Бичлэгийн тоо 2,391

 Хожим немц рйцариуд монголчуудыг хуурамчаар зугатсаныг цэрэг ёсонд нийцэхгүй үйлдэл хийхээс цээрлэдэг гэсэн яриа гаргасан юм. гэтэл Легниц дахь тулалдаанаас 1600 гаруй жилийн өмнө Эртний Грекийн дайчин улс Спартын хаан 2-р Агесилай: «Дайснаа хуурч мэхлэх нь шударга төдийгүй, таатай» гэж хэлсэн байдаг нь нэгийг өгүүлнэ. Генрих ванг алагдах үед Чехийн ван Вацлавын цэрэг Легнинээс ердөө нэг хоногийн зайд ирээд байв. Байдар хаан дайснаа шинэхэн хүчинтэй дахин тулалдахаас болгоомжилж, Бат хаантай нэгдэхээр Мажарын зүг хөдөлжээ. Явуут дундаа Броцлавыг авахыг оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Үүний дараа монголчууд Одмухов руу хөдөлж, Доод Силезид хэд хоноод, Рацибужд туслан очжээ. Томоохон хотуудыг авах зориулалттай оньсон зэвсэг байгаагүй учир Байдар хаан амжилтгүй довтолгооны дараа 4-р сарын 16-нд Бат хаантай нэгдэхээр Морави руу хөдөлжээ. Хүн ам цөөтэй, уулархаг Морави талын монголчуудад стратегийн ач холбогдолгүй байлаа. Монголын цэргийн зарим анги нэгтгэл Германы нутаг дэвсгэрт цөмрөн орж, Мейсен хот хүртэл давшиж, хил орчмын газар нутгийг түйвээв. Гарамгай ялалт байгуулсныхаа дараа монголчууд Герман руу биш, харин өмнө зүг рүү хөдөлсөн байна. Үүнийг тэд Вацлав вангийн цэргээс айсных гэж тайлбарлах нь бий. Тэгвэл энэ талаар Я.Халбай ийм тайлбар өгсөн байдаг. «/.../ Монголчууд Хятадад ч, Дундад Азид ч дайсны давуутай хүчнээс айж бэрхшээж айгаагүй. Түүнээс гадна шаардлагатай үед монголчууд Бат хаан болон бусад анги нэгтгэлээс тусламж авах бололцоотой байсан/.../ Монголчууд яагаад Герман руу давшилгүй өмнө зүг рүү хөдөлсөн бэ? Хариулт ойлгомжтой. Европын өмнөд нутгуудаас Герман илэрхий ядуу байв. Хэрэв тийм биш байсан бол Бат хаан цэргийнхээ гол хүчийг удирдаад, Мажарын дараа Германд заавал халдах байсан. Монголын тагнуул анги тухайн үед Герман хөгжлийн хувьд сул дорой байсныг мэдээлж байжээ. Тиймээс гол цохилт өгөх чиглэлийг тодорхойлж, Мажарын дараа Адриатын тэнгис рүү, цаашлаад Ром руу юуны түрэмгийлэхээр тогтсон байна. Бидний мэдэхээр, монголчууд юуны түрүүнд баян, хүчтэй бүс нутгуудыг эрхшээлдээ оруулж байсан. Үүний дараагаар ядуу дорой аймгууд өөрсдөө сайн дураараа бууж өгдөг байлаа. Их хэмжээний олз омог бол монголчуудын бүхий л аян дайны үндсэн хөдөлгүүр байсан юм. /.../ Тиймээс Монголын армийн маршрут 13-р зуунд ямар улс орон, ард түмэн баян чинээлэг, хөгжил дэвшилтэй байсныг нэн тод харуулна. Саой дахь тулалдаан (1241 оны 4-р сарын 11)

