Мажарыг байлдан дагуулаад
монголчууд өөрсдийн засаг захиргааг байгуулж эхэлжээ. Энэ тухай Л.де
Хартог: «Ямарваа нэгэн газрыг эзэлж авсныхаа дараа дадсан зуршлаараа
монголчууд маш түргэн засгийн газрыг тэнд бүрэлдүүлэн бий болгосон
бөгөөд энэ нь эхр ашгийн хувьд маш хязгаарлагдмал байдаг байсан ба гол
зорилго нь зөвхөн армийг төвхнүүлэх байв. Хэдий тийм ч гэсэн хүмүүсийн
амьдрал тодорхой хэмжээгээр нам тайван байдалдаа эргэн орж байжээ.»
Түүхч М.Правдин олон тооны Мажар их сурвалжийг судалсны үндсэн дээр ийн
бичжээ: «/.../ Монголчууд Унгар орныг эзлэн түйвээснийхээ дараа
тэндхийн байдлыг тохинуулж суурьшиж эхэлжээ. Нутгийг захиргааг бий
болгож, шүүгчид, захиргааны түшмэдүүдийг томилж, хотуудад монгол
захирагчдыг суулгаж олзлогсодыг суллан тавихдаа монголчуудыг номхоноор
хүлцэн дагах хэн ч болов айн эмээх юмгүйгээр /орон гэртээ –Ч.Ч/ буцаж
ирж болно хэмээн зарлав. Ой хөвч, уул хаданд нуугдаж байсан дүрвэгсэд
буцан ирж аажмаар нутаг орондоо төвхнөж тариачид газраа хагалж тариагаа
тариад мал хунаргүй нэг нь яаж ийгээд аргаа олжээ. Учир нь монгол
захирагчдад гоо унгар бүсгүйчүүд авчирч өгөөд нь хариуд нь хонь, үхэр,
морь авах ажээ. Монголын зэс, мөнгөн зоос гүйлгээнд оров. Он дарааллыг
түүхч бичихдээ “ийн энх амгалан тогтнож, арилжаа наймаа дэлгэрэв. Хүн
бүр эрхээ эдлэх болов” хэмээжүхүй». Монголчуудын засаг захиргаанд
байсан нэг жилийн хугацааг мажарууд «тартарьярас» хэмээн нэрлэж,
(оросууд монголо-татарское иго гэдгийн адил), өөрсдийн түүхийн хамгийн
хэцүү үеийн нэг гэж үздэг. Гэтэл Бат хаан мажарыг газрын хөрснөөс арчиж
устгахыг ердөө ч зориогүй бөгөөд Мажар болон немц феодалуудыг хамтран
ажиллахыг уриалж, харц ардйг хот тосгондоо эргэн ирэхийг ятгаж чаджээ.
Мажарыг монголчууд байлдан эзэлсэн нь Баруун Европ даяар айдас хүйдэс
төрүүлэв. Учир нь тэдний хувьд саяхан л алс хол мэт санагдаж байсан
монголчуудын аюул бодитойгоор нүүрлэв. 350 жил оршин тогтносон Мажарын
вант улс үгүй боллоо хэмээн Баварын түүхч тэмдэглэсэн байдаг. Мажар
нутаг монголчуудын бүрэн мэдэлд нэгмөсөн шилжлээ хэмээн Европын ван, ноёд үзэж, эмгэнэн гашуудаж
байв. Европын ард түмнүүдийн зоригийг мохоох, эсэргүүцэл үзүүлэх
хүслийг нь дарах зорилгоор монголчууд айлган сүрдүүлэх бодлогоо
хэрэгжүүлжээ. Сплитын Фома: «Татарын үй олон цэрэг Трансильванийг
цөлмөн хоослоод мажаруудыг Дунай мөрний хавь орчмын нутгаас таягдан
хөөгөөд тэндээ зун, өвлийг өнгөрөөхөөр тухлав. Дунайн нөгөө эрэг дээр
аж төрж буй хүмүүсийг айлгахын тулд тэд голын эрэг дээр алагдсан
хүмүүсийн цогцсоор олон олон овоо босгосон» гэж тэмдэглэн үлдээсэн
байдаг. Ялагдсан Бела ван Сегед хотод удсангүй. Өөрт нь үнэнч үлдсэн
цөөн тооны албата дагуулан тэрээр эхлээд Хорватын Загоеб хотод нуугдав.
