууж, хонон өнжиж байгаа ар гэрийнхэнд нь хөлөө амраах сандал эс юмаа гэхэд, ядахдаа гарыг нь ариутгах хлормин дөхүүлж чадахгүй байж, нярай бяцхан хүүхэд бүлээрч халуурч, дуудлага өгөхөд "Угаасаа ачаалал ихтэй байгаа юм чинь бид очиж чадахгүй ээ. Хүүхдээ аваад хүрч ирээд үзүүл" гэж эмч нь намжирдаж, онцгой байдал зарласан амралтын өдрүүдэд лаборатори амардаг учир, өвчлөл нэмэгдсэн эсэхийг хэлэх аргагүй гэж салбарын сайд нь бүлтэгнэж суухад юуны чинь дэлгүүрийг 21 цагаас хаасан эсэхтэй хөөцөлдөж явах вэ? Дэлгүүр, зочид буудалд халдвар их тархдаг юм уу, эсвэл траншейнийхнийг цуглуулж аарц уулгахад, жирэмсэн эхчүүд нэмэгдэл хүнсээ авах гэж хорооны даргын цохолт хийлгэн бужигнахад, эмчээс зөвлөгөө авч чадахгүй байгаа хүмүүс эмнэлгийн үүдэнд бөөгнөрөн байхад халдвар их тархах уу.

Надад хэлээд өг дөө, мөхөс миний ухаан ерөөсөө хүрэхгүй нь. Ингэхэд 21 цагаас хойш хүнсний дэлгүүрт H1N1-ийн вирус идэвхжих магадлалтай гэсэн тоог хэн гаргаж, хэн цагийг нь тогтоосон юм бол оо? Эсвэл замын хажуу талын умгархан ТҮЦ шөнөжин ажиллах юм бол томуу улам дэгдэнэ гэж хэн айлдсан юм бол? Төрийн албатнуудын тэнэглэл, баар цэнгээний газар, зочид буудлыг журамлахыг нь орхие, цаашаа... Ганцхан үүний учрыг л хэлээд өгөөч, гуйж байна.

А.АЛТАНТУЯА

http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=57421

                                                                                     shonhor_9@yahoo.com

Хайр амьд хvнд л хамаатай
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2424043/470/trackback

ji he

2009.11.17 22:46:21
*.32.84.86

kkkkk tiin shuu unen l ug baina daa

cag

2009.12.02 18:21:41
*.85.26.205

harin  tiim  shuu
profile

Цэргийн бодол

2009.12.20 02:05:56
*.234.100.9

hehe bolj l bgan baihdaa odoo yaay
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24475
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27991
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115752
1491 Эрхүүгийн оросжсон буриад.элстийн ууссан халимагийн тухайд Skymen 2009-11-23 1900
1490 Улаанбаатар шөнийн сурвалжлага Skymen 2009-11-22 1595
1489 Moderator-t [3] ~Зул~ 2009-11-20 1771
1488 Зөвшөөрөлгүй халдан гадаадын ажилчдыг хоморголон баривчлах нь хүний эрх зөрчиж буй явдал. [4] ӨДРИЙН МЭНД 2009-11-19 2346
1487 МОНГОЛЫН СЕКСИ 10 БҮСГҮЙ ТОДОРЧЭЭ [5] .Sarnai. 2009-11-19 3279
1486 Монгол бүсгүйчүүдээ Монгол Эрчүүд бид л өмөөрнө шүү дээ [4] uvgun 2009-11-19 2639
1485 Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!! [1] uvgun 2009-11-19 2055
1484 Гадаадын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацааг интернетээр хялбархан шалгах боломжтой [1] mgldevochka 2009-11-18 1858
1483 Хятадтай явсан охины үсийг хусав [1] mgldevochka 2009-11-18 1404
1482 Д.Батбаяр, Т.Баясгалан нар хүүхдийнхээ угаалгаас багагүй орлого олжээ [2] mgldevochka 2009-11-17 2053
» Онцгой байдлын үеийн онцгой тэнэглэлүүд [3] Monte_kristo 2009-11-17 1799
1480 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13428
1479 Үйлдвэрийн ослын даатгал гэж юу вэ? mgldevochka 2009-11-14 2606
1478 Гадагшаа тэмvvлсэн Монголчуудын соёлын цочрол [3] uvgun 2009-11-11 2086
1477 Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан… [8] daruuhan01 2009-11-11 2258
1476 Жамухын өчил [1] uvgun 2009-11-10 4949
1475 БҮЖИГЧИН ШАЛГАРУУЛЖ АВНА... [2] Ganuuk 2009-11-09 1539
1474 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож, хоолонд шүлсээ нулимсаар байх уу та минь!!!!!!!! [1] uvgun 2009-11-08 2124
1473 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 5 [6] monh-monk 2009-11-07 10900
1472 Солонгос улсын засгийн газар 11сарын 3-ны өдөр “Хүний томуу ханиадны тархалттай холбогдуулан байгалийн гамшигт аюулын хамгийн дээд ангилал” онц” байдал зарлалаа. Monh-monh 2009-11-06 6541
1471 ТҮҮХЭН ХҮМҮҮСЭЭС СУРАХ... [2] Monh-monh 2009-11-05 1914
1470 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 4 [3] monh-monk 2009-11-04 8757
1469 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 3 [4] monh-monk 2009-11-04 8582
1468 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 2 [4] monh-monk 2009-11-04 10467
1467 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 1 [1] monh-monk 2009-11-04 10538
1466 Нэтээр мөнгө олцгооё !!! Нутаг нэгтнүүдээ! /Танилцуулга/ [2] Tamir 2009-11-04 3286
1465 Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж [1] Monh-monh 2009-11-03 2120
1464 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ [1] daruuhan01 2009-11-03 1373
1463 Эрхэм гишүүд хаана хөрөнгө оруулдаг вэ? [1] uvgun 2009-11-03 2920
1462 МОНГОЛ УЛС ЦААЗЫН ТАВЦАН ДЭЭРЭЭС. . . [1] Monh-monh 2009-11-02 2051
1461 “Банхар” (Тэмдэглэл) [1] uvgun 2009-11-02 2238
1460 Монгол улсын дампуурал [4] uvgun 2009-11-01 2159
1459 Кальчик Голын Тулалдаан [1] uvgun 2009-10-31 2526
1458 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 3 [1] uvgun 2009-10-31 2077
1457 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 2 [1] uvgun 2009-10-31 2845
1456 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 1 [1] uvgun 2009-10-31 2317
1455 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. [1] sergeg suns 2009-10-31 1447
1454 Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллагдана ӨДРИЙН МЭНД 2009-10-31 1554
1453 НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСьЕ [1] Monh-monh 2009-10-30 3647
1452 Ханиадтай зэрэгцээд эмч нар ажил хаялт зарлажээ Маралгоо 2009-10-30 1530
1451 Яавал аз жаргалтай байх вэ? [2] ЧЭЖҮ 2009-10-30 1936
1450 Монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] uvgun 2009-10-29 1860
1449 Rule of Law [1] uvgun 2009-10-29 1920
1448 Айсуй шар тахлын аюул [1] uvgun 2009-10-29 1869
1447 НYБ-д элсэх єргєдлєє єгсєн нь [1] uvgun 2009-10-28 2070
배너신청
자생병원

배너신청