Монголчуудын заналт дайсан боловч Бела ван эх нутгаа хамгааларщх талаар дорвитой арга хэмжээ авч чадсан ч үгүй, амжсан ч үгүй. Карпатын нурууг хамгаалуулахаар Дионисий Томайгийн армийг 1241 оны 1-р сард илгээснээр өөр зүйл Бела хийсэнгүй. Монголчуудын довтолгооныг саатуулахын тулд мажарууд уулын хөтлүүдийг царс модоор овоолжээ. Гэвч энэ нь монголчуудын хувьд нарийхан сүрлээс өөрцгүй байв. Сүвэдэй жанжны тушаалаар тэдгээр царсыг шатааснаар асар их утаа гарсан нь мажаруудад аюулын дохио болжээ. Бат хаан удирдсан цэрэг Томайгийн харуул ангиудыг бэхлэлтээс элдэн хөөгөөд, 1241 оны 3-р сарын 12-нд байгалийн болох Карпатын хамгаалалтыг давж, Мункач, Унгварийн уулны хөтлөөр Мажарын тал газарт үер мэт урсан оржээ. Бат хаантай цуг Хадан, Бүри, Шейбан, Бүжэг, Орд нар өөрсдийн цэргийг хамт байв. Монгол цэргийн өөр нэгэн анги Мажарыг Болгараас таслах зорилготойгоор өмнө зүгээс, Галичина муж хавиас давшиж байлаа. Монголчуудын урдаа тууж явсан олон мянган олзлогдогсод битүү ойг сүхээр цавчин, морин цэрэг явах зам гаргаж байв. Бат хан замд таарсан хотуудыг байлдан эзэлсээр Мажарын төв рүү түрэн довтлов. Бела вант улсынхаа өнцөг булан бүр лүү цустай сэлэм барьсан элч довтолгож, нийслэлээ хамгаалахыг уриалсан ч ард түмэн нь хүлээн авсангүй. Ван язгууртнуудын хуралдаан чуулуулсан ч мөн л амжилтанд хүрээгүй байна. Мажарууд вангаа чадалгүй байж харь элэгтнийг хамгаалж, урагшгүй үйлдлээрээ түүгээр явсан гайг үүгээр даллаж авчирлаа хэмээн бухимдаж буйгаа ийн илэрхийлжээ. «Бела монголчуудыг авчирсан, одоо өөрөө учрыг нь олог» гэж мажарууд ил цагаан ярьж байлаа. Гэтэд Бела ван команчуудыг зүгээр нэг ивээлдээ аваагүй вм. Коман эхээс төрсөн тэрээр албат иргэдийнхээ дунд нэр хүнд багатай учир юуны түрүүнд өөрт нь үнэнч 40 мянган цэрэгтэй болохыг хүссэн нь арга ч үгүй. Нөгөөтэйгүүр, команчуудыг загалмайтны шашинд оруулснаар шинэ татвар төлөгчдийг бий болгож, Ромын пап ламын талархлыг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, Бела ван нэг сумаар хоёр туулай агнах гэсэн юм. тиймээс 1239 оны намар Бела вант улсынхаа хил дээр Котян хаан болон түүний албатуудыг ёслол төгөлдөр хүлээн авч, үржил шимтэй талд газар олгожээ. Гэвч мажар, команчуудын холбоо анхнаасаа уран нугарах тавилантай байв. Учир нь нүүдлийн ба суурин соёл иргэншил нэг гуудайнд багтах боломжгүй байлаа. Команчуудын тууж ирсэн тоо томшгүй олон толгой мал мажаруудын газар тариалан, аж ахуйд ихээхэн хохирол сүйрэл учруулж байв. Эцэстээ энэ нь ил зөрчил болон гаарчээ. Нэгэн судар бичигт: «/.../ Команчууд унгар тариачдын эхнэх охидыг хүчирхийлж байлаа.» гэж тэмдэглэгдсэн нь бий. Аюул нөмрөхөд Мажарыг феодалууд Белад шахалт үзүүлж, Котяныг харъяат иргэдийнх нь хамт Бат хаанд тушааж өгөхийг шаардах болов. Гэвч хэргийн учир Бела Котяныг бариад өгчих ямар ч боломжгүй байсанд оршино. Котяны ард зэвсэглэсэн 40 мянган дайчин байлаа. Түүнээс гадна Белагийн хүү Иштван Котяны охин Елизаветатай гэр бүл болоод амжсан байв. Аюул ойртох тусам айсандаа галзуурах шахсан Мажарын феодалууд Котян хааны амийг хороосон байна. Ингэснэрээ тэд тэмээн дээр ямааны гарз гаргаж, монголчуудтай олон жил тулалдаж, зохих мэдлэг, туршлага хуримтлуулсан хашир хүнийг үгүй хийжээ. Үүний дараа харин