БНСУ-н Донг Янг инженеринг ХХК-н ажилчидаар Монголын нэгэн компани Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд мах боловсруулах иж бүрдэл үйлдвэрийг бариулж.
Энэ үйлдвэр нь 400м,кв талбайтай бөгөөд хамгийн сүүлийн үеийн гэх тоноглол технологи HACCP (Hazard analizysis critical control point) системийг ашиглах юм байна. Иймээс эндээс гарах мах, махан бүтээгдэхүүн нь Европын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх юм байна лээ.
Хоногтоо 100 бод, 200 бог nядалгаанд оруулан цус, сэвс гээд малаас гарах бүх л зүйлсийг эцсийн бүтээгдэхүүн болгодог юм байна.
Харин монголд маань махны чиглэлийн эрчимжүүлсэн мал аж ахуй байхгүй шахам учир энэ зах зээл та бүхэнд үлдэж байна гэсэн үг.
Мэдээж Солонгост хэдэн жил ажилсан мөнгөөрөө ийм боловсруулах үйлдвэр байгуулах боломжгүй боловч махны чиглэлийн фермерийн аж ахуй байгуулж болох талтай.
Монгол буцахаасаа өмнө юу ч гэсэн фермер дээр ажилаад үзвэл яасан юм бэ? аан.
Төлбөргүй сургалт аа гэж...







Жилийн жилд хаврын тарчиг цагт их хотын иргэдийг шөлний юмаар тасалчихгүйн тулд халуун намраар шахуу мах нөөцөлдөг. Нийслэлчүүд ч хавар хэрэглэх махны нөөцийг хэр сайн базаагаа бол гэж битүүхэндээ сураг ажиг тавьдаг. Уг нь малын тоо толгой 50 сая хол давсан өнөө цагт мах тийм ч тулгамдсан асуудал биш л дээ. Гэтэл нийслэлчүүдийн хувьд махны хэрэгцээ тулгамдсан асуудлын нэг болоод удаж байна. Хаврын хаварт мах магнаг торгоноос үнэтэй болж, харин нөөцөлсөн мах "муу" дүн авдаг. Өнгөрсөн хаврыг нийслэлчүүд долоон мянган тонн нөөцийн махтай угтсан. Хаврын тарчиг цагийг алзахгүй давна гэж ирээд л ам бардам байлаа. Гэтэл нөөцөлсөн махыг цаг хугацаанд нь худалдаалаагүй, чанарын хувьд хангалтгүй гэсэн шүүмжтэй тулгарч, асуудал ар араасаа үүссэн. Нөөцийн махны асуудал нэг биш нэлээдгүй хэдэн хавар үргэлжилсэн.
Жилийн жилд л нөөцний махыг чанаржуулна, ингэнэ, тэгнэ гэж холбогдох газар хэлдэг ч хавар бахь байдгаараа л байдаг. Өнгөрсөн хавар л гэхэд нөөцөлснөө үнэ хүргэх санаа зүүж баахан алдагдалд ороод авсан. Бүтэн сарын дараа худалдаанд гаргасан гэхээр алдагдалд орох нь аргагүй. Долоон мянган тонн гэдэг бол сая хол давсан иргэдийн хувьд бага тоо. Үүнээс илүүг нөөцөлж гэмээнэ иргэдийн хаврын махны хэрэгцээг хангаж, тэнгэрт хадсан үнийг буулгах учиртай. Гэтэл нөөцөлсөн махаа хугацаанд нь худалдаалахгүй, удтал хадгалсны эцэст горим журмаар нь хэрэглэгчдэд хүргэдэггүй чанарын хувьд доод зэргийн гэх асуудалтай. 1200 төгрөгөөр шөл гарахгүй туранхай мах авснаас хэдэн төгрөг нэмээд үнэтэй тарганыг авах нь иргэдийн хувьд илүү өгөөжтэй байсан болохоор өнгөрсөн онд нөөцөлсөн мах алдагдалд орсон хэрэг. Гэтэл энэ жилийн нөөцийн махыг эрс багасгажээ. Учрыг лавлавал өнгөрсөн онд ихээхэн алдагдалд орсон тул ийм шийдэлд хүрч байгаа гэнэ. Тэгээд ч зах зээлд махны үнэ харьцангуй хямд байгаа. Малчид малаа ихээр борлуулах болсон. Энэ нь махны үнэ бууруулах нэг шалтгаан юм байх.