Тэр үед Далмацийн нэг хэсэг байсан Хорват Мажарын вант улсын
бүрэлдэхүүнд ордог байв. Загребт тэрээр 10 сар болохдоо хамаг үйл
ажиллагаагаа монголчуудад няцаалт өгөхөд чиглүүлж, Европын бараг бүх
хаан, ван луу, тэр ч байтугай Ромын пап лам руу элч довтолгожээ.
Магадгүй, Бела урьд нь хэзээ ч ийм завгүй байгаагүй байх. Бела тэдэнд
бичсэн захидалдаа хүчээ нэгтгэж, монголчуудын эсрэг нэгэн зэрэг
хөдлөхийг санал болгосон юм. Гэвч айж чичирсэн хаан, ван нар Белад ямар
ч тусламж үзүүлсэнгүй. Гагцхүү Ромын пап лам Белад өөрийн ивээлээ
хайрлаж, буруу нлмтнуудын эсрэг боссон хүн бүрийг нүглийг хэлтрүүлэхээ
Есүс Христийн газар дээрхи биет төлөөлөгчийн хувиар амлажээ. Хамгийн
жигтэй нь сүүдрээсээ өөр нөхөргүй шахам үлдсэн Бела л монголчуудтай
нэгийгээ үзэх хүслээр буцалж байлаа. Харин алдах юмтай хаад, вангууд
Белагийн шийдэмгий занг ерөөсөө ч ойлгохгүй байв. Арга ч үгүй биз.
Монголчуудын эсрэг зэвсэглэн хөдөлсөн тохиолдолд өөрсдийг нь Генрихийн
байг гэхэд Белагийн хувь тавилан хүлээж байна гэдгийг тэд хэнээр ч
хэлүүлэлтгүй мэдэж байсан юм. Улмаар зэвсгээр бус үгээр байлддаг
«хүйтэн дайн» дэгдэв. Белагийн захидлуудын хариуд Пап лам 9-р Григорий
(1227-1241) 1241 онд, түүнийг тэнгэрт хальсны дараа 4-р Иннокентий
(1243-1254) 1243 онд сүсэгтэн олныг монголчуудын эсрэг загалмайтны ариун дайнд
босож, төрхөм рүү нь үтэр түргэн тонилгохыг уриалж, шанд нь хамаг нүгэл
хилэнцийг нь өршөөхөө амлажээ. Белаг нэхэн хөөсөн Хадан хааны удирдсан
монгол цэрэг 1241 оны Христосын мэндэлсэн Дунай мөрнийг мөсөн дээгүүр
нь туулаад, Славони, Хорватыг маш богино хугацаанд эзлээд, Загребт
ирэхэд ван аль хэдийн зугатаж амжсан байв. Монголчуудаас ямар ч өршөөл
энэрэл горьдоод нэмэргүйг хэнээс ч илүү мэдэх Белаг дагалдах хүмүүсийн
то өдрөөс өдөрт цөөрч байлаа. Удалгүй Хадах хаан Далмаци дахь Спалато
хотоос 9-н км зайтай орших Клисса цайзыг бүслэн хаажээ. Клссид Белаг
хоргодож байна гэж бодсон Хдан цайз руу чанга хашгирдаг хүнийг илгээж,
тэр нь Хорватаар: «Өөр цусны ван хийгээд түүний хүмүүсийг хамгаалахгүй
байхыг та бүхнээс ялагдашгүй их цэргийн жанжин, их хаан Бат уриалж
байна. Ванг бидэнд тушаавал та бүхний гэмийг уучилж, амийг хэлтрүүлнх
болно» гэж хашгирчээ. Гэвч Бела Клиссад байсангүй. Тэрээр хажууханд
орших усаар хүрээлэгдсэн Трогир цайзад амь хоргодож байв. Чухамхүү
Трогир цайзад Белагийн толгойд хамгийн зөв бодол оржээ. Хуурай газар
дээр монголчууд амар тайван байлгахгүй нь гэж үзээд Бела ван дахин мөр
буруулж, Адриатын тэнгис дэх эхлээд Кралевац, дараа нь Рабе гэдэг
жижигхэн арал дээр нуугдсан байна. Загасчдын жижигхэн завин дээр далайн
давалгаанд сэгсчүүлэн явахдаа Бела Мухаммед шахын тухай бодслн болов
уу? Тэр хоорондуур Хадан хаан Клисса цайзыг байлдан эзэлж, Белагийн ул
мөр олдоогүй тул нутгийн иргэдийг байцааж байв. Энэ үеэр далай дээо
бэсрэг тулалдаан болсон тухай М.Правдин дурдсан байдаг. Монголчуудын
хам хум цуглуулсан хэдэн хөлөг онгоц Бела вангийн онгоцуудыг сөнөөсөн