ямаан дээр тэмээний гарз болж, команчууд майхнаа хураагаад, замд тааралдсан бүхнийг сүйдлээд, Балканы хойг руу хөдөлсөн байна. Улмаар Бела ван төдийгүй, мажарууд туршлагатай жанжин, түүний шийдсэн 40 мянган цэргийг нэг дор алдаж, монголчуудын өмнө ганцаарджээ. Замдаа команчууд дайны хөлөөс дайжин хойд зүг рүү дүрвэж байсан олон мянган хүүхэд, эмэгтэйчүүдийг хүйс тэмтэрээд, Бела вантай нэгдэхээр явж байсан цэрэг эрсийг устгасан байна. Команчуудын гарт олон арван суурин газар өртжээ. Бела ван хураасан бүх цэргийнхээ хамт Буда, Пешт хотуудад орж нуугдсан байна. Дунай мөрний 2 эрэгт сүндэрлэх эдгээр хот тухайн үеийн хэмжүүрээр сайтар бэхлэгдсэн, удаан хугацааны бүслэлтийг дааж чадахуйц хэрэм байлаа. Монголчууд асар хурдтай давшиж, 1241 оны 3-р сарын 15 гэхэд Буда, Пешэтд тулан очжээ. Хотоос гарч тулалдахыг Бела ван хатуу хориглосон ч Колочийн их хамба Уголин 3-р сарын 16-нд өөрийн цэргийн хамт гаоч тулалдаад, отолтонд орж, бүрэн ялагдсан байна. Тэрээр 3, 4хөн цэргийн хамт л эргэж иржээ. Ихэр хотын өмнө майхнаа шааснаар Бат хаан байлдааны ажиллагаагаа хязгаарласангүй. Монголчуудын жижии жижиг анги салбарууд хотын орчин тойрныг түймэрдэж, Ерлау, Кевешд хотхонуудыг байлдан эзэлсэн байна. Энэ үеэр Бела ван өөрт нь туслахаар ирсэн Австрийн герцог Фридрих Бабенбергтэй маргасан байна. Бела Фридрихийг өөрт нь үг дуугүй захирагдаж байхыг шаардсанд цаадах нь эгдүүцэж, цэргийнхээ хамт нутаг буцжээ. Голын 2 эрэг дээрх том хотыг бүслэн хаахад ихээхэн хүндрэлтэй байв. Тиймээс Бат хаан хэд хоног саатсаны дараа шалгарсан арга мэхээ хэрэглэжээ. Монголчууд амжилтгүй дайралтынхаа дара ум хумгүй ухрахад Бела ван хууртаж, бүхийл цэргийнхээ хамт араас нь нэхсэн байна. Монголчууд Тииса мөрөнд цутгадаг Сайо (Шайо) гол хүртэл 6 өдрийн турш «зугтжээ». Сайогийн эрэг дээрх Моха тосгоны ойролцоо Бела ван Чехийн таборитуудын адил тэрэг холбон бэхлэлт хийж, мянган цэргээр сахиулан буудалласан байна. Энэ гүүрээс өөр газраар монголчууд гол гаталж чадахгүй гэж Бела үзэж байв. Тэднийг Бат хаан хараад сэтгэл ханасан янзтай: «Эд нар миний гараас мултрахгүй. Хотонд байгаа хонь шиг нэг газар бөөгнөрчихжээ!» хэмээн уулга алдсан гэдэг. Монголын армийн гарамгай ялалт болж түүхэнд үлдсэн энэхүү тулалдааныг цэргийн түүх судлаач, дэслэгч генерал Ш.Жадамбын редакторлаж хэвлэлд бэлтгэсэн, Монголын байлдан дагуулалд шинэлэг байр сууринаас хандаж, объектив үнэлгээ өгсөн «Монгол цэргийн түүхийн товчоон» суурь бүтээлд тодорхой дүрсэлсэн байдаг. 