Уг нь салбарын яам 9000 тонн мах нөөцлөх ам тангараг өгч байсан. Ном журмаар нь худалдаалбал иргэд ирэх хаврыг өлхөөн давчих нөөц. Харин эрх мэдэлтнүүд гарын үсгээ нөөцийн махыг багасгах санал дээр зурсаар байгаад 4800 тонн болгожээ. Тиймээс ирэх хаврыг нийслэлчүүд 4800 тонн нөөцийн махтай угтах нь. Нөөцийн махны их бага нь хамаагүй л дээ. Долоон мянга байлаа ч, дөрвөн мянга байлаа ч адилхан асуудал үүсч, иргэд бухимддагаараа бухимдана. Хамгийн гол нь нөөцөлсөн махны хэмжээ бага гэдгийг мэдэх ченжүүдийн хэтэвч илүү ихээр зузаархад л учир оршиж байгаа. Уг нь нөөцийн мах ченжүүдийн үнэ дэвэргэдэг занг тогтоох ганц аргамжаа байх учиртай. Тийм ч зорилгоор анх мах нөөцөлж эхэлсэн санагдана. Нөөцийн махны үнэ хэдий бага байна төдий чинээ ченжүүд үнээ өсгөхгүй гэсэн үг. Мөн чанартай, иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй байдаг сан бол мах нөөцөлсний ач холбогдол энэ. Нөөцийн мах бэлтгэхийн тулд чамгүй хөрөнгө зардаг. Max бэлтгэн нийлүүлэх компанийг сонгон шалгаруулж, шалгарсан компаниудад мах бэлтгэлийн урамшуулал гээчийг олгодог. Ингэж хөрөнгө мөнгө зарчихаад хавар нь чанаргүй, хүртээмжгүй, алдагдалд орсон гээд суух нь хаана хаанаа хүндрэлтэй л юм.
Энэ жил ч өмнөх жилүүдийн адилаар мах бэлтгэн нийлүүлэх компанийг сонгон шалгаруулж, урамшуулалаа олгоно. Хөрөнгө мөнгө, хүн хүч болно. Харин ирэх хавар байдал дээрдэх эсэх нь эргэлзээтэй. Тэгээд ч малчдаас хямд үнээр авсан махаа ченжүүд хотынхонд хэд нугалж борлуулна. Энэ байдал хаврын хаварт давтагддаг. Тарчиг хавраар махны үнийг тэнгэрт хадуулахгүйн тулд нөөцийн махыг ихээр бэлдэх шаардлагатай байсан. Гэтэл эрх мэдэлтнүүд нийслэлчүүдийг энэ хавар цагаан хоолтон болгохоор шийдсэн бололтой. Эрх мэдэлтнүүдийн шийдвэр ийм байгаа хойно нийслэлчүүд бид "Маргаашийн өөх"-ийг харж, тайтгарах хэрэггүй. Махны үнэ хямд байгаа энэ үед өөрсдөө хаврын хэрэгцээгээ нөөцлөх нь чухал болжээ
Гэтэл манай багш нар үсрээд 200,000₮ авдаг байх. Энэ нь дөнгөж 40кг Монгол мах. 40 ба 700 гэдэг асар зөрөөтэй байгаа биз?
За тэгвэл социализмийн үед багш хүн 700₮ цалин авдаг байсан. 1кг мах 6.5₮ байж. Бараг 100 гаран кг мах авч иддэг байжээ. Арай л дээр байж. Гэхдээ Социализм илүү гэх гээгүй юм шүү. Бид зөв замаар зах зээлд орсон бол Солонгос хүн шиг л иддэг болох байлаа. Ядаж Солонгосын тал хувьд очсон бол бид урагшилжээ гэж үзэхсэн. Ардчилал гэх анархизм, хэмжээ хязгааргүй луйварчин улс төрчид биднийг ийм амьдралд оруулжээ. Харин “гарах гарц” гэгч нэгдүгээр хүн социализмийг арай л дэндүү магтжээ. (Эх дээр үлдээсэн хамгийн эхний сэтгэгдэл) Тийм байгаагүйг энэ махны үнэ батлаад байгаа юм биш үү? Одооныхоос л арай дээр байж.
Бидэнд нэг буруу бодлого хэрэгжээд явдаг зүйл нь архины үнэ юм. Энэ нь махтай холбоогүй ч социализмийн үеээсээ бас хэрхэн дордсоныг харуулдаг болохоор хэлье гэж бодлоо. Өнөөдөр нэг кг мах 5000₮ байхад нэг шил архи 3000₮ байна. Гэтэл социализмийн үед нэг шил архи 38₮ байсан. Нэг архи бараг 6 кг махны үнэтэй дүйж байжээ. Өнөөдөр энэ ханшаар бодвол нэг архи 30,000₮ болох ёстой. Гэхдээ энэ нь дэлхийн зах зээлийн үнээс арай хэт өндөр үнэ гарч ирэх боловч манайд архи хэр их хямдарч, бид түүндээ живж байгааг батлан харуулах бус уу?
Өнөө үед БНХАУ-д худалдаалагдаж байгаа махны 85 орчим хувь нь задгай зах дээр худалдаалагддаг аж.
Гэтэл амьдралын түвшин дээгүүр худалдан авагч нар нь эрүүл ахуйн шаардлага хангасан мах болон махан бүтээгдэхүүнийг зориулалтын газраас худалдаж авах илүү сонирхолтой байдаг байна.
