Бичлэгийн тоо 2,391

 Байдар хаан 1241 оны 3-р сарын 10-нд Висла мөрнийг Сандомирын ойролцоо гаталжээ. Хайдугийн түмтийг Ленчица, Краков хотын зүг илгээгээд, Байдар хан өөрөө Кёльц хүртэл довтолсон байна. Бага Польшийн нийслэл Краков орох замыг хаасан Владимеж воеводын захирсан Краковын цэрэг, Пакослав воеводын захирсан Сандомирын цэргийг Хайду хан 3-р сарын 18-нд Хмельниковийн дэргэд бут цохиод, Краковыг бүслэн хаажээ. Владимеж воевод энэ тулалдаанд алагдаж, Краков ба Сандомирын вэн «Ичимтгий» хочтой 4-р Болеслав өөрийн ээж. Орос вангийн ахайтан Гремиславна Ингдаровна, гэр бүлийн хамт нийслэлээ санд мэнд орхин, Мажарт дүрвэн гарсан байна.

Өнөөдөр Польшийн Радиогийн 1-р буюу төв сувгаар яг үд дунд бүрээн дуу эгшиглээд, хэсэг хугацаанд нам гүм болсноо дахин цуурайтдаг. Энэ нь тэртээх 1241 оны үйл явдалтай холбоотой. Монголчууд айсуйг үе дундын үед харсан Краковын харуул хотынхныгоо сэрэмжлүүлэхээр бүрээгээ үлээсэн байна. Бүрээчийн хоолойг тэр даруйд монгол цэрэг нэвт харважээ. Түүний ойролцоо байсан өөр бүрээч газар унасан хөгжмийн зэмсгийг аваад, дахин үлээсэн байна. Краковчууд аюул нүүрлэснийг ойлгож, хотоо хамгаалахаар босжээ. Өнөөдөр Краков хотод очсон жуулчин болгонд бүрээчийн алагдсан Ариун Мариягийн цайзыг үзүүлж, дээрх түүхийг хуучилдаг.
Краковчууд монголчуудтай 10 өдөр, 10 шөнө тулалдсан ч хотоо авч гарч чадсангүй. 3-р сарын 28-нд монголчууд хотод нэвтэрч, эвдэн сүйтгээд, ард иргэдийг нь олзолсон байна. Амьд үлдсэн хотын цөөн хамгаалагч Ариун Андрейн дуганад хоргодсон бөгөөд түрэмгийлэгчид түүнийг нурааж чадаагүй ажээ. Польшийн ард түмний баатарлаг эсэргүүцлийн дурсгал болсон энэхүү дуган одоо ч гэсэн тус хотод сүндэрлэж байна. 4-р сарын 2-нд Байдар, Хайду нарын нэгдсэн цэрэг Силезийн нийслэл Вроцлав (Бреслау)-ыг эзлэн авч, нутаг дэвсгэрийг нь түймэрдэн шатаажээ. Асар богино хугацаанд Бага Польш бут цохигдсон нь гэгээн цагаан өлөр аянга ниргэхтэй адил болов. Польшийн ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө нэгэн зэрэг босов. Ганц нэгээрээ босоод юунд ч хүрэхгүйг хүн бүр ойлгож байлаа. «Бага Польшийг түрэмгийлж бусниулсан нь тус улсын бусад газар нутагт ч түгшүүр дэгдээжээ. Генрих ван эх нутгаа хамгаалахыг Шленскийн (Силезийн) оршин суугчдаас уриалсны дараа Вроцлав руу зүг зүгээс Польшийн рйцариуд цуварч эхлэв. Бага Польш болон Их Польшийн өмнөд хэсгийн дайчид Краковын воеводын ах Сулиславын удридлага дор цугларч байлаа. Дээд Шленскийн (Силезийн) цэргийг Опполегийн Мечислав толгойлов. Генрих өөрөө Доод Сизелийн цэргийг захирав». Чехийн ван «Ганц нүдэт» хочтой 1-р Вацлав гар хумхин суусангүй дайнд эрчимтэй бэлтгэж байлаа. Хүч хавсрахыг санал болгосон Генрихийн хүсэлтйг тэрээр тун уриалгахан хүлээн авч, удалгүй 4 түмэн явган цэрэг, 6 мянган морин цэргийн хамт нийслэл Прага