4-р сарын 9-ний шөнө дөлөөр Бат хаан цэргээ хоёр хуваан, нэг хэсгээр нь мажаруудыг өөртөө татан байлдуулж, нөгөө хэсгийг нь гол гатлуулж дайсны ар талаас цохиулжээ. Энэ өдрийн тулалдаан монголчуудад ялалт авчирсангүй. Цэргүүддээ үлгэр дууриал үзүүлж, зоригжуулахын тулд Бат хаан өөрөө гардан тулалдаанд оржээ. Гэхдээ хүн, хзчээр хавьгүй илүү дайсныг ялахад монголчуудад амар байсангүй. Ялангуяа цэргээ хоёр хувааснаар монголчууд дайснаасаа үлэмж дутуу байв. Дээр нь цэргийн нөгөө анги гол гаталж чадалгүй саатжээ. Орой нь Бат хаан цэргийн дарга нарыг хуралдуулж, нэгэнт голыг гатлах боломжгүй учир шийдвэрлэх тулалдаанд орохоос зайлсхийхийг санал болгосон ч Сүвэдэй баатар эрс татгалзаж: «Хаан эзэн минь. Таныг хүчээр тулалдах эрхийг та ч хорих ёсгүй» гэжээ. Цэргийн жанжнууд ч Сүвэдэй баатрыг дэмжив. Энэ тухай түүхч Ж.Мэн: «Сүвэдэй бол яах аргагүй 13-р зууны үеийн хамгийн суут жанжин байсан юм. Түүний энэхүү суу билгийн тал нь ялна гэдэгт өчүүхэн ч эргэлзээ үлдээгүй тохиолдолд л тулалдаанд ордгоор илэрдэг» хэмээн тэмдэглэсэн байдаг. 4-р сарын 10-ны турш монголчууд гол гатлах бэлтгэлээ базаав. Оньсон зэвсгийн тусламжтайгаар дайсны халхавчийг голын эргээс хөөх хоорондуур инженерийн ангийнхан гүүр тавьжээ. 1241 оны 4-р сарын 11-нд үүрээр Монголын их цэрэг голыг гатлан довтлоход Бела вангийн харуул анги үндсэн хүч нь байрласан газар давхин ирж, энэ тухай мэдээлсэн байна. Гэвч монголчууд удалгүй араас нь нэхэж ирэв. Эрхий мэргэн харваачид суман бороогоор ургах нарыг халхалж, үй олон сум шаагих чимэээнээр 4-р Бела вангийн 65 мянган цэрэг сэржээ. Сайо голын хөвөөн дээр болсон ширүүн тулалдаанд Монголын их цэрэг Мажар-Хорватын нэгдсэн армийг бут ниргэв. Сить гол дээр Оросуудыг ялсан шиг монголчууд чадварлаг гүйцэтгэсэн манёврын үр дүнд даснаа бүсэлсэн байна. Нэгэнт занганд орсон мажарууд ухрах замгүйгээ ойлгон тун ч ширүүн тулалдаж байлаа. Тиймээс Сүвэдэй баатрын тушаалаар Монголчууд өөрсдийн эгнээнд цөмөрхий гаргахад амь зулбан зугтах нүх гарлаа гэж хөөрсөн дайсан бэхлэлтээ орхин тийш тэмүүлжээ. Живж буй хүн дэрснээс хүртэл шүүрдэг гэдэг дээ. Гэвч монголчууд тэднийг бэхлэлтээ орхин гарах хүртэл харзнаж байгаад сүүлчийн дайсан зугатсаны дараа араас нь нэхэн хөөжээ. Пешт рүү ухарсан мажаруудыг монгол морин цэрэг дор нь гүйцэж, цавчин алж байлаа. Энэ тулалдаанд европчууд байлдааны зорилгооо дарь хэрэглэхдээ анх удаа танилцжээ. Монголчуудын хэрэглэсэн тэсрэх бодис хэдийгээр дайсанд сүртэй гарз хохирол учруулж чадаагүй ч морь малыг нь үргээж багагүй сандаргасан байна. Холбоотнуудын 65 мянган цэргээс 56 мянга нь буюу 86 хувь нь Сайо голын хөвөөнд ясаа тавьжээ. Бела ван Далмаци руу зугатаж, Хорватын герцог, дүү Кальман нь шархдаж, шархны халуунаас нас барсан байна. Түүнчлэн сүм хийдийн томоохон мяндагтнууд болох Эстергомын их хамба Матиас, Колочийн их хамба Яков нар ухрам замд цөм алагджээ. Хамгийн гайхалтай нь ердөө хоёрхон өдрийн дотор Европын 2 том улс болох Мажар, Польш нь Бат хааны дайсны жагсаалтаас гарсан байна. Үүнийг Ж.