Дотоодын зах зээлд сүүлийн үед хөргөсөн болон хөлдөөсөн махны эрэл хэрэгцээ нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал, хөргөсөн махны худалдаа 2006 онтой харьцуулахад 1.3 сая тонноор, харин хөлдөөсөн нь 3.5 саяар өсжээ.
Хятадын судалгаа шинжилгээний "Gao Jin Food Co Ltd" компанийн тооцоогоор хөргөсөн болон хөлдөөсөн махыг нэг хүний жилийн 13.7 мянган юаний /2 мянган доллар/ орлоготой гэр бүл түлхүү худалдаж авдаг аж. Жишээлбэл, Чэнду, Чонсин, Сиан зэрэг томоохон хотын оршин суугчид бусад бүсийнхэнтэй харьцуулахад худалдан авах чадвар нь илүү байдаг гэж судалгаа харуулжээ.
Монгол, Тайванийн худалдааны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаа. Өнгөрсөн долоо хоногт "Тайваний худалдаа, эдийн засгийн орчин" сэдэвт уулзалт Танхим дээр зохион байгуулагдсан. Энэ үеэр манай сурвалжлагч Улаанбаатар дахь Тайванийн Худалдааны төвийн дарга Ку Ю Лиантай уулзаж ярилцжээ.
-Монгол дахь Тайванийн хөрөнгө оруулалтын хэмжээ өнөөдөр ямар хэмжээнд байна?
-Монголын Үндэсний статистикийн газрын мэдээллээс харвал, 2008 онд хоёр талын худалдааны хэмжээ 7.25 сая долларт хүрч, өмнөх жилийнхтэй харьцуулвал 90 хувь өссөн байна лээ. Харин Тайванийн Гаалийн ерөнхий хорооны мэдээлэлд 2009 оны эхний 7 сард Монгол руу хийсэн экспортын хэмжээ 3.39 сая долларт хүрч, өмнөх жилийнхээс 67 хувиар өссөн харагдсан. Ингэхлээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна. Тайвань нь Монгол Улсын 15 дахь хөрөнгө оруулагч юм. 2005 оноос өмнө ихэвчлэн нэхмэл, сүлжмэл, худалдаа, электроник, ресторан зэрэг жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байв. Харин өнөөдөр хөрөнгө мөнгө хязгаарласны улмаас ихэнх нь хасагдсан.
2007 оноос эхлэн манай төв Тайванийн компаниудад импортын түүхий эдийн нөөцийг нээхэд туслах, тэдний хөрөнгө оруулалтыг худалдаа руу чиглүүлэхийг ажлынхаа гол зорилгоо болгож, барилга болон уул уурхайн салбар дахь Тайванийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтын төсөлд түлхэц үзүүлэн ажиллаж байгаа.
-Манай улс Тайванаас ямар бүтээгдэхүүн голлон авч байна?
-Хүнсний болон сав баглаа боодлын тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, LCD дэлгэц, электрон болон машины тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэргийг түлхүү импортолж байна.
-Монголд хөрөнгө оруулалт хийх орчин хэр таатай байдаг вэ?
-Хөрөнгө оруулалтын тал дээр Монголын хууль тогтоомж дээр нэлээн асуудал үүсдэг. Хэдэн жилийн өмнө нь хөрөнгө оруулалтын орчин тийм ч таатай байгаагүй. Тэгвэл одоо хөрөнгө оруулалтын орчин таатай болно гэж найдаж байна.
Нэг зүйлийг хэлэхэд бид экспортыг дэмжих үүднээс экспортын зээлийг Монголын арилжааны банкуудаар дамжуулан гаргаж байгаа. Энэ зээл нь тоног төхөөрөмж болон бусад барааг Тайванаас худалдан авахад үзүүлэх санхүүгийн дэмжлэг юм. Тус зээлийн жилийн хүү өндөр байсан нь зээл авах сонирхолтой компаниудад нилээн хүндрэлтэй байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд зээлийн хүүг бууруулсан нь компаниудад нэлээн таатай болсон болов уу. Одоогийн байдлаар 1 тэрбум долларын зээлэнд нийт арав гаруй компани хамрагдаад байна.
-Тайванийн компаниуд Монголд ямар чиглэлээр хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг бол оо?
-Хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг. Хэрвээ Тайванийн талаас хүнд үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлийн хөрөнгө оруулалт Монголд орж ирэх юм бол хоёр талын хамтын ажиллагаанд нэлээн том ахиц гарах байх. Тайванийн нэгэн томоохон компани энэ талаар судалгаа хийж байгаа. Харин Монголчууд үхрийн мах, ашигт малтмалаа боловсруулаад Тайвань руу экспортонд гаргах бүрэн боломжтой гэдгийг дашрамд хэлэх байна