хотоо орхин, түүнтэй нэгдэхээр Силези руу хөдөлжээ. Нөхцөл байдал ингэж эргэсэнд Байдар, Хайду нар түмт, мянгатын дарга нарыг хуралдуулж, дайсны хүчийг нэгтгэлгүй өрсөж цохихоор шийдэж, Вроцлавын бүслэлтэ зогсоож, Генрихийн арми руу хөдөлсөн байна. Цаг хугацаатай уралдалгүй бол болохоо байгаад байлаа. Чехүүд хэдхэн өдрийн зайд ирээд байгааг туршуулууд мэдээлж байв. Гэхдээ хамгийн гол нь Генрихийн Вацлав руу ухруулалгүй тулалдаанд оруулах нь чухал байлаа. Гэвч Генрих өөрийн хүчинд эрдэж, Вацлавыг хүлээлгүй монголчуудтай зэвсэг зөрүүлэхээр зориг шулууджээ. Магадгүй, тэрээр өөрөөс нь цөөн цэрэгтэй дайснаа дарна гэдэгт итгэж, монголчуудыг ялсан баатрын алдрыг Вацлавтай хуваалцахыг хүсээгүй ч байж болно. Цэрэглэн мордохын өмнө Дарь эх Мариягийн сүмийн дээврээс унасан чулуу Генрих ванг золтой л цохиж алсангүй. Генрих энэ хачин тохиолдлыг муу ёрын шинж хэмээн сэжиглэсэн ч замд гарчээ. Одоогийн Герман-Польшийн хилээс холгүй орших Легниц (Лигниц)-ийн дэргэд Генрих ван 1241оны 4-р сарын 9-нд байдар хааны цэргийг тосон тулалдсан аж. Европчууд нийтдээ 60 орчим мянган цэрэгтэй байсан нь Байдар, Хайду нарын түмтүүдээс хүн, хүчний хувьд 2 дахин илүү байв. Генрих цэргээ 5 зам болгон хуваажээ. 1-р замын цэргийг Моравын маркграф Дипольдын хүү Бореславаар (Польшийн вантай андуурч болохгүй) удирдуулсан Германы уурхайчид бүрдүүлж байв. 2-р замын болох Их Польш, Краковын цэргийг Сулислав, 3-р замын болох Дээд Силези, Опполегийн цэргийг Мечислав, 4-р замын цэргийг их магистр Понсе д'Обон, 5-р замын боло Доод Силези, Польшийн цэргийг Генрих ван өөрөө толгойлсон байна. Монголчуд хот, суурин газрыг эзлэн авахдаа гарамгай гэж сонссон Генрих ван тал газар тулалдаад үзэхээр шийдсэн байж болох тухай судлаачид өгүүлсэн байдаг. Юутай ч тэрээр хүн, хүчний хувьд хавьгүй илүү байсан бөгөөд франц, герман, польш рыцариудаас бүрдсэн хүнд морин цэрэг нь монголчуудын хөнгөн морин цэргийг хонь мэт тууна гэж найдаж байв. Шууд гардан тулалдаанд орох нь маш аюултай болохыг ойлгосон Байдар хаан бяцхан заль зохиожээ. Тэрээр дайсан нүүхийг хүлээлгүй өөрөө эхэлж цагаанаар нүүв. Монголчууд хулс шатаан утаан хөшиг