Мэн тохиолдлын хэрэг огтхон ч биш гэж үздэг. Монголын 2 арми 450 км (тэгэхдээ үүний 200 км нь одоогийг Словакид байрласан цасан хучлагатай Татры уул)-ээр алслагдсан байсан ч хоорондоо байнгын холбоотой байж, аливаа үйл хөдөлгөөнөө харилцан зөвшилцөж байжээ. Сүвэдэй баатрын байгуулсан морин өртөө энэхүү орон зайг 36 цагийн дотор туулах чадвартай байв. Ширүүн тулалдааны дараа хэсэг амсхийгээд монголчууд Буда, Пешт хотуудад дахин тулан очив. Герцог Кальман нас барахынхаа өмнөхөн хотын иргэдэд тэмцлээс зайлсхийж, үг дуугүй бууж өгөхийг зөвлөжээ. Гэвч ард түмэн тэмцэхээр шийдсэн байна. Хотын төлөөх тулалдаан 3 хоног үргэлжилж, 4-р сарын 29-30-нд монголчуудын ялалтаар өндөрлөжээ. Түрэмгийлэгчид бүхий л уур, бухимдлаа амьд үлдсэн хотынхонд гаргасан аж. Улаан өнгөтэй болсон Сайо голын хөвөөнөөс Бела ван морины хурдаар зугатаж, Польшийг хилийг зүглэв. Харамсалтай нь тэрээр Генрихийн хурмтлуулсан их армиас нэр нь л үлдсэн болохыг яаж мэдэх билээ. Гэвч монголын морин цэргийн анги сүүл мушгин хөөж, ер хоцрохгүй байлаа. Мөрөө буруулахын тулд Бела ван Комор мужаас баруун зүг руу эргэж, Нитрагаар дамжин, улсынхаа баруун хязгаарын томоохон хлт болох Братислав (одоогийн Словаки) руу хөдөлжээ. Тэндээсээ моголчуудад гэхээсээ илүүтэй айдасдаа туугдсан Бела ван Австрийг зорьсон байна. Учир нь Монголчуудыг ирэхээс өмнө тэрээр гэр бүлээ Австрийн хил рүү амжиж гаргасан байв. Уйтгар гунигтаа дарагдсан ванг Фридрих Бабенберг өөрийн биеер угтсан байна. Ганцхан сарын дотор эцэш өвгөдийнхөө газар шороог алдаж, цагаач болсон ванг харсан хэний ч зүрх шимширмээр. Харин Фридрих л өрөвдөх сэтгэл төрсөнгүй. Бела ямар хөөрхийлөлтэй байдалд орсныг ойлгонгуут тэрээр хандлагаа эрс өөрчилж, аль 1235 онд Мажарын талийгаач ван 2-р Андрашийг Австрийн нийслэл Венагийн өмнө ирэхэд төлбөр төлснөө «санаж»ь түүнийг нь эргүүлж олгохыш тулган шаарджээ. Мэдээж, амь зулбан зугатах мориноос өөр юмгүй болчихоод байсан Бела арга буюу Мозон (Визельбург), Шопрон (Эдельбург), Лочманд (Лутцманнбург) гэдэг баруун 3 мужаа тэрхүү төлбөрийн оронд Фридрихд өгчээ. Фридрихийн саварнаас мултрангуут Бела гэргийгээ аваад, Сегед рүү хөдөлсөн байна. Үүний зэрэгцээ тэрээр Вайцений хамбыг Ромын пап лам, Германы эзэн хаан руу илгээж, Австрийн герцог загалмайтны ёс зүйд харш авир гаргасныг «уламжилжээ». Амташсан хэрээ 13 гэгчээр Фридрихийн шунал улам гаарч, тэрээр Белаг явсны дараа Братислав, Рааб хотыг цэргийн хүчээр эзэлсэн байна. Гэвч удалгүй нутгийн иргэд бослого дэгдээж, Австрийн гарнизоныг устгажээ. Буда, Пештийг унасны дараахан Варадин, Арад, Перег, Темешвар, Дьюлафехервар зэрэг хот монголчуудын гарт орсон аж. Энэ дашрамд өгүүлэхэд, ялагдсан ард түмнээс уламжлагдан ирсэн домог, хууч яриа үнэхээр түүхэн баримт болж чадах уу? гэдэг асуултанд дараах зүйл тодорхой хариулт өгнө. Дээр дурдсан Варадин хотыг авахад Бат хаан өөрөө алагдсан гэж Мажарын нэгэн сурвалж бичигт өгүүлсэн нь бий. Үүнээс санаа авч, 14-р зууны дунд үед Оросод «Батый алагдсан тухай домгийг ямар нэг байдлаар санагдуулж байгаа биз?