байв. Хэдийгээр энэ нь жижигхэн тулаан байсан ч монголчуудын хувьд
ялалт, тэгэх тэгэхдээ далай дээрх ялалт байсан юм. Чухам энэ үед
Хаданыг Бат хааны элч олжээ. Хархорингоос гарсан элч үүний өмнөхөн Бат
хааны өргөөнд ирж, Их монгол гүрний хан Өгөөдэй тэнгэрт хальсан тухай
мэдээг уламжилсан байв. Энэ урт замыг элч морин өртөөний ачаар зургаан
долоон хоногийг дотор туулсан аж. Азийн
төвөөс Европын төв хүртэлх замыг ийм богино хугацаанд туулсан ч Өгөөдэй
хаан нас барсан тухай мэдээ хагас жилийн дараа л Батын сонорт хүрсэн нь
их гүрний нийслэлд маргаан дэгдэж, энэ мэдээг нууцлах эсэх талаар 6 сар
мэтгэлцсэнтэй холбоотой. Их цэрэгтэйгээ нэгдэхээр буцах замдаа Хадан
хан нэг ангийг өмнө зүг рүү далайн эргээр илгээсэн байна. Тэрхүү анги
далайн эрэг дахь Сербийн Свач, Дриваст, мөн Рагуза (Дубровник), Катторо
хотыг байлдан авч шатаагаад, Боснийн тал нутгийг түйвээгээд, Албани,
Серби, Болгараар дамжин Албанийн Скадарид тулж очсон нь Европт
монголчуудын хүрсэн хамгийн өмнөд цэг байв. Монголын морин цэргийн
сургаар Балканий хойгийн ард түмэн гэр орон, эд хөрөнгөө орхин, өндөр
уул, битүү ой руу зугатаж байлаа. Бела вангийн хойноос Хадан ханыг
нэхүүлсэн нь зорилго, үр дүнгээрээ 1220 онд Хорезишах Мухаммедын араас
Сүвэдэй, Зэв, Тохучар нарыг илгээснимйг санагдуулдаг. Монголчуудын
хувьд дайснаа бүрэн дарж, цаашид үймээн самуун гаргуулахгүйн тулд
хааныг нь устгах чухал үүрэгтэй байсан. Тиймээс 1220 онд Мухаммедыг,
1241 онд Белаг үгүй хийх нь байлдан дагуулал төгс амжилттай болоход
чухал нөлөөтэй байв. Учир нь хаан нь амьд байхад улсыг нь байлдан
дагуулна гэдэг ажлын тал юм. Хэрэв 1220 онд монгол цэргүүдэд хөөгдсөн
пашидах Каспийг тэнгисийн нэгэн жижиг арал дээр нуугдсан бол 1241 онд
Мажар ван Адриатын тэнгисийн арал дээр амь хоргоджээ. Ганц ялгаа нь
гэвэл Мухаммед тэндээ нойтон хамуутай хүмүүсийн дунд ясаа тавьсан бол
Бела монголчуудыг явсны дараа эх нутагтаа эргэж иржээ. Буцсан нь (1242)
Cолонгос улсад амьдарч буй Та маш бага зардлаар эх орондоо байгаа гэр бүл, найз нөхөдтэйгээ интернэт утас ашиглан Монгол дахь Жи-мобайл болон цахилгаан холбооны сүлжээний утсанд шуул холбогдон ярих, түүнчлэн байнга холбоотой байх боломжийг Ж-Мобайл компаниас олгож байна. Хэрэглэгчиддээ улам ойртох, чирэгдэл багатай үйлчлэх үүднээс Солонгос улсад байнгын гэрээт борлуулагч ажиллуулж эхэллээ.
Та 010-5833-0428, 010-3149-0428 утсаар болон g m o b i l e _ k r@yahoo.com мэссэнжэрээр холбогдож Интернэтфоны дугаар болон цэнэглэгч картыг худалдан аваарай. Хэрхэн ашиглах талаар Дэлгэрэнгүй зөвлөгөөг манай борлуулагч танд өгнө.
Та дансаар мөнгөө шилжүүлээд Yahoo messenger-т холбогдон 10 минутын дотор дугаараа авах боломжтой. Түндэмүн орох шаардлагагүй, манайх Түндэмүн дээр байрладаггүй болно.
Данс Kookmin Bank 484601-04-060612, Nonghyup Bank 462-02-324460, Woori Bank
1002-585-060612, KEB 620-185791-735, IBK 462-022416-01010
Хүлээн авагч: I VANOV