тавьж, байрлалаа эзэлсэн байна. Генрих ван болон түүний жанжнууд монгол цэргийн байрлалыг утаан дундаас мэдэж, тандаж чадсангүй. Гэсэн ч Генрих ван давших тушаал өгчээ. Дайсны ойртож ирэхэд монгол эрхий мэргэн харваачид тэднийг суман бороогоор угтав. Монголчуудын тавьсан бараг сум болгон байндаа тусч байлаа. Холбоотнууд хариу барьсан боловч тэдний харвасан сум ихэнхдээ байгаа онохгүй газардаж байв. Монгол харваачид сумаа нэг тавьчихаад утаан дунд орж хэсэн замхраад, дахин гарч ирээд харваж байлаа. Салхинд туугдан утаан хөшиг нээгдэхэд европчууд гайхалтай дүр зургийг олж харав. Тэдний өмнө бүхэл бүтэн арми биш, цөөн хэдэн цэрэг жагсаж байв. Гэвч энэ бол хуурмаг үзэгдэл байлаа. Монголчууд тунчиг жигд эгнээгээр жагссан учир зөвхөн эхний эгнээний цэрэг харагдсан нь энэ байжээ. Европчууд урьд өмнө нь хэзээ ч ийм жигд, нарийн цэргийн жагсаалыг харж байсангүй. Монголын хөнгөн морин цэргүүүд давшихдаа польшоор: «Амь амиа бодоорой! Зугатаарай!» гэж хашгирч байсан нь холбоотнуудыг балмагдуулсан аж. Учир нь гардан тулаан эхлээгүй байхад Монголын эрхий мэргэн харваачдын суманд өртөж, олон цэрэг шархадсан, алагдсан байлаа. Тиймээс байлдааны санаачлагыг гартаа авах зорилгоор генрих ван польш, герман рыцаруудад довтлох тушаал өгсөн байна. Рыцариудыг харахад үнэхээр сүрдмээр. Аанай л зарааны арьс нөмөрсөн асар том яст мэлхий мэт зэр зэвсгээ наранд гялалзуулсаар аажим аажмаар урагшлав. Төмөр дуулгаар битүү хучигдсан, Герман төдийгүй, Европ даяар алдаршсан Германы Тевтоны бүлэглэнгийн рыцариуд анхандаа тактикийн амжилтанд хүрч, монголчуудыг шахаж эхэлжээ. Гэвч манёвр сайтай Монголын хөнгөн морин цэрэг зориуд зугатахад европчууд араас нь нэхэж, эгнээгээ задгай тавьсан аж. Чухам энэ үед тулалдаанд ороогүй байсан Хайду ханы түмт бөөрнөөс нь цохиж, рыцариудыг хиаруулжээ. Монголчуудын довтолгооны хамгийн эхэнд ван алагдсан нь холбоотнуудыг уймруулсан байна. Рыцариудын араас Генрихийн цэрэг ч мөн адил цохигдов. Г?енрих вангийн толгойг монголчууд жадны үзүүрт хатган, Бат хааны цэргийн эсрэг боссон хэнбугайг ч ийм тавилан хүлээж буйг сануулан Легницэд давхилдан иржээ. Гэчв хотын иргэд сэтгэлээр унаагүй бөгөөд монголчуудын довтолгооныг няцааж чадсан юм. тулалдааны дараа вангийн бэлэвсэн гэргий Анна эр нөхрөө загалмайтны ёсоор оршуулахаар цогцсыг нь хайгаад олоогүй байна. Учир нь монголчууд Генрихийн толгойг тастаад, тонон дээрэмдсэн учир олон арван мянган цогцосноос таних арга байсангүй. Тиймээс Анна зүүн хөлөндөө 