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2366988/0b7/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:41:45
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1491 Эрхүүгийн оросжсон буриад.элстийн ууссан халимагийн тухайд Skymen 2009-11-23 1900
1490 Улаанбаатар шөнийн сурвалжлага Skymen 2009-11-22 1595
1489 Moderator-t [3] ~Зул~ 2009-11-20 1772
1488 Зөвшөөрөлгүй халдан гадаадын ажилчдыг хоморголон баривчлах нь хүний эрх зөрчиж буй явдал. [4] ӨДРИЙН МЭНД 2009-11-19 2347
1487 МОНГОЛЫН СЕКСИ 10 БҮСГҮЙ ТОДОРЧЭЭ [5] .Sarnai. 2009-11-19 3280
1486 Монгол бүсгүйчүүдээ Монгол Эрчүүд бид л өмөөрнө шүү дээ [4] uvgun 2009-11-19 2644
1485 Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!! [1] uvgun 2009-11-19 2057
1484 Гадаадын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацааг интернетээр хялбархан шалгах боломжтой [1] mgldevochka 2009-11-18 1858
1483 Хятадтай явсан охины үсийг хусав [1] mgldevochka 2009-11-18 1407
1482 Д.Батбаяр, Т.Баясгалан нар хүүхдийнхээ угаалгаас багагүй орлого олжээ [2] mgldevochka 2009-11-17 2054
1481 Онцгой байдлын үеийн онцгой тэнэглэлүүд [3] Monte_kristo 2009-11-17 1801
1480 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13433
1479 Үйлдвэрийн ослын даатгал гэж юу вэ? mgldevochka 2009-11-14 2609
1478 Гадагшаа тэмvvлсэн Монголчуудын соёлын цочрол [3] uvgun 2009-11-11 2089
1477 Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан… [8] daruuhan01 2009-11-11 2260
1476 Жамухын өчил [1] uvgun 2009-11-10 4950
1475 БҮЖИГЧИН ШАЛГАРУУЛЖ АВНА... [2] Ganuuk 2009-11-09 1540
1474 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож, хоолонд шүлсээ нулимсаар байх уу та минь!!!!!!!! [1] uvgun 2009-11-08 2125
1473 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 5 [6] monh-monk 2009-11-07 10903
1472 Солонгос улсын засгийн газар 11сарын 3-ны өдөр “Хүний томуу ханиадны тархалттай холбогдуулан байгалийн гамшигт аюулын хамгийн дээд ангилал” онц” байдал зарлалаа. Monh-monh 2009-11-06 6542
1471 ТҮҮХЭН ХҮМҮҮСЭЭС СУРАХ... [2] Monh-monh 2009-11-05 1916
1470 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 4 [3] monh-monk 2009-11-04 8761
1469 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 3 [4] monh-monk 2009-11-04 8584
1468 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 2 [4] monh-monk 2009-11-04 10470
1467 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 1 [1] monh-monk 2009-11-04 10543
1466 Нэтээр мөнгө олцгооё !!! Нутаг нэгтнүүдээ! /Танилцуулга/ [2] Tamir 2009-11-04 3289
1465 Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж [1] Monh-monh 2009-11-03 2121
1464 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ [1] daruuhan01 2009-11-03 1375
1463 Эрхэм гишүүд хаана хөрөнгө оруулдаг вэ? [1] uvgun 2009-11-03 2922
1462 МОНГОЛ УЛС ЦААЗЫН ТАВЦАН ДЭЭРЭЭС. . . [1] Monh-monh 2009-11-02 2053
1461 “Банхар” (Тэмдэглэл) [1] uvgun 2009-11-02 2240
1460 Монгол улсын дампуурал [4] uvgun 2009-11-01 2160
1459 Кальчик Голын Тулалдаан [1] uvgun 2009-10-31 2527
1458 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 3 [1] uvgun 2009-10-31 2080
» Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 2 [1] uvgun 2009-10-31 2850
1456 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 1 [1] uvgun 2009-10-31 2320
1455 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. [1] sergeg suns 2009-10-31 1448
1454 Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллагдана ӨДРИЙН МЭНД 2009-10-31 1555
1453 НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСьЕ [1] Monh-monh 2009-10-30 3650
1452 Ханиадтай зэрэгцээд эмч нар ажил хаялт зарлажээ Маралгоо 2009-10-30 1532
1451 Яавал аз жаргалтай байх вэ? [2] ЧЭЖҮ 2009-10-30 1937
1450 Монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] uvgun 2009-10-29 1862
1449 Rule of Law [1] uvgun 2009-10-29 1922
1448 Айсуй шар тахлын аюул [1] uvgun 2009-10-29 1870
1447 НYБ-д элсэх єргєдлєє єгсєн нь [1] uvgun 2009-10-28 2071
배너신청
자생병원

배너신청