6 хуруутай хүний цогцсыг хайхыг тушааж, гагцхүү ингэж л золгүй вангийн биеийг олж чаджээ. Энэ явдлаас хойш 600 жилийн дараа буюу 1832 онд археологчид Генрих вангийн гэгддэг булшийг нээхэд үнэхээр толгойгүй, зүүн хөлөндөө 6 хуруутай араг яс олдсон байв. Генрихийн цогцос олдсон газар хожим сүм барьсан бөгөөд өдгөө жуулчдын очих дуртай газрын нэг болжээ. Генрих ван алагдсан тухай өөр нэг хувилбар бий. Энэхүү хувилбараар бол: «Монголчууд Силезийн Генрихийг олзолж, тулалдааны үед амь үрэгдсэн монгол цэргийн жанжны өмнө сөгдүүлжээ. Үүний дараа ванг хороож, харин толгойг нь Бат хаанд илгээсэн байна». Юутай ч эр гнөхрөө загалмайтны ёсоор оршуулах гэж Анна ахайтан чамгүй зовжээ. Загалмайны үйл хэргийн төлөө амь насаа алдсан Генрихийг зовлон эдлэгч хэмээн зарлаж, «Үнэн сүсэгт» хэмээн хочлон өргөмжлөх болсон юм. тулалдааны орой монголчууд дайсны алагдсан цэргүүдийн баруун чихийг огтолж, 9 шуудай дүүргэжээ. Зарим эх сурвалжид дурдсанаар бол Легниц дахь тулалдаанд европчууд нийт 40 мянган цэргээ алдсан гэсэн бий. Зөвхөн Тамплиерийн бүлэг л 500 рыцарь алдсан нь маш их тоо байлаа. (Харьцуулж хэлэхэд 1242 оны Чудын нуурын мөсөн дээр болсон тулалдаанд Новгородын ван Александр Ливоны бүлгийн цэргийг бут цохиход 50 рыцарь алагдсан байна). Легниц дахь тулалдааны үеэр монголчууд байлдааны түүхэнд анх удаа хорт хийний нэг төрлийг ашигласан гэж судлаачид үздэг. Тулалдааны эхэнд талбар дээр гашуун утаа амтагдаж байсан талаар европчууд ярьсан тухай судар бичгүүдэд тэмдэглэсэн нь бий. Европчууд салхины өөдөөс харж байрлалаа эзэлсэн байдаг. Лууны толгойгоор чимсэн тусгай хоолойнуудын тусламжтайгаар монголчуудын цацсан утаа салхинд туугдан Генрих вангийн цэрэгт хүрч байв. Тэрхүү хоолойнуудыг европчууд анхандаа дохио өгдөг молцог байна гэж андуурсан аж. Он тооллын бичээч Ян Длугошийн тэмдэглэснээр тэдгээр молцгуудаас «гэнэт үүл мэт маш их хэмжээний өмхий үнэртэй утаа гарч, байлдааны талбайг битүү хучсан. [Холбоотны] цэргүүдийн толгой эргэж, байлдах чадвараа алдаж байлаа». Монголчуудын хэрэглэсэн утааг судар бичгүүдэд хэрхэн дүрсэлнийг эрдэмтэд судлаад, сэтгэл мэдрэлд нөлөөлж, тамирдуулах үйлчилгээтэй хийний нэг төрөл байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Легниц дахь тулалдаанд Европтоо шилдэгт тооцогддог герман рыцарууд хиар цохиулсан нь Буурал Европыг монголчууд байлдан дагуулах бүрэн чадвартай, тэдэнд эсэргүүцэл үзүүлж, довтолгооныг нь зогсоож чадах хүч үгүй болохыг бэлхнээ харуулсан юм.








Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2366722/0e5/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:42:00
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24473
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27990
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115751
1491 Эрхүүгийн оросжсон буриад.элстийн ууссан халимагийн тухайд Skymen 2009-11-23 1900
1490 Улаанбаатар шөнийн сурвалжлага Skymen 2009-11-22 1595
1489 Moderator-t [3] ~Зул~ 2009-11-20 1771
1488 Зөвшөөрөлгүй халдан гадаадын ажилчдыг хоморголон баривчлах нь хүний эрх зөрчиж буй явдал. [4] ӨДРИЙН МЭНД 2009-11-19 2346
1487 МОНГОЛЫН СЕКСИ 10 БҮСГҮЙ ТОДОРЧЭЭ [5] .Sarnai. 2009-11-19 3279
1486 Монгол бүсгүйчүүдээ Монгол Эрчүүд бид л өмөөрнө шүү дээ [4] uvgun 2009-11-19 2639
1485 Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!! [1] uvgun 2009-11-19 2055
1484 Гадаадын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацааг интернетээр хялбархан шалгах боломжтой [1] mgldevochka 2009-11-18 1858
1483 Хятадтай явсан охины үсийг хусав [1] mgldevochka 2009-11-18 1404
1482 Д.Батбаяр, Т.Баясгалан нар хүүхдийнхээ угаалгаас багагүй орлого олжээ [2] mgldevochka 2009-11-17 2053
1481 Онцгой байдлын үеийн онцгой тэнэглэлүүд [3] Monte_kristo 2009-11-17 1799
1480 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13428
1479 Үйлдвэрийн ослын даатгал гэж юу вэ? mgldevochka 2009-11-14 2606
1478 Гадагшаа тэмvvлсэн Монголчуудын соёлын цочрол [3] uvgun 2009-11-11 2086
1477 Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан… [8] daruuhan01 2009-11-11 2258
1476 Жамухын өчил [1] uvgun 2009-11-10 4949
1475 БҮЖИГЧИН ШАЛГАРУУЛЖ АВНА... [2] Ganuuk 2009-11-09 1539
1474 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож, хоолонд шүлсээ нулимсаар байх уу та минь!!!!!!!! [1] uvgun 2009-11-08 2124
1473 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 5 [6] monh-monk 2009-11-07 10900
1472 Солонгос улсын засгийн газар 11сарын 3-ны өдөр “Хүний томуу ханиадны тархалттай холбогдуулан байгалийн гамшигт аюулын хамгийн дээд ангилал” онц” байдал зарлалаа. Monh-monh 2009-11-06 6541
1471 ТҮҮХЭН ХҮМҮҮСЭЭС СУРАХ... [2] Monh-monh 2009-11-05 1914
1470 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 4 [3] monh-monk 2009-11-04 8757
1469 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 3 [4] monh-monk 2009-11-04 8582
1468 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 2 [4] monh-monk 2009-11-04 10467
1467 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 1 [1] monh-monk 2009-11-04 10538
1466 Нэтээр мөнгө олцгооё !!! Нутаг нэгтнүүдээ! /Танилцуулга/ [2] Tamir 2009-11-04 3286
1465 Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж [1] Monh-monh 2009-11-03 2120
1464 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ [1] daruuhan01 2009-11-03 1373
1463 Эрхэм гишүүд хаана хөрөнгө оруулдаг вэ? [1] uvgun 2009-11-03 2920
1462 МОНГОЛ УЛС ЦААЗЫН ТАВЦАН ДЭЭРЭЭС. . . [1] Monh-monh 2009-11-02 2051
1461 “Банхар” (Тэмдэглэл) [1] uvgun 2009-11-02 2238
1460 Монгол улсын дампуурал [4] uvgun 2009-11-01 2159
1459 Кальчик Голын Тулалдаан [1] uvgun 2009-10-31 2526
1458 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 3 [1] uvgun 2009-10-31 2077
1457 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 2 [1] uvgun 2009-10-31 2845
» Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 1 [1] uvgun 2009-10-31 2317
1455 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. [1] sergeg suns 2009-10-31 1447
1454 Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллагдана ӨДРИЙН МЭНД 2009-10-31 1554
1453 НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСьЕ [1] Monh-monh 2009-10-30 3647
1452 Ханиадтай зэрэгцээд эмч нар ажил хаялт зарлажээ Маралгоо 2009-10-30 1530
1451 Яавал аз жаргалтай байх вэ? [2] ЧЭЖҮ 2009-10-30 1936
1450 Монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] uvgun 2009-10-29 1860
1449 Rule of Law [1] uvgun 2009-10-29 1920
1448 Айсуй шар тахлын аюул [1] uvgun 2009-10-29 1869
1447 НYБ-д элсэх єргєдлєє єгсєн нь [1] uvgun 2009-10-28 2070
배너신청
자생병원

배너신청